Мобиком Корпораци Балбын газар хөдлөлтөд өртсөн GNC компанид тусаллаа

2015-06-15, 17:20
2,568
Мобиком Корпораци байгалийн гамшгийн улмаас бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүйд хүрээд байгаа Балба улс дахь Apple-ын албан ёсны борлуулагч GNC компанийн хүсэлтээр тус компаниас Балба Улсад борлуулахаар захиалсан байсан iPhone загварын утаснуудыг худалдан авч туслалцаа үзүүлж байна.
Мобиком Корпораци Балбын газар хөдлөлтөд өртсөн GNC компанид тусаллаа


GNC нь Балбад болсон газар хөдлөлтийн улмаас ихээхэн хэмжээний алдагдал хүлээгээд байгаа бөгөөд Apple компанитай албан ёсоор хамтран ажилладаг дэлхийн бусад орны борлуулагч компаниудад өөрийн агуулах дахь iPhone брэндийн гар утаснуудыг нь худалдан авч тусламж үзүүлэхийг санал болгоод байсан юм.

“Байгалийн гамшиг нь аливаа улс орны хил хязгаар, хөгжил дэвшлээс үл хамааран онц их их хэмжээний хохирол учруулдаг бөгөөд Мобиком Корпорацийн зүгээс Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагын гишүүний хувьд өөрийн үүргээ биелүүлэн, Балба Улсын харилцааны салбарт дэмжлэг үзүүлж байгаадаа таатай байна” хэмээн Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй хэллээ.

Дашрамд дурдахад, Мобиком Корпораци нийгмийн хариуцлагынхаа хүрээнд уг байгалийн гамшгийн үеэр Эверестийн оргилд авирахаар Балбыг зориод байсан Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндашийн 4, 5 дугаар сарын олон улсын роуминг үйлчилгээний төлбөрийг 100 хувь хөнгөлсөн билээ.


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.