“Формула-1”-ийн тухай сонирхолтой баримтууд

Та алдарт “Формула-1” уралдаанд оролцдог хүчирхэг төмөр хүлгүүдийн техник, эд ангийн талаар юу мэдэх вэ? Тийм ээ, хүчтэй, хурдан. Гэхдээ тэдгээр хүчирхэг автомашинуудын хамар дор чухам юу байдаг бол?. Өөртөө зориулан жинхэнэ уралдааны хүлэг цор ганцыг бүтээхэд танд хэр хугацаа болон хэдий хэр хэмжээний мөнгө шаардлагатай тухай мэдээллийг хүргэе.
“Формула-1”-ийн тухай сонирхолтой баримтууд


1. “Формула-1”-ийн машинуудад автомат хроп хориотой.
-Хагас автомат хурдны хайрцаг ашиглагдана.
-Урд 7, ард 1 дамжуулагчтай.
-Нисгэгч 1/100 секундын дотор дамжуулагчийг өгдөг.
-Хагас автомат хурдны хайрцагны үнэ 130,000$ дээш байдаг.
-6000 км гүйх заалттай бөгөөд нэг улиралд 10 хайрцаг хэрэглэгдэнэ.
-Нийтдээ хэд хэдэн багц араа орно.
-Улиралд хэрэглэгдэх хурдны хайрцагны үнэ 1,300,000 доллар



2. Түлшний сав
-Сайжруулсан резинээр хийгдсэн дэмжигч кевлар.
-Нэг секундын дотор дүүрэх 12 литрийн түлшний сав.
-Түлшний зарцуулалт - 75 л/100 км.
-20,000 долларын үнэтэй.



3. Дугуй
-Дугуйн үнэ: 40,010 доллар
-Нэг улиралд 40 багц дугуйн диск ашиглагдана
-Урд диск /дугуйгүй/ ойролцоогоор 4 кг жинтэй, хойд талынх нь 4,5 кг





4. Дугуйн боолт
-Хөнгөн цагаан материалаар хийгдсэн. Нэг бүрийн үнэ 110$.
-Нэг улиралд 500 орчим ширхэг шаардлагатай. 55,000$

5. Тормозны диск

-Узел бүр нь өөрийн гэсэн суппорт, диск, колодкоос бүрдэнэ. Нэг бүрийн үнэ 6,000$. Улирлын туршид ийм 180 узел хэрэг болно.
-Тормозны дискны гадаргуун температур 1000 °C хүрдэг
-100 км/ цаг хурд авсан үед автомашиныг бүрэн зогсооход 1.4 секундэд 17 метр шаардагдана.
-Нийт үнэ нь 1,050,000 доллар



6. Урд түдгэлзүүлэх гар
-Титан болон нүүрсэн пластик материалаар хийгддэг.
-Нэг улиралд тус бүр нь 100,000$ долларын үнэтэй 20 багц хэрэг болно.
-Нийт үнэ нь 2,000,000 доллар

7. Нисгэгчийн суудал
-Нисгэгчийн биед тусгайлан зориулж хийгддэг.
-Осол гарсан тохиолдолд нисгэгчийн хамтаар шидэгдэх шийдэлтэй. 2,000$



8. Жолоодлогын хүрд
-Нэг улиралд тус бүр нь 40,000$ үнэтэй 8 хүртэл ширхэг хэрэг болно.
-Жолоодлогын хүрдэнд  сэлгэх дамжуулагчийн клавиш байрладаг. Түүнчлэн нисгэгчид зайлшгүй хэрэгтэй удирдлага, хяналтын сиситем, радио холбооны товчлуур гэх мэт зүйлс байрлана.
-Нийт 23 товчлууртай. 120 гаруй төрлийн үйлдлийг хянана.
-1,3 кг жинтэй
-Нэг жолоодлогын хүрдэнд товчлууруудыг суулгахад 100 цаг шаардагдана.
-Руль нь нисгэгчийг бууж, суухад хураагддаг.
-Нийт үнэ 320,000$



9. Яндангийн систем

-Машин бүр тус бүр нь 13,000$ үнэтэй хоёр ширхэг ган яндангаар тоноглогдсон байдаг. Янз бүрийн тохиргоотой яндангийн системийг орлуулах арга нь машины элэементуудыг анхны байдалд оруулах юм.
-Нэг улиралд 54 багц шаардлагатай.
-Нийт үнэ 700,000$
10. Арын жигүүр
-Энэ нь карбон материалаар (Carbon) хийсэн бөгөөд. Нэг улиралд 15 орчим иймэрхүү жигүүр хэрэг болно.
-Тус бүр 20,000$ зардал.
-Нийт зардал 300,000$



11. Шувтан хамар /конус хамар/
-Хамрын конус нь урд жигүүртэйгээ угсрагдана.
-Тус бүрийн үнэ ойролцоогоор 19,000$.
-Нэг улиралд ерөнхийдөө 10 хүртэлх ийм багц хэрэг болдог.
-Нийт үнэ 190,000$

12. Арын толь
-Толийг маш өндөр нягтаршилтай “Perspex” тусгай ойж харагддаг материалаар үйдвэрлэдэг.
-Нүүрсэн материал дээр суурилагдсан байдаг тул үнийн хувьд харьцангуй хямд. 
- Нийт үнэ 1,200$

13. Радиатор
-Уралдаан бүрт хөнгөн цагаан радиаторын шинэ багц суурилуулдаг.
-Нэг бүрийн үнэ 11,000$.
-Нийтдээ 20 багц гэхэд 220,000$ болно.



14. Арын түдгэлзүүлэх хөшүүрэг
-Титан болон бэхжүүлсэн нүүрсэн полимер материалаар /Carbon-fiber-reinforced polymer/ үйлдвэрлэгддэг.
-Багц бүр нь 120,000$ үнэтэй.
-Нэг улиралд 20 багц шаардагдана.
-Нийт үнэ 2,400,000$

15. Цахилгаан болон цахилгаан тоног төхөөрөмж
-Цахилгааны кабель утсанд 1 км урттай 100 сенсор болон датчик байдаг.
-Нийт үнэ 4,000,000$




16. Доод тал
-Мөн л бэхжүүлсэн нүүрсэн молимер материалаар хийгддэг боловч техникийн журмын дагуу машины ёроолд шахмал модон хавтан тогтоох шаардлага тулгардаг байна.
-Машин бүрт тогтворжуулагч бүхий хэд хэдэн ёроол ашигладаг.
-Нийт үнэ 30,000$

17. Аэродинамик
-“Формула-1” –ийн машин 2500 кг даралтын хүчтэй /төвд тэмүүлэх хүч/
-Энэ нь машины өөрийнх нь жингээс 4 дахин их гэсэн үг юм. 100 км/цаг хүртэл хурдлахад машины өөрийн тохиргоо, уралдааны замын хучилтын байдал, цаг агаарын нөхцлөөс шалтгална. Гэхдээ “Формулы -1”-ийн ихэнхи машинууд 1,9 секундэд 100 км/цаг хурд авах чадвартай!!! Энэ бол механик зүтгүүртэй автомашинуудын хувьд маш хурдан үзүүлэлт юм. Илүү өндөр хурд авахын тулд тийрэлтэт зүтгүүрийг ашиглах шаардлагатай болно.
-Дээд хурд 340 км/ цаг
-Нэг машины хөдөлгүүр босгоход шаардагдах зардал 15  сая доллар.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()