Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Гүзээлзгэнэ шүдийг танан цагаан болгоно
Шүд өвдвөл бид шууд л шүдний эмнэлэг барааддаг. Шүд цайруулахтай холбоотой асуудал байсан ч тэр. Харин цаг хугацаа, мөнгө хэмнэе гэвэл гүзээлзгэнэд дээрх үүргийг даатгаж орхи. Уг жимсгэнэд агуулагдах С амин дэмийн өтгөн найрлага шүдийг шарлуулаад байгаа өнгөрийг үгүй хийх чадалтай аж. Гүзээлзгэнийг нухаж бэлдэн шүдэн дээрээ үе үе тавьснаар тун удахгүй үр дүнг нь мэдрэх болно.
2. Гүзээлзгэнэ зүрх судасны өвчний эрсдлийг бууруулна
Өнөө үед зүрх судасны өвчлөл үхэлд хүргэх магадлалтай өвчний тэргүүлэх эгнээнд бичигдэж байгаа. Тиймээс хайхрахгүй өнгөрч огт болохгүй. Өдөр бүр гүзээлзгэнэ хэрэглэснээр дээрх өвчний эрсдлийг бууруулах боломжтой гэнэ. Түүнд агуулагдах эллагын хүчил нь хүний цусан дахь холестерины түвшинг хянахад тусалдаг байна. Түүнээс гадна С амин дэм венийн болон артерийн судасны ханыг бэхжүүлдэг ажээ.
3. Гүзээлзгэнэ хөгшрөлтийг удаашруулдаг
Бидний эд эс хөгширч байгаа болохоор л бид хөгширч байгаа юм. Харин гүзээлзгэнэ энэ үйл явцыг удаашруулахад туслах шидтэй. Жимсгэнэд агуулагдах хүчтэй антиоксидантууд нь бие организмын хөгшрөлтийн “гол буруутан” болох чөлөөт радикалуудын эсрэг идэвхитэй тэмцэж чаддаг. Судалгаагаар, ингэхийн тулд өдөрт ердөө хэдхэн ширхэг гүзээлзгэнэ идэхэд хангалттай гэж гарчээ. Гэхдээ өдрийн хоолноос хойш хагас цагийн дараа гэдгийг анхаар.
4. Гүзээлзгэнэ батганы эсрэг идэвхитэй үйлчилгээтэй
Хэрэв таны арьс батгашаад, юу ч хэрэглээд нэмэр болохгүй байна уу? Тэгвэл гүзээлзгэний бигнүүр тавиад үз. Үр дүнд нь сэтгэл хангалуун үлдэх нь гарцаагүй. Гүзээлзгэнийг нухаж бигнүүр тавьснаар түүнд агуулагдах антиоксидантууд арьсны асуудлуудыг үр дүнтэйгээр шийдэх болно.
5. Гүзээлзгэнэ сэвх арилгана
Таны нүүр сэвхтэй, дээр нь сэвхтэй байх танд таалагддаггүй бол үнэтэй тосонд мөнгө бас цаг заваа үрэх хэрэггүй. Гүзээлзгэний шейкийг сэвхэн дээрээ тогтмол түрхснээр бүдэгрүүлж чадна. Нимбэгний шүүс, цөцгий, гүзээлзгэнэ жимстэй холивол илүү үр дүнг үзүүлэх болно.
6. Гүзээлзгэнэ багтраа, харшилтай тэмцэнэ
Харшил, багтраа өвчин тань эм бэлдмэлд дарагдахгүй байна уу? Тэгвэл тэмцлийн өөр арга замыг сонгоод үзвэл яасан юм бэ? Гүзээлзгэний үрэвслийн эсрэг үйлчлэл нь ургамал, тоосонцороос болж хамар битүүрэх, найтаалгах, нүднээс нулимс гоожих гэх мэт бүх төрлийн харшлийн шинж тэмдэгтэй тэмцэхэд тань туслах болно. Мөн олон төрлийн судалгааны явцад гүзээлзгэнэ нь астма буюу багтраа өвчний эмчилгээнд идэвхитэй нөлөөлдөг нь батлагджээ.
7. Гүзээлзгэнэ аз жаргалын даавар үйлдвэрлэгч
Шинжлэх ухааны судалгаагаар, сэтгэл гутрал нь тухайн хүний сэтгэл санааны байдлаас хамааралтай байдгийг нотолсон. Гэхдээ бид байгалийн гаралтай бэлдмэл ашиглан сэтгэл гутралтайгаа тэмцэж болохгүй гэсэн үг хараахан биш юм. Тиймээс, хэрэв дараагийн удаа танд сэтгэл гутралын шинж тэмдэг ажиглагдвал гүзээлзгэнэ идээд үзээрэй. Уг жимсгэнэ нь хүний биед гомоцистеин их хэмжээгээр ялгарах байдлыг зогсоосноор цусаар дамжин тархинд тэжээлийн бодис хүрэх үйл явцыг саадгүй болгодог байна.
8. Гүзээлзгэнэ хавдрын эсрэг үйлчилгээтэй
Гүзээлзгэний найрлагад агуулагдах антиоксидантууд нь мөн л хавдрын эсрэг үйлчилгээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад тусалдаг. Тэгэхээр гүзээлзгэнийг хоолныхоо цэсэнд аль болох оруулж өгөхийг бодоорой.
9. Гүзээлзгэнэ хараа хамгаалж, доод зовхинд үүссэн уутанцарыг арилгана
Гүзээлзгэний гайхамшигт шинж чанарыг гоо зүйн зорилгоор ч ашиглаж болно. Хэрэв таны доод зовхинд хар “хүүдий” үүссэн бол гүзээлзгэний тусламжтайгаар арилгаж болохыг санаарай. Уг жимсгэний үрэвслийн эсрэг идэвхитэй тэмцэх чадвар болон цайруулах шинж чанар нь нүдний доор үүссэн хар толботой тэмцэхэд төгс тохирно. Түүнчлэн жимсгэнэд агуулагдах С амин дэмийн найрлага нь катаракт буюу харалган болох зэргээс урьдчилан сэргийлдэг ажээ.
10. Гүзээлзгэнэ урагт сайнаар нөлөөлдөг
Хэрэв та хөл хүнд бол жирэмсний үед хэрэглэсэн гүзээлзгэнэ ач тусаа өгнө гэдэгт итгэ. Мэдээж тохиромжтой хэмжээгээр шүү. Энэхүү жимсгэний жирэмсэн эхэд үзүүлэх гайхамшигт чанар нь түүнд агуулагдах амин дэм, эрдэс бодисын хангалттай найрлагатайд оршино. Энэ нь ургийн өсөлтөд сайнаар нөлөөлдөг аж.