Ер бусын аймшигтай толгойны мэс заслууд

Орчин цагт эмч нар өмнө нь ямар ч боломжгүй байсан мэс заслыг гүйцэтгэж чаддаг болжээ. Хүний амь аврахын тулд юу ч хийхээс буцахгүй тэдний үйлдэл гайхалтай олон нээлтүүдийг эрүүл мэндийн салбарт нээсэн билээ. Одоо бүр нэг хүний толгойг нөгөө хүний биед залгах мэс засал хийхээр бэлтгэж байгаа гэвэл итгэх үү? Ингээд уншигч та бүхэндээ сүүлийн үед хийгдсэн тархи, толгойтой холбоотой хамгийн ер бусын хагалгааны талаарх мэдээллийг хүргэж байна.
Ер бусын аймшигтай толгойны мэс заслууд


1. Урагдсан хуйх нөхөх мэс засал
Чехийн Праг хотын нэгэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд энэхүү ер бусын өвөрмөц хагалгааг гардан хийсэн байдаг. Тэд золгүй явдлын улмаас хуйх нь гавлын яснаасаа хууларсан эмэгтэйн хуйхыг буцаан оёж, амь насыг нь аварсан байна. Эмэгтэй нөхрийнхөө хийж байсан засварын ажилд туслахаар шийдэж, ажиллаж байсан дрелийг /өрөмдөгчийг/ хайхрамжгүйгээр шүүрэн авснаас болж дээрх эмгэнэлт байдалд хүрчээ.

Өрөм тэр даруй эмэгтэйн үстэй орооцолдож, улмаар хуйхыг нь хуу татжээ. “Би зөвхөн үс маань нүүр бүрхээд ирэхийг л харж амжсан, дараа нь юу болсныг санахгүй байна” хэмээн эмэгтэй ярьсан юм. Хэрэг гарснаас хойш хоёр цагийн дараа гэхэд тэрбээр хагалгааны ширээн дээр хэвтэж байсан бөгөөд түүний гавлын ясанд хуйхыг нь буцаан бэхлэхийн тулд мэс засалчид есөн цаг тасралтгүй зогсч, венийн судас, шөрмөсийн тасарсан хэсгийг /8-10 см урттай/ өөрийнх нь хоёр хөл болон гарнаас нь авч залгажээ.



2. Тархинд зоогдсон 10 см харандаа авах мэс засал

Хоёр жилийн өмнө хийгдсэн энэ хагалгаа бүхэл бүтэн эмнэлэгийг “анагаах ухааны нэгдсэн хурал” хийхэд хүргэсэн юм. Энэ бүхэн Германы Аахен хотын эмнэлэгт толгой нь байнга өвддөг, хараа эрс муудсан, ер нь бол нэг нүд нь харж байгаа гэсэн зовиуртайгаар ирсэн 24 настай Афган эртэй холбоотой байв.

Эмч нар өвчтөний биеийг үзэж, тэр дундаа томограф шинжилгээ хийгээд нүдэндээ ч итгэмээргүй зүйл олж харжээ. Зурган дээр өвчтөний толгойд 10 см хэмжээтэй харандаа байх нь тодоос тод гарах нь тэр. Харандаа залгиур хоолойноос хамрын хөндий буюу самсаа хүртэл үргэлжлэх бөгөөд тэр хэсгийн тархи болон баруун нүдийг дарсан байв.

Ийнхүү олон цаг үргэлжилсэн хүнд хагалгааны явцад Германы эмч нар харандааг авч, Афган эр ч эдгэрэх шатандаа оржээ.  Сонирхолтой нь тэрээр толгойд нь яагаад хөндлөнгийн биет орчихсоныг огт санахгүй байгаа бөгөөд хүүхэд байхдаа нэг удаа унаад, хүнд гэмтэл авч байсан талаараа дурссан байна.



3. Гитар тоглож байгаа өвчтөний тархинд мэс засал хийсэн нь
Танд огт үнэмшмээргүй санагдаж байгаа биз. Бразилийн Санта-Катарин дахь “Носа-Сеньора-да-Консейсан” эмнэлгийн мэс засалчид 33 настай өвчтөн Энтони Кулкампа Диасын тархины хорт хавдрыг авах хагалгаа хийжээ.

