Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Сонгино, төмсийг хамт хадгалж болохгүй
Энэхүү хоёр бүтээгдэхүүнийг хамт хадгалж болохгүй бөгөөд хэрвээ хамт хадгалвал төмс илүү хурдан муудах болно.
2. Хөгзөрсөн зүйлийг тэр дор нь хаях хэрэгтэй
Хэрвээ та ууттай алимны дунд муудсан ганц, хоёр ширхэг алим харвал шууд хаях хэрэгтэй. Эс тэгвээс бусад жимсээ өвчлүүлэх магадлалтай.
3. Зүссэн жимсийг удаан хугацаанд харлуулахгүй байх арга
Зүссэн жимс маш хурдан харладагийг хүн бүр мэднэ. Тиймээс жимсээ нэг саванд хийгээд жижиглэсэн цагаан гаатай нимбэгний шүүсийг дээрээс нь цацаад хэсэг хугацаанд шингэтэл нь байлга. Ингэснээр нэг хэсэгтээ харлахгүй байх болно.
4. Ногоо
Ногоон сонгино, яншуй гэх мэт ногоонуудыг хадгалахдаа уутаар ороовол илүү удаан хадгалагдах болно.
5. Зөгийн бал
Зөгийн балыг маш удаан хадгалж болдог гэдгийг бид мэддэг. Гэхдээ бага зэрэг царцаад байдаг бөгөөд буцаад шингэн болгохын тулд халуун устай саванд хийх хэрэгтэй.
6. Сонгиныг трикон дотор хадгал
Сонгиныг трикон дотор хадгалах нь нэн тохиромжтой бөгөөд энэ тохиолдолд 8 сарын турш хадгалж болно.
7. Бяслагийг хадгалах
Бяслагийг хатаахгүй хадгалахын тулд гаднаас нь тосоор тослох хэрэгтэй.
8. Байр байранд нь хадгалах шаардлагатай
Хүнсний бүтээгдэхүүн тус бүрийг өөр өөрийнхөн байранд хадгалах ёстой.
9. Өндөг
Хөргөгчний хаалганд хадгалахаас илүү хоёр дахь тавиур дээр хадгалах нь хадгалалтыг уртасгана.
10. Цаасан уутанд улаан лоолийг хадгал
Хэрвээ улаан лоолийг цаасан уутанд, хуурай, нарны тусгал хол газар хадгалвал илүү удаан хугацааны турш шинээрээ байх болно.