Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Харин 6-р сарын 6-нд “Vanity Fair” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэлтээс гарах үед Брюс Женнерийн дэлгэрэнгүй ярилцлага, фото зургуудын хамтаар уншигчдад хүрэх ажээ. Түүний ярилцлага одоо намайг Кейтлин гэж дуудаарай гэсэн гарчигтайгаар хүрч байгаа юм байна. Гэхдээ энэ сарын нэгэнд “Vanity Fair” сэтгүүлийн шинэ дугаарын нүүр хуудаснаа Кейтлин Женнер зочилсон талаарх мэдээлэл интернэтэд хэдийн тавигдаж шуугиан тарьсан билээ.
Эрхэмсэг, эмэгтэйлэг байдлаар поз авсан 65 настай Женнер “хатагтай”-н зургийг нэрт гэрэл зурагчин Энн Лейбовиц авчээ. Харин ярилцлагадаа тэрээр хүйсээ солиулах шийдвэр нь олны анхаарлыг өөр дээрээ татах гэсэн арга биш харин дотоод сэтгэлийн дуудлага байсан тухайгаа өгүүлсэн байна.

2. Хүйсээ солиулахаас өмнө Брюс Женнер 1976 оны Зуны Олимпийн их наадмын хөнгөн атлетикийн олон төрөлтийн аварга болж байсан юм. Ийнхүү дэлхийн энх тайван, эв найрамдлын бэлэгдэл болсон тэмцээнд нэгдүгээр байр эзэлсэн нь Женнерийг алдартай нэгэн болгожээ.
3. Олимпийн дараа тэр өөрийн алдар нэрээ телевиз, сурталчилгааны салбарт
ашиглахаар шийдсэн байна. Брюс Женнерийн нэр Олимпийн алдартны танхимд
1986 онд, “Бей Эриа”-гийн спортын алдрын танхим болон Конниктикутын
спортын алдрын танхимд 1994 онд заларсан байдаг.
4. Харин энэ оны дөрөвдүгээр сард Брюс Женнер хүүхэд байхаасаа л хүйс тодорхойлолтын тал дээр асуудалтай байсан бөгөөд дахин худал хуурмагийн дор нуугдан амьдарч чадахгүй гэдгээ мэдэгджээ. Тэрээр анх хүйсээ солиулах гэж байгаа талаарх албан ёсны мэдэгдлийг дөрөвдүгээр сарын сүүлээр Диана Сойертэй хийсэн ярилцлагын үеэрээ хийсэн юм.
Тэгэхэд Женнер олон жилийн турш эмэгтэй хүн болохыг мөрөөдөж ирсэн талаараа, бүр хэд хэдэн удаа эмэгтэй хүний хувцас өмсч үзэж байсан тухайгаа ярьсан байдаг. Тэр байтугай 7,8 настай байхдаа ээж болон эгчийнхээ даашинзыг нууцаар өмсч үздэг байснаа ч дурсчээ. Харин 1980-аад оны эхээр хүйс солиулах хагалгаанд бэлдэж, дааврын бэлдмэл уух болсон гэнэ.

5. Кейтлин Женнер “Twitter” дэх дагагчийн тоогоороо Барак Обамагийн амжилтыг эвдлээ. “Vanity Fair” сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн үеэс тэрээр “Twitter” хамгийн богино хугацаанд нэг сая дагагчтай болж, дээд амжилт тогтоов. Тэрээр 1 сая дагагчийг дөрвөн цаг, дөрвөн минутын дотор “цуглуулж” чаджээ. Харин одоо Женнерийн дагагчийн тоо бараг хоёр саяд хүрсэн.
6. Гэрэл зураг нийтлэгдснээс хойш алдар нэртэй олон хүмүүс түүнийг бахдан биширч байгаагаа цахим хуудсуудаараа дамжуулан илэрхийлсэн байдаг. Түүнд баяр хүргэсэн алдарнтуудыг дурдвал Эмми Россум, Мария Шрайвер, Миа Фэрроу, Керри Вашингтон, Грант Гастин, Жижи Хадид, мөн Кардашьян, Женнерийн гэр бүлийнхэн байв.
7. “Vanity Fair” сэтгүүлийн зургадугаар сарын дугаарын нүүрэнд заларснаас хойш интернэт хэрэглэгчид Кейтлинийг “Америкийн аймшгийн түүх” киноны одтой харьцуулах нь нэмэгджээ. Харин Лэнг өөрөө ийм харьцуулалт хийгдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд “Гайхалтай байна.
Тэр сэтгүүлийг олж унших л үлдлээ”” хэмээжээ. Сэтгүүлийн сайт дээр Кейтлин Жейнертэй хийсэн ярилцлагын хэсгээс толилуулжээ. Бичлэгт Женнер транссексуал байх, гоо сайхны бүтэн цуврал хагалгаанд орох, дааврын эмчилгээ хийлгэх хичнээн хэцүү талаар ярьсан байна. “Брюс үргэлж худлаа ярьдаг байсан. Тэр худал хуурмаг дунд амьдарч байсан бөгөөд түүний амьдралын өдөр бүхэн нууцлаг байв. Өглөөнөөс үдэш хүртэл. Харин Кейтлинд нуух юм байхгүй.
Би Кейтлинийг Брюсээс илүү хүн болно гэдэгт итгэж байна. “Vanity Fair” сэтгүүл хэвлэлтээс гармагц л би эрх чөлөөтэй болно. Хэрэв би энэ бүхнийг нууц хэвээр нь үлдээсэн бол, юу мэдэрч байгаагаа хэнд ч хэлээгүй бол үхэхийнхээ өмнө өөртөө Чи бүхий л амьдралаа үр дүнгүй өнгөрөөсөн гэж хэлэх байсан байх” хэмээн тэрээр өгүүлжээ.

Видео.