Шилдэг контент бүтээгчид шалгарлаа

2015-06-24, 17:29
2,908
Санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банкны хамт олон иргэд харилцагчдынхаа санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор www.edu.golomtbank.com сайтыг нээсэн бөгөөд энэхүү сайтынхаа нээлтэд зориулан нийт харилцагчдынхаа дунд “ШИЛДЭГ КОНТЕНТ БҮТЭЭГЧ" уралдааныг 2015.05.29-ны өдрөөс 2015.06.20 хүртэл зарласан юм.
Шилдэг контент бүтээгчид шалгарлаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Уралдаанд нийт 22 бүтээл ирснээс like, public share-ийн тоогоор ялагчдыг тодруулан,  шилдэг 1 ВИДЕО, шилдэг 2 ИНФОГРАФИК-ыг шалгарууллаа.

ШИЛДЭГ ВИДЕО БҮТЭЭГЧ
Д.Билгүүнтэйгийн "Цаасан мөнгө хэрхэн үүссэн бэ?"


 
ШИЛДЭГ ИНФОГРАФИК БҮТЭЭГЧ
1-р байр - Б.Энхцэцэгийн "Ээлжийн амралтын мөнгийг хэрхэн бодох вэ?"
2-р байр - С.Тулга-Очирын "Цахим банк VS Биечилсэн үйлчилгээ"







Голомт банкны www.edu.golomtbank.com сайтын мэдээллүүд нь банк, санхүү, эдийн засгийн талаарх цогц ойлголтыг хамгийн энгийн, ойлгомжтойгоор хүргэх зорилготой, бодит амьдралд нийцүүлэн тайлбарласан, богино анимейшн, инфографик, нийтлэл хэлбэрээр бэлтгэгдсэн учир иргэд өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой зөвлөгөө, зөвлөмжийг агуулснаараа онцлогтой юм. Санхүүгийн боловсролыг дэмжих их үйлсэд хувь нэмрээ оруулан, дахин давтагдашгүй гайхалтай бүтээлээрээ “ШИЛДЭГ КОНТЕНТ БҮТЭЭГЧ" уралдаанд амжилттай оролцсон нийт оролцогчиддоо баярлалаа. Та бүхэндээ амжилт хүсье.

Видео

Санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банкны www.edu.golomtbank.com сайтаас зарласан "ШИЛДЭГ КОНТЕНТ БҮТЭЭГЧ" уралдаанд оролцогч Д.Билгүүнтэйгийн "Цаасан мөнгө хэрхэн үүссэн бэ?" бүтээлБүтээл нь хамгийн олон оноо цуглуулсан /1 like-1 оноо, 1 share-2 оноо/ шилдэг 2 оролцогч/1 инфографик, 1 видео/-ийг 2015.06.20-нд шалгаруулах болно.Оролцогчиддоо амжилт хүсье!#golomtshildegcontentbuteegch

Posted by Golomt Bank on Sunday, June 7, 2015


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.