Баян хэдий ч дампуурсан одод

Киноны одод, дуучид, хөтлөгчид үргэлж их хэмжээний мөнгөтэй байдаг гэж бид боддог. Гэхдээ өөрийн олсон хөрөнгийг зарцуулж чадахгүй байдал, хэт их тансаглал нь заримдаа эдгээр оддыг мөнгөгүй болгоход хүргэжээ. Ингээд саятан болсон ч эргэн ядуурсан ододтой танилцацгаая.
Баян хэдий ч дампуурсан одод


1. M.C. Hammer
90-ээд оны эхэн үеэр “U Can’t Touch This” дууны дуучин , M.C. Hammer-ын хөрөнгийн хэмжээ 33 саяаар үнэлэгдэж байсан билээ. Тэрээр тансаг амьдралд ихээхэн дуртай байсан бөгөөд мөнгөө замбараагүй цацдаг байв. M.C. Hammer12 саяаар байр авч \тухайн үед 12 сая их хэмжээний мөнгө байсан\, 120 ажилтантай байжээ. Харамсалтай нь 1996 онд түүний мөнгө дуусч тэрээр одоог хүртэл хөл дээрээ босож чадаагүй байгаа гэнэ.



2. Мит Лоуф
Марвина Ли Адея-ийн хоч нь Meat Loaf юм. 1970-аад оны үед “Bat Out of Hell” цомгоо гаргаснаар тэрээр нэлээд алдартай болсон боловч 1980 онд өөрийн бүх хөрөнгийг алдсан байна. Хэдийгээр тэрээр азгүйтсэн ч сэтгэл санаагаар унаагүй бөгөөд 1990 онд Bat Out of Hell II: Back Into Hell цомгоо дахин гаргаснаар алдар нэр, хөрөнгөө эргүүлэн олж авчээ. Мит одоог хүртэл хөгжим бичиж, кинонд тоглож байгаа гэнэ.



3. Ким Бейсингер
Ким бол өнгөрсөн зууны 1980-1990 оны үеийн алдарт жүжигчин, модель юм. Мөн тэрээр Жоржия мужийн Браселтон хотыг худалдан авч байжээ. 1993 онд "Main Line Pictures" компанийхан түүнийг кинонд тоглохоос татгалзлаа хэмээн зарга гаргасан учир тэрээр дампуурлаа зарласан байна. 



4. Майк Тайсон
Майкл Жерард Тайсон нь WBA, WBC болон IBF-ийн хамгийн залуу боксын тамирчин, дэлхийн аварга билээ. Спортоор хичээллэж байх үедээ тэрээр 400 сая долларын орлогыг олж байв. Хэдийгээр тэрээр спортод их амжилт олсон ч 2003 онд дампуурлаа зарласан ажээ. Үүний гол шалтгаан нь тэр хэтэрхий тансаг амьдралыг илүүд үздэг байсан бөгөөд нийт 27 сая долларын өрөнд орсон байна.



5. Брендан Фрейзер
“Муми” кинонд тоглосныхоо  дараа Брендан Фрейзер алдартай болсон билээ. Хэдийгээр Холливудад тэрээр нэлээд амжилттай байсан ч гэр бүлээсээ салснаар хөрөнгөө алдаж эхэлжээ. Урт удаан хугацааны шүүхийн үйл ажиллагаа, нөхөн төлбөр гэсээр сүүлдээ Брендан хямралаа зарласан байна.



6. Дональд Трамп
Дональд Трампыг дэлхийн хамгийн баян хүн гэдгийг бүгд мэднэ. Тэрээр  Trump Organization-ы ерөнхийлөгч, Trump Entertainment Resorts-ын үүсгэн байгуулагч билээ. Гэхдээ тэрээр өөрийн хямралыг 4 удаа зарлаж байжээ. Тэр энэ бүх дампуурлаасаа эргэн гарч чадсан нь үнэхээр мундаг юм.



7. Ларри Кинг
Ларри Кинг алдартай хошин шогч, радиогийн хөтлөгч юм. Гэхдээ 1970 онд тэрээр 350000 долларын өрөнд орсон бөгөөд 1978 он гэхэд хямралаа зарлажээ. Ларри одоог хүртэл энэ түүхийг ярих дургүй байдаг гэнэ.



8. Майкл Жексон
Поп хөгжмийн хаан Майкл Жексон 1958 оны 8 сарын 29-нд төрсөн бөгөөд дуучин, зохиолч, жүжигчин нэрээр олны танил болсон. Тэрээр яг л хаан мэт амьдарч байсан ч 2007 он гэхэд дампуурлаа зарлах болжээ.



9. Памела Андерсон
1990-ээд оны үеийн модель, жүжигчин Памела Андерсоныг танихгүй хүн гэж үгүй биз ээ. Харин  2009 онд түүнд санхүүгийн хямрал тулгарсан болохыг хүмүүс төдийлөн мэддэггүй бөгөөд тэрээр  800 мянган долларын өрөнд орж байжээ. 



10. Вилли Нельсон
Кантри хөгжмийн домог болсон түүнийг дэлхий даяар сайн мэдэж, түүний дууг сонсох дуртай байсан. Гэхдээ тэрээр санхүүгийн хямрал гэгч юу болохыг сайн мэддэг байжээ. АНУ-ын засгийн газар түүнийг олон жилийн турш ямар нэгэн татвар төлөөгүй болохыг олж илрүүлж, 16 сая долларын татвар төлөх ёстой болсон бөгөөд энэ түүнийг 1990 онд хямралд оруулсан байна.



11. Тони Брэкстон
1990 оны үеийн хамгийн алдартай хөгжмийн од эмэгтэйчүүдийн нэг Тони 2010 болон 2013 онд хоёр удаа хямрал зарлаж байжээ.



12. Николас Кейж
Татварын ерөнхий газраас түүнийг 6 сая долларын татвар төлөөгүй болохыг олж илрүүлжээ. Үүнээс болоод тэрээр хэд хэдэн байраа зарсан бөгөөд хямралд өртөхөд тун ойрхон байсан гэнэ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()