Макс Моол худалдааны төв 04/25-26-ний амралтын өдрүүдэд “10 сая үйлчлүүлэгчийн баяр”-аа амжилттай тэмдэглэж өнгөрүүллээ

2015-05-21, 17:39
3,654
Одоогоос 3 жилийн өмнө их хотод шинэ өнгө төрхийг нэмсэн Макс Моол Худалдааны Төв үүд хаалгаа нээж байлаа. Макс Моол Худалдааны Төв Монгол уламжлалыг дэлхийн жишигт нийцүүлэн, Моол буюу худалдааны төв гэдэг ойлголтыг жинхэнэ утгаар нь илэрхийлэн нэвтрүүлж чадсан юм.  Түүнчлэн тус төвөөр үйлчлүүлсэн гэр бүл, хүн бүхэн аз жаргал, инээд хөөрийг мэдэрч, shopping гэдэг ойлголтыг зугаатай зүйлээр төсөөлж чаддаг гэдэгт итгэлтэй байж болно.
Макс Моол худалдааны төв 04/25-26-ний амралтын өдрүүдэд  “10 сая үйлчлүүлэгчийн баяр”-аа амжилттай тэмдэглэж өнгөрүүллээ


Үргэлж Шинэ, шинэлэг бүхнийг санаачилдаг МАКС МООЛ Худалдааны төв 4-р сарын 25-26-ны өдрүүдэд “10 сая үйлчлүүлэгчийн баяр”-аа бүх хугацаанд хамтдаа байсан үнэнч хэрэглэгчиддээ зориулж тэмдэглэсэн бөгөөд 10 сая дахь үйлчлүүлэгчээ мөн тодруулжээ. Нээгдсэн цагаасаа хойш өдөрт дунджаар 10,000 гаруй үйлчлүүлэгч хүлээн авдаг болсноор гуравхан жилийн хугацаанд давхардсан тоогоор 10 сая хүнд үйлчлээд байна.



Макс Моолын 10 сая дахь үйлчлүүлэгчээр тодорсон Н.Одонцэцэг: - “Би Макс Моолоор байнга үйлчлүүлдэг маш сэтгэл хангалуун байдаг. Макс Моолын 10 сая дахь үйлчлүүлэгч болсондоо маш их баяртай байна. Хамгийн чухал нь Макс Моолын барааны сонголт, чанар маш сайн төдийгүй хямдрал нь бодитой байдаг нь маш их таалагддаг. Танай хамт олонд маш их баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье!” хэмээн хэлсэн байна.



“Өдөр бүр биднийг зорин ирдэг 10 сая үйлчлүүлэгчиддээ маш их баярлалаа.
Өлзий хийгээд буян тань сүн далай мэт арвидах болтугай! Макс Моолын хамт олнооc”...гэжээ.








Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.