Завгүй хүмүүст зориулсан өдрийн хоол

2015-06-12, 19:30
11,676
Заримдаа бидэнд зав байдаггүй бөгөөд хөргөгчинд байгаа зүйлээ бүгдийг нь холиод хоол хийчихмээр санагддаг. Хэрвээ та шарсан төмс, шарсан өндөгнөөс уйдсан бол хамгийн хялбар аргаар хоол хийх аргыг хүргэе. Энэ хоолыг хийхэд 30 минут л хангалттай юм байна.
Завгүй хүмүүст зориулсан өдрийн хоол
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Буррито


Орц:
1 аяга будаа
1 аяга салса сүмс
3 аяга салат байцаа
1 лааз эрдэнэшиш
1 лааз хар шош
3 улаан лооль, дөрвөлжин хэрчсэн
1 хальсгүй, үргүй авокадо, дөрвөлжин хэрчсэн
1 хоолны халбага кориандрын үндэс
1 аяга цөцгий
1 толгой жижиглэж шүүсийг нь шахсан сармис
1 лаймын шүүс
¼ цайны халбага давс

Бэлдэх арга:
Цөцгий, сармис, лайм болон давсаа хутгана. Будаагаа агшааж бэлэн болсон сүмстэйгээ холино. Салатны навч, эрдэнэшиш, шош, улаан лооль, авокадо, кориандр зэргийг нэмнэ.



2. Хулд загас болон брокколитой хучмал

Орц:
300 гр хулд загас
150 гр брокколи
400 мл цөцгий
70 гр бяслаг
2 өндөг
Нунтаг хар перец
Давс
Ногоо

Бэлдэх арга:
Брокколиг 2 минут орчим жигнэнэ. Хулд загасыг 4 минут орчим жигнэнэ.  Хөрсөн хулд загасаа яс болон хальснаас салгаж том том хэрчинэ. 2 өндгөн дээрээ цөцгий, үрсэн бяслаг, ногоо, давс, перец зэргийг нэмж хутгана. Шарах шүүгээгээ 190 градус хүртэл халааж брокколи болон хулд загасаа давхарлан дээрээс нь бэлэн болсон сүмсээ хийгээд 25 минут орчим шарснаар бэлэн болно.



3. Бууцай, бяслагтай гоймон
Орц:
150 гр паста
100 гр сонгино
1 бууцай
1 сармис
10 гр гоньд
75 гр бяслаг
40 мл оливын тос
Хар нунтаг перец
Давс

Бэлдэх арга:
Гоймонгоо чанаад, сонгиноо жижиг хэрчинэ. Мөн сармисаа жижиглэж хэрчинэ. Хайруулын тавганд оливын тос халааж сонгино, сармис, гоньд хийж шарна. Мөн бууцайгаа хийгээд бяслаг нэмж хутгаарай. Гоймонгоо бяслаг, бууцайтай хайруулын тавгандаа хийж 1-2 минутын турш халаах хэрэгтэй.



4. Яргай загас, ногоотой наггетс

Орц:
250 гр ясгүй ярга загас
1 сонгино
1 цукини
3-4 хоолны халбага гурил
2 өндөг
2 хоолны халбага петрушка
1 хоолны халбага орегано
1 нимбэг
Гич
Оливын тос

Бэлдэх арга:
Цукиниг том үрэгч дээр үрнэ. Яргай загасаа дөрвөлжин хэрчээд оливын тосонд сонгиноо алтлаг өнгөтэй болтол нь шарна. Саванд цукини, яргай загас болон сонгиноо хийж хутгаарай. Гурил нь цөцгий мэт өтгөн байх ёстой. Халуун тостой хайруулын тавган дээр гурилаа тавьж алтлаг өнгөтэй болтол нь шарна. Илүүдэл тосыг авахын тулд цаасан даавуун дээр тавих бөгөөд ногоо, улаан лооль, нимбэгийн хамт хольж идээрэй.



5. Стейк

Орц:
1кг мах
Ургамалын тос
Давс, хар перец
Брокколи, өнгөт байцаа
Улаан лооль
Ногоо

Бэлдэх арга:
Хайруулын тавгаа халаагаад ургамалын тосоо түрхэнэ. Стейкээ 1 см орчим байлгах бөгөөд хоёр талаас нь шарах хэрэгтэй. Бэлэн болсон махаа тунгалаг цаасаар хучиж тавина. Зуушинд нь брокколи болон өнгөт байцааг болтол нь чанаарай. Дараа нь улаан лоолийн хамт шарна.



6. Шарсан мөөг

Орц:
300 гр мөөг
3 хоолны халбага цөцгий
1 сонгино
Ургамалын тос
Давс, карри

Бэлдэх арга:
Сонгиноо жижиглэж, мөөгөө хавтгай хэрчинэ. Сонгиноо алтлаг өнгөтэй болтол нь шараад, дараа нь мөөгөө нэмж хийж шингэнгүй болтол нь 20 минут орчим жигнэнэ. Ингээд 5 минутын туршд давслаад, цөцгий нэмж шарахад бэлэн болно.



7. Цукинитэй шпаггети

Орц:
800 гр хушга
½ стакан оливын тос
2-3 улаан лооль
1 чили чинжүү
4 шүд сармис
Давс
400 гр спагетти
1 цукини
½ нимбэг

Бэлдэх арга:
Шарах шүүгээгээ 150 градус хүртэл халааж самраа 10-15 минут шарна. Харин шпагеттигээ чанана. Самар, улаан лооль, перец, сармис, оливын тос, давсаа холиод бүгдийг нь блендэрийн тусламжтай хутгах бөгөөд сүмс мэт болох ёстой. Төмс арилгагчийн тусламжтайгаар цукинигээ туузан хэлбэрээр хэрчээрэй. Бэлэн болсон цукинигээ шпагеттитэй хольж 3 минутын турш халаана. Ингээд шпагеттигийн усыг юүлж самарны сүмсэнд хийх хэрэгтэй.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()