Улс төрчид ард иргэдээ ингэж хуурдаг

2015-06-23, 22:26
45,077
Photoshop-ын ачаар олон сонирхолтой гэрэл зургуудыг хийж болох бөгөөд ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн энэ тал дээр нэлээд сайн ажилладаг байна. Мөн энэ аргыг олон орны улс төрчид ард иргэдээ хуурахын тулд өөртэй ашигтайгаар ашигладаг бололтой. Ингээд тэд хэрхэн хүмүүсийг хуурсан тухай сонирхолтой мэдээг сонирхуулж байна.
Улс төрчид ард иргэдээ ингэж хуурдаг


1. “Пэкту” уулан дээрх Ким Чен Ын (Kim Jong-un)
2015 оны 4 сард Хойд Солонгосын удирдагч Ким Чен ын улсынхаа хамгийн өндөр уулын оргил дээр гарсан гэх мэдээлэл бий. Хэдйигээр энэ мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархсан ч иргэд үүнд итгэхгүй байгаа гэнэ. Учир нь тэрээр толгойны ямар нэгэн хамгаалах хэрэгсэлгүй, хувцасны хувьд цэвэрхэн байжээ.



2. Анас Абдул-Раззак Найима (Oath Anas Abdul-Razzaq Naieem)
Сирийн “SANA”-ийн гаргасан гэрэл зурганд 2011 онд Хамагийн хотын захирагч болсон Анас Абдул-Раззак Найимагийн тангараг өргөж буй хэсэг орсон байна. Хальтхан харахад л энэ бүх зүйлийн худал байдал нь харагдаж байсан бөгөөд үүнд аварга том ширээ, хүмүүсийн биеийн харьцаа, ямар нэгэн сүүдэр байхгүй  байна.



3. Египет маягийн фотошоп
Энэ өөрчилсөн зураг Египетийн Al-Ahram сэтгүүлийн “Шарм-эль-Шейх руу хүрэх зам” нэрийн дор 2010 онд нийтлэгдэж байжээ. Бодит зурган дээр /хоёр дахь зураг/ Египетийн ерөнхийлөгч асан осни Мубарак Дорнодын орны тэргүүлэгчдийн зүүн талд явж байгаа юм. Харин өөрчилсөн зурган дээр тэрээр удирдлагуудыг толгойлж байсан байна. Сонины редакторууд хивсний эргэн тойрон дахь шалыг зурахаа мартсан бололтой.



4. Хятадын хамгийн урт настай эмээтэй уулзсан нь ...
Зүүн Хятадын Нинггуо сайтан дээр 2013 онд дараах зургийг нийтэлсэн байна. Зурган дээр хотын захирагч болон бусад улс төрийн гишүүд хотын хамгийн өндөр настай иргэнтэй уулзаж буй байдал гарсан. Уулзалт үнэхээр болсон хэдий ч буруу засварлалтын улмаас бодит бус эмээ дээр 4 аварга хүн очсон мэт харагдаж байсан юм.



5. Хилари Клинтон
Хилари Клинтон байнга зураг авахуулдаг хэдий ч “Bloomberg Politic”-ийнхан түүний толгойг яагаад өөр хүний биен дээр тавьсан нь ихээхэн хачирхалтай санагдана.



6. Нисэж буй улс төрчид
2011 онд Хятадын 3 улс төрчийн зураг нийтлэгдсэн бөгөөд тэд агаарт дүүлж байгаа мэт харагдаж байжээ. Буруу засварлалт хийснээс болж улс төрчид агаарт дүүлээд зогсохгүй биеийн пропорцийг нь хүртэл өөрчилсөн байна.



7. Обама эхнэрийнхээ хамт: Гуравдахь нь хэн юм бол?
Энэ улс төрийн явуулга уу? эсвэл муу засварласан зургийн аль нь болохыг зөвхөн таамаглах л үлдэж байна. Хэдийгээр Обама эхнэртэйгээ хөтлөлцөж байгаа ч гуравдагч гар яах аргагүй харагдаж байгаа биз?



8. Роб Кауффман (Rob Kauffman) гэр бүлийнхээ хамт
2012 онд Роб Кауффман Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж байсан бөгөөд сурталчилгаан дээр түүний гэр бүлээрээ авахуулсан зураг байсан юм. Үүнд: Роб Кауфман, түүний гэргий Никки болон 4 хүүхэд нь байсан байна. Харин хэдэн долоо хоногийн дараа сурталчилгаан дээр нь нохой нэмэгдсэн ажээ. Гэрэл зураг дарагдсаны дараа Кауфманы гэр бүл нохойтой болсон бөгөөд үүний оронд шинэ зураг даруулах эсвэл илүү мэргэжлийн Photoshop-ын ажилтныг сонгосон бололтой.



9. Салах ёс гүйцэтгэх ёслол

2015 оны 3 сард Камеруны удирдлагууд Нигерийн Боко Харам террористуудтай тулгарсан 38 цэргийг сүүлчийн замд нь үдсэн байна. Гурав хоногийн дараа улсын албан ёсны сайтан дээр үйл ажиллагааны гэрэл зургийг нийтэлсэн ажээ. Зурган дээр цэргүүдэд мөргөж буй ерөнхийлөгчийн зураг байсан юм. Харамсалтай муу ажилласан фотошопчины буруугаас зураг бодит бус мэт харагдаж байна.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()