1. Хамгийн чухал гэж бодсон зүйлээсээ эхлэ.
Амжилтанд хүрэх хамгийн чухал “алтан дүрэм” бол хамгийн чухал зүйлсээ эхлэж хийх юм. Өөрийн хийх ёстой зүйлсийн жагсаалт гаргаад эхний 3-4ийг заавал хийх ёстой зүйлсээрээ дүүргэ. Тэднийгээ хийж дуустлаа өөр зүйлс бүү хийгээрэй. Ингэснээр та нэг л мэдэхэд өдөржин санаа зовдог ажил тань өдрийн талд л дуусч, үлдсэн хугацаанд чөлөөт цаг ихтэй болохыг анзаарах болно.
2. “Үгүй” гэж хэлж сур.
Олон хүмүүстэй уулзаж, нийгмийн харилцаа холбоо тогтоох хэдий сайн ч, бид ихэнхи цагаа өөрт хэрэггүй зүйлст үрдэг юм байна. Тиймээс зөвхөн чухал өөрийн тань амжилтанд тус болохуйц, өөрт тань чухал гэсэн хүмүүст л цаг гаргаж, бусад хүмүүст “үгүй” гэж хэлж сурснаар та төсөөлж байснаасаа ч ихийг бүтээж чадна.
3. Унтах цагаа бүү багасга.
Хүмүүс бага унтвал илүү ихийг хийж чадна гэж боддог. Гэвч энэ бол худлаа юм. Учир нь бидний бие 7-8 цаг унтаж байж эрүүл, эрч хүчтэй байдаг. Харин бага унтах тусам бие тань сульдаж хийж бүтээх эрч хүч суларна гэсэн үг юм.
4. Төвлөрч сур
Интернэт хөтөчийнхөө хэрэггүй цонхуудыг хаахаас эхлээд, гар утасны дууг нь хаа. Та өөрт хамгийн тухтай байдалд төвлөрөх орчин (хөгжим сонсох дуртай бол хөгжим сонсоод, чимээгүй орчинд төвлөрч чаддаг бол дуу чимээгүй газар байж ч болно) бүрдүүлээд ажилаа хийвэл өмнөхөөсөө ч их цаг хэмнэх болно. Гол нь нэг ажилаа дуусахаас нааш өөр юунд ч бүү сатаар.
5. Аль болох эрт эхлэ.
“Амьдралдаа хэзээ ч хийхийг хүсэхгүй байгаа зүйлээ л, маргааш гэж хойшлуул” гэдэг үг байдаг. Тиймээс эрт эхлэх хамгийн чухал. Заримдаа “дараа” гэх үг “хэзээ ч үгүй” болон хувирдагийг бүү март.
6. Чухал биш зүйлст цагаа бүү үр.
Өөрт чухал биш зүйлст хамаг цагаа үрэх тохиолдол байдаг. Тиймээс аль болох чухал зүйлсээ дууссан цагт л тэдгээр чухал биш зүйлсээ хийж эхлэх хэрэгтэй шүү.
7. Чухал ажлуудаа зуршил болго.
Та юуг өдөр бүр хийхийг хүсэж байна вэ?.. Юу ч байж болно. “Ямар ч зүйлс ижилхэн хугацаагаар 3-аас дээш өдөр хийхэд дадал зуршил болдог” гэдэг үг байдаг. Тиймээс эхний өдрүүд хэцүү байсан ч өөртөө зуршил болтол бууж өгөлгүйгээр өдөр бүр хийгээрэй.
8. Зурагтаас хол бай.
Бидний цагийг хамгийн их үрдэг зүйл бол мэдээж зурагт, facebook, twitter билээ.Тиймээс үнэхээр үр бүтээлтэй ажиллаж, амжилтанд хүрмээр байгаа бол иймхэн зүйлсээс татгалзаж чадах тэвчээртэй байх хэрэгтэй шүү.
9. Цагийн хязгаар өөртөө тавь.
“Би үүнийг дуусгаж байж л санаа амарна” гэж бодохоос илүү “ Би үүнийг 3 цагийн дараа дуусгах болно” гэж хэлснээр та илүү үр бүтээлтэй, зохион байгуулалттай ажиллаж сурна.
10. Хүссэн үедээ амар.
Үргэлж нэг зүйлийг тасралтгүй хийхийг амжилт гэдэггүй юм. Тиймээс тархи, биеэ амрааж хүссэн үедээ өөртөө амрахыг зөвшөөр. Гэхдээ амралт тань 15 минутаас хэтрэх ёсгүй шүү. Дараа нь та улам эрч хүчтэй ажилаа үргэлжлүүлэх боломжтой болно.
11. Өөр юу хийх ёстой талаараа бүү бод.
