Улс орнуудын нэрийн хуудас болсон гудамжны хоол

2015-06-20, 21:49
13,415

Хүмүүс гадаад руу аяллаар явахдаа, ёс юм шиг тус улсынхаа нэрийн хуудас болсон гудамжны хоолыг заавал иддэг билээ. Зөвхөн тухайн улсаас л амсаж идэх боломжтой хоолнууд маш олон жуулчдыг татдаг нь лавтай. Ингээд бид та бүхэндээ орон орны гудамжны хоолнуудыг танилцуулж байна.

Улс орнуудын нэрийн хуудас болсон гудамжны хоол


1. Dürüm
Истанбулын талханд ороосон халуун ногоотой шарсан мах (үхэр, хонь, тахиа)-ыг ногоо болон тусгай амтлагч соусны хамт хольж иддэг.



2. Tang hu lu
Хятадын Шанхайгаас амсах боломжтой энэ хоол нь маш чихэрлэг амттай, жимсээр хийсэн шорлог юм байна.



3. Ямайкад тахиаг утаж, мөнгөлөг цаасанд шарж иддэг.



4. Vada Pav
Энэтхэгийн гудамжны хоол бөгөөд халуун ногоогоор амталсан бүрж шарсан нухсан төмсийг талханд ороож иддэг ажээ.



5. Murtabak
Малайз болон Сингапурт элбэг байдаг энэ хоол нь торт шиг хэдий ч, сонгино болон халуун ногоотой карригаар амталсан юм байна.



6. Crêpes
Парист байдаг энэ гудамжны хоол нь гурилан дотор шарсан гахайн мах, бяслагийг чирхэрлэг зүйлс (шоколад, жимс, сахар)-тэй хольсон байдаг.



7. Пенсильваны уг гудамжны хоол нь нэлээн алдартай бөгөөд талхан дотор мах болон хайлсан бяслаг хийдэг юм байна.



8. Rou Jia Mo
Хятадын Xi'an-д алдартай уг хоол нь бургер шиг харагдаж мэдэх юм. Гэвч амт нь өөр бөгөөд дотор нь шарсан гахайн мах, сонгино байдаг гэнэ.



9. Choripán
Та энэ хоолыг Аргентин, Бразил, Болив, Чил зэрэг улсаас амсаж болно. Талхан дотор зайдас болон “chimichurri” соус хийдэг нэлээн алдартай түгээмэл хоол ажээ.



10. Churros
Испани, Бразил, Мексикт байдаг энэ гудамжны хоол нь дотроо хайлуулсан шоколадтай юм байна.



11. Bunny chow
Өмнөд Африкт алдартай уг хоол талхыг нүхлээд дотор нь карригаар амталсан мах хийдэг гэнэ.



12. Currywurst
Германд нэлээд алдартай бөгөөд соустай зайдсыг шарсан төмс эсвэл талхтай иддэг.


 
13. Белгийн дотроо жимс болон чихэр орсон шинэхэн вафель нарийн боов.
 


14. Pork satay
Тайландын алдартай гахайн махан шорлогийг салат болон тусгай сүмсийн хамт хийдэг байна.

 
15. Эль Сальвадорт эрдэнэ шишийн тортиллаг бяслаг болон соусын хамт иддэг.



16. Mohinga
Мьянмар улсын эрдэнэ шиш, загас болон гоймонтой шөл.



17. Daulat ki chaat
Энэтхэгийн алдартай хуурай чихэрлэг сүү болон чихэрлэг, халуун ногоотой амтлагчтай гудамжны хоол. Уг хоолыг халуун өдрүүдэд зардаггүй байна.


 
18. Takoyaki
Наймаалжны бүрж амталж шорлосон уг хоолыг та Японоос амсах боломжтой.



19. Porchetta
АНУ-д алдартай “Итали маягийн бургер”.



20. Poutine
Канадад зарагддаг уг гудамжны хоолыг шарсан төмсийн бяслаг болон бусад амтлагчний хамт хийдэг байна.



 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()