Ороолтоо олон янзаар ашиглах сонирхолтой аргууд

2015-05-19, 20:25
14,344
Хаврын сэрүүн үдэш салхинаас хамгаалж чадах хэдий ч одоо нэгэнт нь улирал нь өнгөрсөн ороолт эмэгтэй хүн бүрт байгаа. Тиймээс зуны, хаврын улиралд нимгэн ороолтыг ашиглаж гайхалтай зүйлсийг хийж болох юм байна шүү!
Ороолтоо олон янзаар ашиглах сонирхолтой аргууд


Жишээлбэл:
Богино цамц, нөмрөг, бүс, банзал болон арлын даашинзыг хүртэл хийж болох гэнэ.

1. Сүлжмэл ороолт
Ороолтны нэг талыг 3 хэсэгт хуваагаад л энгийн сүлжээс хийж загварлаг ороолт хийж болно.



2. Олон давхар ороолт
Бороотой үдэш сэрүүн орой зүүхэд нэн тохиромжтой.



3. Нимгэхэн нөмрөг
Хэд хэдэн сүлбээр зүүг ашиглаад  салхинаас хамгаалах эсвэл нарнаас хамгаалах нимгэхэн нөмрөгөн цамц хийж болно. Гэхдээ мэдээж хүйтэнд хэрэглэх боломжгүй.



4. Богино цээживч
Арал дээр, усанд ороход эсвэл зуны халуун өдрүүдэд өмсөж болох цээживч.



5. Хэд хэдэн ороолт ашиглаж хийсэн зуны даашинз
Дотуур өмсөх нимгэхэн урт цамц. Гадуур нь гоёмсог өнгийн ороолтоор давхарлана. 5 минутын дараа л гэхэд зуны гайхалтай  даашинз бэлэн болох нь ээ. Хүссэн загвар өнгийг өөрийн биед яг тааруулан хийх боломжтой.



6. Том цүнх
Ороолтоор цүнх ч хийж болох  юм байна. Мөн өнгө нь таалагдахгүй байгаа цүнхний гадар болгон хэрэглэж ч болно.



7. Нөмрөг
Өргөн ороолтыг нөмрөг болгон хэрэглэх нь нэн тохиромжтой.



8. Нэхмэл ороолтоор хийсэн банзал
Хэдэн товч, цахилгаан ашиглаад өвлийн зузаан ороолтоор зуны банзал хийж болно.



9. Үсний боолт

Зуны халуун өдөр үс тань саад болоод байвал түр зуур үсээ боож болох л юм.



10. Зангилаатай ороолт



11. Нимгэн ороолтоор хийсэн кимоно
Зуны улиралд нэн тохиромжтой.



12. Дорнын загвар
Дорнын оронд очоод ялгарахгүй эсвэл нарнаас үсээ хамгаалах гайхалтай боломж. Заавал хэрэггүй ороолт гэлтгүй хэрэггүй хувцасны даавууг ашиглан хийх бүрэн боломжтой.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()