Тэнэмэл амьдралаас амжилтанд хүрсэн хүмүүс

Саяхнаас цахим ертөнц “YouTube” сайт дээр сарын дотор 17 мянган дагагчтай болж амжсан орон гэргүй блогчин Евгений Якутын талаарх мэдээлэл дэлхий нийтийг шуугиулсан билээ. Үүнээс улбаалан өөрийн гэсэн гэр оронгүй ч, интернэтэд орон зайгаа олж алдар нэрд хүрсэн хүмүүсийг танилцуулж байна.

Тэнэмэл амьдралаас амжилтанд хүрсэн хүмүүс


1. MadMike
MadMike бол “MadMike” блогийн нийтлэгч бөгөөд тэнэмэл амьдралыг өөрөө сонгосон нэгэн. Биеийн төрөлхийн гажиг (Майкын нэг хөл нөгөөгөөсөө богино төрсөн) өөрийг нь тоодоггүй ээж, шоронгийн он жилүүдээс болоод тэр нийгэмшиж чадахгүй, ажил олдохгүй байсан тул өөрийгөө гадуурхагдсанд тооцсон байна. Харин тэнэмэл амьдрал нь түүнд эрх чөлөөг мэдрүүлжээ.
 
Энэ талаар тэр өөрийнхөө блог дээр өөрт нь "амьсгалах агаар бэлэглэсэн явдал" хэмээн бичсэн байна. Харин одоо энэ “агааржуулагч” нь түүнд орлогийн эх үүсвэр болжээ. Тодруубал, Америкийн нэгэн сонин, сэтгүүлийн газраас Майкт ном бичих гэрээ байгуулсан гэнэ.
 


2. HomelessMo
Амьдралд хайртай Афроамерик эр "HomelessMo" хэмээх өөрийн блогоо “YouTube” сайт дээр хөтлөн явуулдаг. Тэр энд тэнэмэл амьдралын утга учир талаар ярьж, дэргэдүүр нь өнгөрөх хүмүүсээс ярилцлага авч тавьдаг байна. Харин Мо өөрийнхөө талаар ярихдаа “Би Сан-Францискогийнх. Мо нь бүхий л хүч чадлаа дайчлан дахин хөл дээрээ босохыг хичээж байгаа бөгөөд өөрийн амьдралын мөч бүрийг та бүхэнтэйгээ хуваалцаж байгаа билээ” гэжээ.



3. Кевин Барбье
Кевин Барбье (Kevin Barbier) “The Homeless Guy” блогоороо Бурханы тухай, Юнгийн сэтгэц анализийн тухай, хөгжмийн тухай болон орон гэргүй хүмүүст бэрхшээлийг хэрхэн давж гарах зөвлөгөөг хөтлөн хүргэдэг байна. Учир нь тэр өөрөө гудамжинд хоног төөрүүлсээр 20 жил болжээ. “Би нэг удаа Сан-Диегод цаашид амьдрахыг хүсэхгүй байгаагаа ойлгоод хэдэн юмаа машиндаа ачаад зүгээр л яваад өгсөн” хэмээн тэр ярьсан байна.

1997 онд Кевин орон гэргүйчүүдэд зориулсан сонин гаргахыг оролдсон болов ч, энэ хүсэл нь онлайн ертөнцөөр дамжуулан биеллээ олж байгаа ажээ. Одоо Кевин сайтаараа өөртөө ойр зуурын юмс худалдан авах мөнгө олчихдог болсон байна. 



4. Брианна Карп
Хэрэв та гэнэт орон байр, эд хөрөнгөнөөсөө салвал яах байсан бэ? Ердөө төвд банхар л танд үлджээ гэж бодъё. Тэгвэл яг ийм явдал “The Girl’s Guide to Homelessness” блогийн хөтөч Брианна Карп (Brianna Karp)-д тохиолдсон ажээ. Энэ бүсгүй өмнө нь Калифорнид бизнес-ассистент хийдэг байв. Харин 2008 оны эдийн засгийн хямрал түүнд хүндээр тусч, юу ч үгүй хоосон хоцорсон юм байна.

Гэвч энэ нь зоригтой бас самбаатай Карп бүсгүйд унасан “гүн ангалаасаа” гарч, орох орон олж, туулсан бүхнээ ном болгон гаргахад саад болсонгүй. Одоо тэрээр Калифорнийн орон гэргүйчүүдийн эрх ашгийг хамгаалах энэрэнгүй үйлсэд хүчин зүтгэж байна.



5. Гэри Жонстон
Гэри Жонстон (Gary Johnston) 9 дүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааны үеэр олон найз нөхдөө алдсаны дараахан орон гэргүй болжээ. Тодруулбал, Манхэттены суши зоогийн газрын ахлах тогооч тэрбээр сүйрлийн дараах сэтгэцийн өөрчлөлт, хямралаа давж гарч чадаагүй юм.

Тэр энэ бүхнийг мартах гэж Бостонд нүүн ирсэн ч тусыг эс олжээ. Жонсон удалгүй сэтгэлийн гүн хямралд орж, улмаар гудамжинд гарсан байна. Тэр үеэс хойш тэр өөрийн гудамжны амьдралынхаа талаар “Homeless Life” блог хөтөлж, Твиттерт ч өөрийн гэсэн “Boston Homeless” хуудастай болжээ.



6. Виктор Борисов
АНУ-г бодоход ОХУ-д орон гэргүй тэнэмэл амьдралтай хүмүүс тэр бүр интернэт ашиглаад байх нь ховор. Тэр цөөнхийн нэг нь Виктор Борисов юм байна. Тэрээр өөрийн тэнэмэл амьдралын талаар цахим хуудсаараа дамжуулан бусдад хүргэдэг ажээ. Борис ойд амьдардаг тул сайтаа гар утаснаасаа хөтлөн явуулдаг бөгөөд тэр яагаад орох оронгүй болсон болон ойд хэрхэн төвхнөсөн талаараа дэлгэрэнгүй өгүүлдэг гэнэ.



7. Дэвид Эверитт-Карлсон
Дэвид Эверитт-Карлсон (David Everitt-Carlson) Нью-Йоркд маркетингийн ажилтан хийж байсан бөгөөд одоо 55 настай юм байна. Нас нь явж байгаа болоод ч тэр үү Дэвид толгой хорогдох орон байртай болно гэдэгтээ хэдийн итгэхээ байжээ.
 
“Магадгүй би дахиад орох оронтой болж чадахгүй байх л даа. Би маш их ядарч байна. Яагаад ч юм хүмүүс миний тэнэмэл гэдгийг сонсоод надад л хамаг учир байгаа гэж боддог юм шиг... эрх баригчид, нийгэмд биш зөвхөн надад” хэмээн тэр ярьжээ. Хэдийгээр Дэвид ийм гутранги үзэлтэй ч “A Homeless Blogger in NYC” блогыг идэвхтэй хөтлөн явуулдаг бөгөөд блогоороо дамжуулан хэрхэн мөнгө олж болохыг ч бусдад зөвлөдөг байна.



8. Чарльз Питтс
Чарьлз Питтс (Charles Pitts) бол байнгын оршин суух хаяггүй ч, идэвхтэй “Твиттер”-чдийн нэг ажээ. Сан-Францискогийн Чарльз Питтс “Рoetcharles” гэсэн нууц нэрээр нийтлэлээ хүргэдэг бөгөөд твиттерийн тусламжтайгаар Чарльз өөрийн амьдралд тохиолдсон үйл явдлын талаар болон өөрт таалагдсан бичлэгийг “YouTube”-ээс авч хуваалцдаг байна.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()