Орон орны омлет хийх аргууд

2015-05-27, 17:50
17,122
Орон орны онцлогоос шалтгаалаад өндгөөр төрөл бүрийн хоол хийж болно. Бид та бүхэнд төрөл бүрийн омлет хийх жорнуудыг хүргэж байна.
Орон орны омлет хийх аргууд


Омлет буюу “өндгөн жаврай”-ийн үндсэн түүхий эд нь өндөгний зуурмаг байдаг. Хоёр ширхэг өндөгийг хагалж саванд хийгээд дээрээс нь 30 грамм сүү эсвэл цөцгий, чимх давс нэмээд сайтар хутгана.

1. Мексик омлет
• Хоёр ширхэг өндөгний зуурмаг
• Улаан лооль
• 30 грамм мөөг
• Хоёр ширхэг улаан чинжүү
• 30 грамм цөцгийн тос
• Бага зэрэг улаан лоолийн сүмс

Мөөгөө хэрчээд цөцгийн тосондоо шарна. Чинжүүгээ жигнэж, хальс, үрнээс нь салгаад хэрчиж, бага зэрэг шарна. Улаан лоолио ч мөн адил хэрчээд шарна. Дараа нь мөөг, чинжүү, улаан лоолио холиод хайруулын тавганд хийж өндөгний зуурмагныхаа талыг дээр нь асгаж, эргүүлээд нөгөө тал дээр нь үлдсэн зуурмагаа асгаж хайрахад омлет бэлэн болно. Идэхдээ улаан лоолийн сүмс дусаана.



2. Португаль омлет
• Хоёр ширхэг өндөгний зуурмаг
• 80 грамм хулуу
• Улаан лооль
• 20 грамм цөцгийн тос
• улаан лоолийн сүмс

Өндөгний зуурмагаараа жирийн омлет бэлтгэнэ. Улаан лооль, хулуугаа цөцгийн тосондоо хуурна. Омлетоороо бэлтгэсэн ногоогоо хучиж бүрхээд улаан лоолын сүмсээр хачирлана.



3. Болгар омлет
• Хоёр ширхэг өндөгний зуурмаг
• 20 грамм цөцгийн тос
• 50 грамм давстай бяслаг
• 2 ширхэг ногоон чинжүү

Чинжүүгээ цэвэрлэж нарийхан хэрчээд, бага зэрэг шарна. Бяслагаа үрүүлээр үрж бэлдэнэ. Бяслаг болон чинжүүгээ өндөгний зуурмаг руугаа хийгээд цөцгийн тосонд хайрна.



4. Андалуз омлет
• Хоёр ширхэг өндөгний зуурмаг
• Бөөрөнхий сонгино
• Улаан лооль
• 50 грамм гахайн утсан мах
• Оливын тос /наранцэцгийн тос байж болно/
• Салатны навч, давс, нунтаг хар перец

Улаан лоолийг хальс болон үрнээс нь цэвэрлээд зөөлөн эдийг нь няцална. Жижиглэн хэрчсэн сонгиныг тосонд хуурна. Гахайн утсан махаа нарийн хэрчээд улаан лооль, сонгиноо нэмж хутгана. Холимгийг бага зэрэг хөргөөд өндөгний зуурмагаа нэмж, давс, перецээр амтална. Омлетоо хоёр талаас нь хайраад салат навчин дээр тавьж таваглана.



5. Хятад омлет /насанд хүрэгчдэд зориулсан/
• Гурван ширхэг өндөгний зуурмаг
• 30 грамм гахайн өөх /тос/
• Хоёр цайны халбага архи
• Давс

Өндөгөө зуурч бэлдэнэ. Хутгаж байх үедээ архи болон давсаа хийж өгнө. Омлетоо гахайн өөхөнд хайрна.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()