Эрчүүдийн хувцас загварын шинэ хувьсал

Хувцас загварын ертөнц, тэр дундаа эрэгтэй хувцаслалт орчин үед нэлээд өөрчлөгдөж байгаа бололтой. Өндөр өсгийт, эмэгтэй дотуур хувцас өмссөн эрчүүдийг та төсөөлж байна уу? Тэгвэл үнэхээр ийм солиотой гэмээр зүйлс моодонд орсон бөгөөд худалдаанд хүртэл гарчээ. Эрчүүдээ харин та нар үүнд бэлэн байна уу?
Эрчүүдийн хувцас загварын шинэ хувьсал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Өндөр өсгийттэй эрчүүд
"NY Times" нэгэн загварын шоунд оролцсон бөгөөд эрчүүд нь бүгд өсгийтэй гутал өмссөн байхыг анзаарчээ. Энгийн өндөр ултай гутал ч биш, эмэгтэйчүүдийн хувьд ч өмсөхөд хэцүү өндөр өсгийт байсан гэнэ. Жижиг размер өмсдөг эрчүүдийн хувьд энгийн эмэгтэй хүний гутлыг өмсөж байсан бол том размерын гутал өмсдөг эрчүүдийн хувьд өөрт таарах гутлыг олоход нэлээд хэцүү байжээ.

Гэхдээ зарим эрчүүдийн хувьд энэхүү хувцаслалт нь огтхон ч таалагдаагүй гэнэ. Харин зарим нь дуртай загвар зохион бүтээгчийнхээ бүтээсэн өндөр өсгийтийг 2000 доллараар ч худалдаж авахад бэлэн байгаа гэжээ.



2. Торон эрэгтэй дотуур хувцас

Зөвхөн эмэгтэй төдийгүй эрэгтэй дотуур хувцас хүртэл торон байх болжээ. Орчин үед эрчүүд торон хувцас өмсөхөөс татгалзахаа больсон бөгөөд "XDress.com" сайтынхан эрэгтэй торон дотуур хувцасны худалдааг хийж байгаа гэнэ.



3. Эрэгтэй атласан трико
Саяхныг хүртэл эрэгтэй трико гэж байгаагүй бол одоо үед эрэгтэй триког худалдан авах боломжтой болжээ.



4. Эрэгтэй сормуусны будаг
20 жилийн өмнө л найз охиндоо сормуусны будаг худалдан авч буй эрэгтэйг төсөөлөхөд ч бэрх байсан биз. Харин орчин үед зарим нэг эрчүүд өөртөө зориулан сормуусны будаг худалдан авдаг болжээ. Хэрвээ энэ зүйл газар авбал удахгүй өнцөг булан бүрийн бүх дэлгүүрүүдэд эрэгтэй сормуусны будгийг худалдаалах биз.

Эрэгтэй гоо сайхны хэрэгсэл тийм ч сонин зүйл биш бөгөөд хүмүүс ихээр хэрэглэх болсон байна. Үүний гол шалтгаан нь эмочууд үргэлж будаг хэрэглэдэгээс болжээ. Үүний нэг жишээ нь "My Chemical Romance" хамтлагийн гишүүд юм. "Өөрийгөө танигдахгүй болтол нь өөрчлөх нь тийм ч таагүй зүйл биш бөгөөд хүссэнээрээ будаж болно" хэмээн нүүр будалтын мэргэжилтэн Kay Montano хэлжээ.



5. Эрэгтэй Monokini
Monokini – дээгүүрээ нүцгэн усны хувцас юм. Мэдээж энэ төрлийн усны хувцасны хамгийн гол хэрэглэгчид нь эмэгтэйчүүд байх ёстой. Харин одоо наран шарлагын газар энэ халуухан усны хувцастай эрчүүдтэй таарч болох нь ээ. Armani-ийн "Хавар-2011" наадам дээрээ эрэгтэй Monokini-г танилцуулсан байна.



6. Эрэгтэй банзал
Шотландын загварын шоун дээр банзал өмссөн эрчүүдтэй нэлээд таарч болно. Харин загвар зохион бүтээгч Marc Jacobs банзал өмсөх болсноор олон эрчүүдийн хувцсанд банзал харагдах болжээ. Мөн H&M брэндийнхэн 2010 оны загварынхаа танилцуулгын үеэр эрэгтэй банзлыг сурталчилсан байна. 



7. Зурагтай трико
“Mantyhose” хэмээх эрэгтэй трико гарсан бөгөөд энэ нь дэлхий даяар маш алдартай болсон учир ачааны машины жолоочоос эхлээд ковбой нар хүртэл өмсөх болсон гэнэ.



8. Эрэгтэй корсет
Эрчүүдийн дунд энэ моод алдартай болно гэдэгт итгэлгүй л байна. Харин загварын тайзан дээр "Galliano"-ийн корсетийг өмсөн алхаж байжээ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()