20 жил хадгалсан бургер

Өсвөр насандаа байхдаа л эдгээр хөвгүүд McDonalds-ийн бургерийг хайрцганд хийгээд хадгалсан байна. Ингээд тэд  20 жилийн дараа нээж үзээд ихээхэн цочирдсон гэнэ. McDonalds-ийн хоол эрүүл мэндэд маш муу гэдгийг хүн бүр л хэлдэг болов уу. Харин энэхүү сонирхолтой туршлагын ачаар Австралийн хоёр залуу энэ хоол эрүүл мэндэд хортой төдийгүй, идэх ч шаардлагагүй гэдгийг баталсан байна.
20 жил хадгалсан бургер
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Тэртээх 1995 онд Кейси Дин болон Эдвард Ниц нарын толгойд нэгэн утгагүй бодол орж иржээ. Гэхдээ энэ бодол санаандгүй байдлаар төрсөн байна. Тэд маш их хэмжээний бургер авсан байсан бөгөөд идэж барахгүй байжээ. Ингээд тэд энэ бургерыг хадгалж 20 жилийн дараа нээж үзэхээр шийдсэн гэнэ.



2. Залуус: “Бид бургерийг зүгээр л хөгжилдөх зорилготойгоор хадгалж үлдсэн бөгөөд аль хэдийн 6 сар өнгөрсөн болохыг ч анзаараагүй. Ингээд сар, жилүүд өнгөрсөөр нэг л мэдэхэд 20 жил болжээ. Харин хайрцгийг нээж үзэхэд бургер шинэхэн хэвээрээ л байлаа.”



3. Тэд бургерыг хөргөгчинд ч хийгээгүй, зүгээр л хайрцганд хадгалж байжээ.



4. 20 жил өнгөрч хөвгүүд бага зэрэг хөгширсөн байхад бургер шинэ юм шиг л байсан байна.
Үнэр нь хүртэл шинээрээ байлаа.



5. Дин болон Ниц нар өөрсдийгөө дэлхийн хамгийн хуучин бургерын эзэд хэмээн нэрлэж байгаа. Гэхдээ  залуус энэ туршилтыг хийсэн анхны хүмүүс биш. Исландын иргэн Хертур Смарасон 2009 онд чизбургер худалдан авч хадгалсан бөгөөд энэ оны нэг сард олон нийтэд харуулсан юм. Бургер мөн л шинээрээ байжээ.



6. Ингээд бодоход бургерыг юугаар хийдэг юм бол гэдэг нь ихээхэн хачирхалтай санагдана.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()