Ийм хагалгаа өмнө нь хийгддэг байсан болохоор тийм ч ер бусын биш. Гэхдээ өвчтөн хагалгааны бүхий л явцад ухаантай байх шаардлага тавьсан үеэс хамаг асуудал үүсчээ. Эс бөгөөс тэр дахиж хэзээ ч сэрэхгүй байж  магадгүй гэж болгоомжилсон байна.

Ухаан алдчихалгүйгээр орчин тойрноо мэдэрч байхын тулд Энтони гитар авч ирж өгөхийг хүссэн төдийгүй эмч нарт зориулан өөрийн дуртай “Beatles” хамтлагийн дууг тоглож өгсөн байна. Заримдаа өөрөө үе үе дуугаа аялж, эмч нартай ярилцаж, биеийн байдал болон юу мэдэрч байгаагаа мэдээлж байсан гэдэг. Жишээ нь хагалгааны үеэр хэсэг хугацаанд баруун гарынх нь хуруунууд  бадайрсан гэх мэтчилэн.



4. Гавлын орой /таг/ шилжүүлэн суулгах мэс засал
Дэлхийд анх удаа хүний гавлын ясны орой шилжүүлэн суулгах мэс заслыг энэ оны тавдугаар сарын 22-нд Техасын эмч нар хийжээ. Хагалгаа 15 цаг үргэлжилсэн бөгөөд өвчтөн 55 настай Жим Бойсен юм байна. Түүний гавлын яс нь хорт хавдар, хими эмчилгээний улмаас зөөлөрсөн байжээ. Ингээд нэг л өдөр түүнийг гавлын яс гүн цөмөрч, тархийг нь дарсан байна.

Мэдээж ийм үед эмчилгээний хамгийн хүнд үе шат бол таарах эрхтэн олох явдал байдаг. Хагалгаанд гоо сайхны сэргээн засах мэс засалчид, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслаар мэргэшсэн мэс засалчид, мэдрэлийн мэс засалчид, мэдээгүйжүүлэлтийн эмч нар, сувилагчид, ариутгагчид  гэх мэт 50-иад эмч мэргэжилтэний бүрэлдэхүүнтэй баг оролцсон байна.

”Энэ бол амаргүй бас урт зам байлаа. Өмнө нь хийгдэж байгаагүй энэ ер бусын мэс заслыг хийж гүйцэтгэсэн бүх л эмч мэргэжилтнүүдэд чин сэтгэлээсээ талархаж байна. Миний бие маш сайн байгаа бөгөөд надад хоёр дахиа амьдрах боломж олгосонд үүрд баярлаж явах болно. Одоо би гэр бүл, хайртай хүмүүстээ эргэн очиж, дуртай зүйлээ үргэжлүүлэн хийх боломжтой боллоо” хэмээн Бойсен сэтгүүлчдэд ярьжээ.


5. Толгой шилжүүлэн суулгах мэс засал
Ийм хагалгаа одоохондоо анагаах ухааны түүхэнд бүртгэгдээгүй бөгөөд 2017 онд хийгдэх юм байна. Тиймээс бидэнд ийм төрлийн мэс засал амжилттай болоосой гэж залбирах л үлдлээ.

Мэс засалд сайн дураар орох өвчтөн нь хүртэл тодорхой болсон энэ хагалгаа АНУ-д хийгдэнэ. Өөрийгөө анагаах ухааны түүхэнд үлдээж, туршилтанд орохоор зориглосон өвчтөн бол ОХУ-ын иргэн, программист Валерий Спиридонов юм. Тэрээр хэдийн эхний зөвлөгөө, судалгаандаа орохоор АНУ руу ниссэн бөгөөд зургадугаар сарын 12-нд Америкийн Анаполисийн тэргүүлэгч мэдрэлийн мэс засалчдын зөвлөгөөнөөр оржээ.

Ховор тохиолдох Вердинг-Хофманы хам шинж өвчнөөр шаналж байгаа ОХУ-ын Владимир Италийн профессор Сержио Канаверог “эрүүл бие дээр толгой шилжүүлэн суулгахад бэлэн болсон. Сайн дураар туршилтанд орох өвчтөн хайж байгаа” талаар мэдэгдсэний дараа хагалгаанд орохыг зөвшөөрсөн юм. Сержио Канаверо программист эрд Гагарин анх сансарт ниссэнээс илүү хагалгааны дараа амьд гарах боломж байгаа хэмээн баталж байгаа ажээ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()