Хоол бэлтгэх явцад гаргадаг алдаанууд

2015-06-22, 22:36
41,416

Гал зуухны өрөө рүүгээ хоол хийхээр явахдаа бид өөрсдөө ч мэдэхгүй олон төрлийн алдаа хийдэг гэвэл итгэх үү?Хүүхэд байхаасаа эхлэн бид эмээ, ээж нарынхаа хоол хийж буй байдлыг харж суралцдаг байсан хэдий ч, эдгээрийн заримыг нэлээд алдаатай сурдаг байсан бололтой. Ингээд бид та бүхэндээ гэрийн эзэгтэй нарын нууцуудаас хүргэж байна.

Хоол бэлтгэх явцад гаргадаг алдаанууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Оливын тосоор хуурга хийж болох уу?
Далайн гаралтай бүтээгдэхүүнээр хоол хийхэд бидний гар яагаад ч юм оливын тос руу явдаг. Хоолыг илүү амттай, чанартай болгохын тулд бид дээд зэрэглэлийн тосыг ашиглахыг эрмэлздэг билээ. Гэтэл дээд зэргийн цэвэршүүлсэн тос нь багахан температурт шатдаг учир хоолонд түлэнхий амт оруулах магадлалтай байдаг гэнэ шүү.



2. Улаан лоолийг хоолонд хэзээ хийх вэ?
Яарч байх үедээ хоолныхоо бүхий л орцыг нэг дор хийгээд хоол хийчихмээр санагдах үе байдаг. Зарим тохиолдолд энэ нь боломжгүй байдаг бөгөөд ялангуяа улаан лоольтой хоол хийх үед хориотой гэдгийг битгий мартаарай. Учир нь улаан лооль нь хүчил ихтэй учир махыг хурдан болгох ч, хүнсний ногооны гүйцэт болох боломжийг алдагдуулдаг ажээ. Тиймээс та улаан лооль орсон хоол хийх үедээ хүнсний ногоогоо болсных нь дараа нэмэх хэрэгтэй. Харин ганцхан мах жигнэж байвал махтайгаа шууд цуг хийх бөгөөд энэ нь махыг илүү зөөлөн болгодог байна.



3. Гоймонг угаах хэрэгтэй юу?
Дээр үед "энгийн улаан буудай"-н гурилаар хийсэн гоймонг угаадаг байсан энэхүү буруу уламжлал одоог хүртэл үйлчилж байгаа бололтой. Харин одоо бид "хатуу улаан буудай"-аар хйисэн гоймонг ашиглаж байгаа учир их хэмжээний усанд, онгорхой тагтай буцалгасан ч хоорондоо наалдахгүй юм байна. Хэрвээ наалдаад байвал бага зэрэг ургамлын тос эсвэл цөцгийн тос нэмэхэд л хангалттай ажээ. Гоймон чанасан усыг дараа нь шпагеттины сүмс хийхэд ашиглаж болдог тул бүгдийг нь асгах хэрэггүй.



4. Төмсийг таглаж чанах уу, таггүй чанах уу?
Төмсийг таглаж чанах үед ус нь буцлаад гоожоод байдаг билээ. Энэ  асуудлаас хол байхын тулд тагийг нь авчихмаар санагддаг. Хэрвээ та хүнсний ногоогоо таглаагүй чанадаг бол энэ нь буруу юм байна. Учир нь таглаж чанасан тохиолдолд хүсний ногооны амин дэм нь хэвээр хадгалагдаж илүү тэжээллэг болдог ажээ. 



5. Халуун кекс шууд идэж болох уу?
Тэсэн ядан хүлээж байсан кекс бэлэн болж сайхан үнэрнээс нь л болж бидэнд идэх мэдрэмж өөрийн эрхгүй төрдөг билээ. Ингээд л идэх хүсэлдээ автан гар, хэл, амаа түлэн байж иддэг. Гэтэл энэ нь тун буруу зүйл бөгөөд халуун кексийг зүсэх үед хэлбэрээ алдаж, мөн амтыг нь сайн мэдэрч чаддаггүй юм байна. Кексийг бүлээнээр нь эсвэл хүйтэн байхад нь л идэх хэрэгтэй.



6. Шилэн доторх дутуу уусан дарсыг асгах уу?
Хэдийгээр задалсан дарс нь амт чанараа маргааш нь алддаг ч асгах хэрэггүй шүү. Харин үлдсэн дарсаа сүмс хийхэд ашиглаж болох юм байна. Дарс нь махтай хоолны сүмс болгон ашиглахад нэн тохиромжтой байдаг аж. 