Та яг одоо “хийж байгаа ганц зүйлээ” л бодож байж л, үр бүтээлтэй цагийг зарцуулна. Харин өөр хийх ёстой жижигхэн зүйлсээ бодсоноор та төвлөрч чадахгүй, цагийг дэмий “санаагаа зовоож” өнгөрөөх болно шүү.
12. Дасгал хөдөлгөөн хийж эрүүл хоолло.
Робот мэт биетэй та нэг их олон өдөр эрч хүчтэй байж чадахгүй. Дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт таны тархи болон биеийг илүү эрч хүчтэй байхад туслах болно. Танд дасгал хөдөлгөөн хийх цаг байхгүй гэж бүү хэл. Учир нь бусад чадаж байхад та л чадахгүй гэж хаана ч байдаггүй юм.
13. Бага хий.
Өдөрт 5 цагаар долоо хоног хичээл хийх, өдөрт 1 цагаар сар хичээллэх хоёрын аль нь илүү үр бүтээлтэй, амжилттай гэж бодож байна?... Хариулт нь: “Нэг л цагийг зарцуулсан нь илүү амжилтанд хүрдэг”. Судлаачид хүний тархи өдөр бүр бага багаар хийдэг зүйлсийг илүү сайн хүлээж авдагийг тогтоосон байна. Тиймээс өөрийгөө хэт их шахах хэрэггүй. Тайван мөн өдөр бүр бага багаар хий.
14. Амралтын өдрийг ч ашигла
“Амьдралд амралтын өдөр, тарах цаг, давтан шалгалт гэж байдаггүй юм” гэх үг байдаг. Тиймээс баасан гараг гэж баярлахаас илүү өдөр бүрийг үр бүтээлтэй өнгөрүүлээрэй. Мэдээж амралтын өдөр та бусад өдрүүдээс бага ажиллаж болно шүү дээ. Гэхдээ хэзээ ч огт юу ч хийхгүй өнгөрөөх хэрэггүй.
15. Зохион байгуулалттай байлга.
Та өөрт ирэх цахим шуудан, унших ном, хийх ажилаа дэс дараалалтай зохион байгуулалтанд оруулснаар ирэх өдрүүдэд илүү их цагийг хэмнэх болно. Өдөр өдрөөр нь ангилах, хийж дууссан зүйлсээ нэг газар хадгалж эсвэл бичиж тэмдэглэх гээд та аль өөрт амар аргаар хийж болно.
16. Хүлээлтийн хугацааг ч ашигла.
Ямар нэгэн дараалал хүлээх, хариу хүлээх, машинд замын түгжрэл хүлээх гэх мэт маш олон хүлээлт дэс дараалал бидний амьдралд гарч ирдэг. Тэр бүх хугацааг өөрийн дуртай зугаатай ажилд зарцуулж болно. Жишээлвэл: ном унших, юм бичих, хөгжим сонсох гэх мэт.
17. Хэт ихийг төлөвлөх хэрэггүй.
Өдөрт хийх зүйлсийн жагсаалт гаргахдаа хэзээ ч ихийг бүү төлөвлө. Та төгс хүн болох албагүй шүү дээ.
18. Хийх ёстой зүйлсээ хооронд нь уялдуул.
Та хийх зүйлсээ заавал дарааллуулж хийх хэрэггүй. Харин хооронд нь зөв уялдуулж хамтад нь хийж болох зүйлсийг олж нээ. Ном унших төлөвлөгөөгөө хэл сурах төлөвлөгөөтэйгээ уялдуулж тухайн сурах ёстой хэл дээрх номыг уншиж болно шүү дээ. Цаг хэмнэхээс гадна илүү үр бүтээлээ өгөх болно.
19. Хүлээх хэрэггүй.
Гайхамшигт шидэт дагина гарч ирээд “чиний амжилтанд хүрэх цаг ирлээ” гэж хэзээ ч хэлэхгүй. Тиймээс "айдасын нөгөө талд амжилт байдаг"-ийг санаад эргэлзэлгүй гайхамшигийг өөрөө бүтээ. Юуг ч хүлээх хэрэггүй.
20. Хийж буй зүйлсээсээ таашаалыг мэдэр.
Бид дургүй, хүсэхгүй зүйлсээсээ хэзээ ч аз жаргалыг олохгүй. Амжилтанд хүрэхийг хүсэж буй зүйл тань үнэхээр хүсэж байгаа зүйл чинь мөн үү?.. гэж өөрөөсөө заавал асуу. Хэрвээ үнэхээр мөн бол танд хийж байгаа зүйл тань тоглоом мэт зугаатай санагдах болно.
21. Өөрийгөө харанхуй өрөөнд түгж.
Ямар ч шалтгаан бүү тавь, Заримдаа бид амжилтанд хүрэхийн тулд харанхуй өрөөнд зөвхөн өөртэйгээ үлдэх хэрэг гардаг. Бусад бүх шалтгаан, залхуурал, хүмүүсийн бодлуудыг мартаад хийх ёстойгоо л хий.