- Нэгдүгээрт, эдгээр жорууд зөвхөн нэг хүний порц
- Хоёрдугаарт, энэ төрлийн өглөөний зоогийг ажил, бэлтгэл рүүгээ ч авч явж болно.
- Гуравдугаарт,энэ нь тэжээллэг, амт сайтай, уураг, кальци ихтэй бөгөөд бараг л тос, элсэн чихэр агуулаагүй байна.
Үүнээс гадна ихэнхи хүмүүс халуун каш идэх дургүй байдаг. Тэгвэл энэ кашийг халуун, хүйтэн ямар ч улиралд идэх боломжтой. Жорны хувьд маш энгийн бөгөөд өөрийн хүссэнээр орлуулж болно.
Ерөнхий найрлаганд:
Овъёос:
1. Йогурт
2. Тослоггүй сүү
3. 0,5-0,4 литрийн шилэн сав
4. Овъёосондоо сүү, йогурт, чихэр орлуулагч болон жимс нэмнэ.
5. Шилээ таглаад сайн сэгсэрч, холих хэрэгтэй.
6. Дээр нь жимсээ хийгээд бага зэрэг хутгана.
7. Хөргөгчиндөө хийгээд нэг хонуулна.
8. Энэ төрлийн өглөөний зоогийг 2 хоног хадгалана.
1. Мандарин, апельсинтай овъёос:
1/4 стакан овъёос
1/3 стакан сүү
1/4 аяга йогурт
1 хоолны халбага апельсины чанамал
1 цайны халбага зөгийн бал
1/4 аяга бага зэрэг хатаасан мандарин
Шилэнд овъёос, сүү, йогурт, апельсины чанамал болон зөгийн балыг хийнэ. Дараа нь бүгдийг сайн хутгана. Хутгасны дараа хатаасан мандаринаа дахин хийж хутгана. Ингээд хөргөгчинд 3 хоногийн турш хадгалаж болно.
2. Гадил, какаотай овъёос:
1/4 стакан овъёос
1/3 стакан сүү
1/4 аяга йогурт
1 хоолны халбага хуурай какао
1 цайны халбага зөгийн бал
1/4 аяга хэрчсэн гадил
Шилэнд овъёос, сүү, йогурт, какао болон зөгийн балыг хийж сайн сэгсэрнэ. Дараа нь гадилаа хийгээд хутгана. Хоёр хоногийн турш хадгалаж болно.
3. Шанцай, алимтай овъёос:
1/4 стакан овъёос
1/3 стакан сүү
1/4 аяга йогурт
1/2 цайны халбага шанцай
1 цайны халбага зөгийн бал
1/4 стакан алимны нухаш
Шилэнд овъёос, сүү, йогурт, шанцай болон зөгийн балыг хийж сайн сэгсэрнэ. Дээрээс нь алимны нухашаа хийж сайн хутгана. Хоёр хоногийн турш хадгалаж болно.
4. Интоор, шоколадны үйрмэгтэй овъёос:
1/4 стакан овъёос
1/3 стакан кокосын сүү
1/4 аяга йогурт
1 цайны халбага зөгийн бал
1/2 цайны халбага ванилин
1 хоолны халбага үрсэн шоколад
¼ аяга хэрчсэн интоор
Шилэнд овъёос, кокосын сүү, йогурт, ванилин болон зөгийн балыг хийж сайн сэгсэрнэ. Дээрээс нь хэрчсэн интоор болон шоколадныхаа үйрмэгийг хийж сайн хутгана. Гурав хоногийн турш хадгалаж болно.
5. Мокко-овъёос:
1/4 стакан овъёос
1/3 стакан сүү
1/4 аяга йогурт
1 цайны халбага зөгийн бал
1 цайны халбага хуурай какао
½ цайны халбага кофег нэг хоолны халбага усанд найруулна.
Шилэнд овъёос, кокосын сүү, йогурт, какао, кофе болон зөгийн балыг хийж сайн сэгсэрнэ. Гурав хоногийн турш хадгалаж болно.
6. Ингээд эцэст нь хамгийн их тулгардаг асуултуудын хариултыг хүргэе.
Шилтэй овъёосыг хөлдөөж болох уу?
Хамгийн гол нь шилээ хэт их дүүргэхгүйгээр хөлдөөж болно. Шилнийхээ ¾-ийг л дүүргэхэд хангалттай. Өдөртөө хөлдөөж, шөнөдөө хөлдөөгчнөөсөө гаргах хэрэгтэй. Энэ тохиолдолд өглөө хэрэглэхэд бэлэн болно.
Овъёосыг шилэнд нь халааж болох уу?
Хэдийгээр хүйтнээр нь идэх зориулалттай ч, шилтэй нь богино долгионы шарах шүүгээнд хийж хадгалаж болно. Үүний тулд таглааг нь аваад 1 минутын турш халаагаарай.
Заавал шилэн сав ашиглах уу?
Бүх төрлийн 0,5-0,4 мл-ийн багтаамжтай савыг ашиглаж болно. Ямар ч байсан нэг удаа туршиж үзэх хэрэгтэй болов уу? Хэрвээ шинэхэн жимс нэмж хийвэл бүр илүү амттай болох болно.