7. Цацагт хяруулын мах яагаад хуурай болдог вэ?
Цацагт хяруулын мах нь уургаар баялаг тослог бус ч хуурай мах билээ. Хуурай болж буй хамгийн гол шалтгаан нь бэлэн болгох үйл явц байдаг бөгөөд хайруулын тавганд шарвал 7 минут, шарах шүүгээнд хийвэл 15 минут л хангалттай байдаг. Бага зэрэг дутуу болсон мэт санагдах ч, бэлэн болсон учир цагаас нь хэтрүүлэн шарах хэрэггүй.



8. Брокколи хэрхэн болгох вэ?
Маш тустай хүнс ч хүмүүс төдийлөн дуртай байдаггүй. Үүний алдаа нь бас л бэлтгэх явцад үүсдэг байна. Хэт удаан чанасан учраас амтгүй, муухай харагддаг бөнөөд брокколи мэт хүнсний ногоог давстай их усанд чанадаг. Харин хэтрүүлэн чанаж болохгүй шүү. Бэлэн болсных нь дараа хүйтэн усаар шавших хэрэгтэй бөгөөд энэ нь ногооны амт, чанарыг хэвээр нь хадгалахад тусладаг байна.



9. Элэг - Эм үү? Амттан уу?
Гемоглобин дутагдсан хүмүүст зориулан элэг идэхийг санал болгодог. Гэхдээ хэрвээ зөв хэрэглэвэл энэ нь амттан болж ч болно. Юуны түрүүнд үхрийн элгийн цөсний сувгийг цэвэрлэх хэрэгтэй. Хэрвээ элгийг 1 см орчим зузаантай зүсвэл аль аль талаас нь 2 минут шарахад л хангалттай юм байна.



10. Пиццанд хэдэн төрлийн хачир хийх хэрэгтэй вэ?
Пицца хийх гээд ямар хачир хийх вэ хэмээн бодож байна уу? Хэт олон төрлийн хачир хийвэл гурил нь хатуу болж, пицца амтгүй болдог байна. Үүнээс гадна идэхэд нэлээд эвгүй болдог гэдгийг мартаж болохгүй. Тиймээс өөрт тохируулан цөөхөн тооны амтлагч хачир нэмж өгөөрэй.



11. Загас шарахад түлэгдээд байна уу?
Загас шарахад бидний хамгийн их гаргадаг алдаа бол давсаа буруу тохируулах юм байна. Загас шарахаас 15 минутын өмнө давслах хэрэгтэй бөгөөд шарж буй тосондоо ч давс хийх хэрэгтэй. Ингэснээр та амттай загас зооглох болно.



12. “Винегрет” сүмс хийх?
Энэхүү сүмс нь салат амтлах хамгийн тохиромжтой боловч хийхэд бага зэрэг асуудалтай байдаг. Нэгдүгээрт энэ нь элсэн чихэр болон давс байхгүйд оршино. Үүнийг хийхдээ хамгийн түрүүнд уксустай холих хэрэгтэй. Харин дараагийн алдаа нь тос болон уксусыг зэрэг хийснээр дутуу хутгах явдал юм. Харин тосоо бага багаар нэмэх хэрэгтэй байдаг.



13. Өндгийг хэрхэн хагалахгүй чанах вэ?
Ийнхүү хагардаг шалтгаан нь усанд давс байхгүй, мөн ус хэт халуун байгаагаас болдог ажээ. Тиймээс өндөг чанахын тулд том саванд их хэмжээний давстай хүйтэн ус хийж, усыг хэт их буцалгахгүйгээр чанах хэрэгтэй.



14. Гурил яагаад хөөхгүй байна вэ?
Исгэгч хийсэн гурилаар хоол хийх заримдаа нэлээд төвөгтэй байдаг. Хамгийн их тохиолддог алдаа нь хуучин исгэгч болон түүхий уснаас болдог байна. Исгэгчийг сонгохдоо шинийг нь сонгох хэрэгтэй бөгөөд буцалсан бүлээн ус ашиглах хэрэгтэй. Гэхдээ тослоггүй өрөөний температуртай сүү хийвэл илүү амттай байх болно шүү.



15. Зөв хадгалах арга зам?
Зөв хадгалах нь гэрийн эзэгтэйн ур чадварыг шаардсан ажил билээ. Гэтэл бид амтлагч, талх, зөгийн бал зэргийг хөргөгчинд хийдэггүй бөгөөд энэ нь бас нэгэн алдаа шүү. Харин гадил, улаан лооль гэх мэт жимсийг хөргөгчинд хадгалах үед амт чанар, өнгөө алддаг байна. 



 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()