Анжелина Жоли 40 нас хүрчээ

Америкийн үзэсгэлэнт жүжигчин Анжелина Жоли (Angelina Jolie) 6 сарын 4-нд 40 нас хүрсэн билээ. Тэрээр алдартайгаас гадна, сайн дурын тусламжийн үйл ажиллагаа хийдгээрээ олны хайрыг татдаг. Энэ бүгдэд хүрэхийн тулд, Жоли тийм ч дардан замыг туулаагүй. Түүний өнгөрсөн амьдрал болон одоо хэрхэн өөрчлөгдсөн талаарх фото нийтлэлийг хүргэе.
Анжелина Жоли 40 нас хүрчээ


1. Сургуульд байхдаа Анжелин Жоли өөртөө маш итгэлгүй байсан. Учир нь сургуулийнхан нь түүний зузаан уруулыг шоолж, мөн тэр маш туранхай, хуучин хувцас өмсдөг байжээ.



2. Харин одоо тэр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг болсон. Дэлхийн өнцөг булан бүрт буй хүмүүс түүнтэй ижил харагдахыг хүсэх болжээ. Үүнээс гадна Жоли 20 орчим шивээстэй юм байна.



3. (14 насандаа) тэрээр гэрлэсэн бөгөөд энэ санааг түүний ээж гаргасан байна.
“Миний найз залуучуудын нэг намайг 14 настай байхад надтай хамт амьдрах болсон. Гэрлэлт нь биднийг оройн үдшийн цагаар гадуур явуулахгүй байх ээжийн хамгийн шилдэг санаа байсан” хэмээн Жоли хэлжээ. Мөн тэд бараг л эхнэр нөхрийн харилцаатай байсан.



4. Харин одоо 2014 онд Брэд Питт болон Жоли нар албан ёсоор гэрлэлтээ батлуулжээ.   



5. Америкийн алдарт жүжигчин Жон Войт, Жолиг нэг настай байхад нь ээжээс нь салжээ. Тэрээр үргэлж аавыгаа тэднийг орхиж явсанд буруутгадаг ажээ.



6. Жоли хэд хэдэн удаа аавтайгаа харилцаагаа сэргээхийг оролдсон боловч энэ нь бүтэлгүйтэж, аавтайгаа төдийлөн харилцахаа больсон. Харин Брэд Питтын ачаар Жон ач нартайгаа уулзах боломжтой болжээ.



7. Жоли 1998 онд хар тамхинд донтсон талаараа ярьж байжээ.
“Би Диснейлэнд явахааса өмнө мансууруулах бодис хэрэглэсэн учраас Микки Маусыг амьдралыг үзэн яддаг дунд орчим насны эрэгтэй хүн гэж харсан” -хэмээн Жоли хэлжээ.



8. Харин одоо тэр хар тамхийг үзэн ядах болсон бөгөөд “Хар тамхи бол аюултай. Би аль хэдийн хэрэглэхээ больсон” гэжээ.



9. Жоли амиа хорлохыг хүсэж байсан. Тэрээр амиа хорлоход нь туслах хүнийг хүртэл түрээслэсэн байжээ. Үүнээс гадна байнга бие махбодийн өвчин зовиурыг өөртөө санаатайгаар амсуулдаг байсан байна. “Би хүзүү, хөх болон таазаа гэмтээж байсан. Хэдийгээр энэ нь маш зэрлэг, харгис мэт боловч энэ үед эрх чөлөөг мэдэрч байсан” гэж хэлжээ



10. Харин одоо хайртай нөхөр, хайрт хүүхдүүдийнхээ ачаар тэрээр өөрийгөө хайрлаж, хүндлэх болжээ.



11. Жоли 16 настай байхдаа ээжийнхээ сүйт залуутай богино хугацаанд дотно холбоотой байжээ. Маршелин (түүний ээж) энэ талаар мэдээд охиндоо маш их уурласан байна. Энэ нь Жоли болон түүний ээжийн хоорондын харилцааг эвдэж тэд нэлээд хугацааны турш холбоогүй байсан.



12. Одоо тэр өөрөө ээж болсноор ээжийгээ ойлгож, тэд сайхан харилцаатай болжээ. Түүний ээж 2007 онд 56 насандаа нас барсан байна. Жоли одоог хүртэл үүнтэй эвлэрч чадахгүй байгаа.



13. Тэр бисексуал (эрэгтэй, эмэгтэй хүйсний хүмүүсийн аль алинг нь сонирхдог) Жоли 2005 онд Брэд Питтэй холбоо тогтоохоосоо өмнө энэ талаар хэлж байсан бөгөөд сайхан эмэгтэйчүүдтэй нэг ор хуваах дургүй гэсэн байна.



14. 2008 онд Жолигийн амраг байсан 38 настай модель Женни Шимицу түүнийг одоог хүртэл эмэгтэйчүүдтэй болзож чадна гэжээ. “Хэдийгээр тэр Брэдээс хүүхэд хүлээж байгаа ч эмэгтэйчүүдтэй дотно харилцаатай хэвээрээ байгаа гэдэгт би итгэлтэй байна.” хэмээн Женни хэлсэн байна.

Бэлгийн хөгжил:

Тухайн үед: 14 настай байхдаа тэрээр сургуулийнхаа хөвгүүнтэй хамт амьдарч охин насаа үдсэн юм. Харин залуудаа тэр 3 удаа гэрлэж байсан бөгөөд хэд хэдэн гэр бүл салалтын шалтгаан ч болж байжээ. 2009 онд Жоли “Хэрвээ хосууд харилцан зөвшөөрч байвал давхар холбоо тийм ч муу зүйл биш” гэж хэлсэн байна.



15. Харин одоо Жоли 6 хүүхдийн ээж болсон бөгөөд хэрвээ Питт түүний араар тавих юм бол эцэг байх эрхийг нь хасна гэжээ.



16. (2012 онд) Жолиг болон Кристина Агилераг хамгийн муу ээжүүд гэж тодорхойлж байжээ.
Жоли хүүхдүүдээ буруу хооллож, тэдний хүмүүжилд анхаарал хандуулахгүй байсан гэсэн шалтгаанаар муу ээжүүдийн тоонд багтаж байжээ. Учир нь тэдний хүүхдүүд “Макдоналдс”-т хоол идэж, кола уух дуртай байв.



Харин одоо тэдний хүүхдүүдийг азгүй гэж хэн ч хэлэхгүй. 2014 онд тэдний охидын нэг нь транс буюу өөрийгөө эрэгтэй гэж мэдэрдэг тухайгаа мэдэгдсэн байна. Үүнийг нь Жоли тайван хүлээн авчээ.



18. Жоли өөрийн ах Жеймс Хэйвонтай үргэлж дотно холбоотой байсан. Харин 2001 онд “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын дараа тэрээр ахтайгаа үнсэлцсэн бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн тэднийг цус холилдсон хэмээн үзжээ.



19. Тэрээр цус холилдсон талаар цуурхлыг үгүйсгэж байгаа бөгөөд ах нь түүний хувьд маш чухал хүн гэдгийг хэлжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()