Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
LG компанийн зохион бүтээгчид шинэ хөргөгч бүтээхдээ жижиг гэлтгүй бүх зүйлийг нарийн тунгаан бодож, хүнсний бүтээгдэхүүн тус бүрийг өөрийн гэсэн байрлал, орон зайтай болгож өгсөн байна. Easy Open технологийн ачаар эвтэйхэн онгойдог хаалганд нь шилэн лонх юм уу дөрвөн талт савтай сүмс, сүүн бүтээгдэхүүн, шүүс болон бусад дуртай ундаанд тань зориулсан өвөрмөц тасалгаа гаргаж өгсөн байгаа.
Ашиглахад эвтэйхэн “Амархан нээх” товчлуур нь хөргөгчийн хаалгыг энгийн бөгөөд хялбархан нээх боломж бүрдүүлжээ. Удаа дараагийн туршилтын үеэр хаалганы найдвартай, аюулгүй байдлыг нэг бус удаа шалгасан бөгөөд нэгээхэн ч хүндрэл гарч байгаагүй юм. Хаалгыг 100 мянга гаруй удаа нээж хааж үзсэн болохоор уг систем удаан хугацаанд ажиллах чадвартай гэсэн итгэл төрүүлсэн билээ. Door-in-DoorТМ минибар хэмээх шинэлэг технологийн тусламжтайгаар хөргөгчийн үндсэн хаалганд анзаарагдахааргүй байдлаар суулгасан багахан нээлхийгээр дамжин байнга хэрэгтэй болдог бүтээгдэхүүнүүдэд хялбархан хүрэх боломж бүрдүүлсэн байна.
Уг нээлхий нь төрөл бүрийн хүнс болон ундаанд хялбархан хүрэх боломж олгоод зогсохгүй хөргөгчийн үндсэн хаалгыг цөөн онгойлгох нөхцөл бүрдүүлснээрээ эрчим хүчний алдагдлыг багасгадаг аж. LG компанийн Door-in-Door технологитой P-Next6 (GR-M24FWCVM) загварын хөргөгчийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг хадгалах байршил, зохион байгуулалтын ухаалаг тодорхойлолтууд нь өв тэгш шийдэл болж өгсөн юм!
Улаан лооль, тоор болон гүзээлзгэнийг тасалгааны хэмд /температурт/ хадгалах ёстой, учир нь хөргөгчинд тэдгээр нь хорчийж, хэт усархаг буюу усавхи амттай болдог гэдэгт олон хүн итгэдэг. LG компанийн Door-in-Door технологитой P-Next6 шинэ хөргөгчинд Moist Balance Crisper хэмээх үүр бүхий өвөрмөц бүтэцтэй гадаргуу нь чийгийн хамгийн оновчтой тэнцвэрт байдлыг хангахад тусалдаг байна.
Чийг тэдгээр “үүрэнд” хуримтлагдсанаар усны ууршсан дусал хүнсний бүтээгдэхүүнд нэвчихээс сэргийлнэ. Үүний зэрэгцээ үүрүүд дэх ус аажмаар тагны гадаргуун дээр ууршин жимс, ногооны тасалгаанд чийгийн хамгийн оновчтой тэнцвэрт байдлыг хангаж, хүнсний бүтээгдэхүүн хурдан хатаж, муудахаас хамгаалдаг байна.
Lock&Lock хайрцаг нь хөргөгчинд муухай үнэр, жишээ нь, май загасны юм уу таггүй савтай давсалсан хүнсний үнэр тархахаас сэргийлнэ. Нянгийн эсрэг Hygiene Fresh+ шүүлтүүр нь Таны хөргөгчин доторхи орон зайд цэвэр цэнгэг байдлыг удаан хугацаагаар хадгалахад тус дөхөм үзүүлнэ.
Хөргөгчинд стандарт бус өндөр сав суулга байрлуулах шаардлагатай тохиолдолд эвхдэг тавиур нь маш эвтэйхэн байдаг. Минибар доторхи татаж гарган ирдэг хайрцагтай хосолсон өргөгч механизм бүхий сагс нь амьдралын ямар ч хэв маягт тохирох төрх байдлыг бий болгох боломж олгоно.
Энэхүү хөргөгчийн сайтар бодож боловсруулсан шийдэл болох мини-ширээ нь хүнд жинтэй лонхнуудыг хоолны ширээ рүү зөөх шаардлагагүйгээр шууд л хөргөгчийнхөө дэргэд ундаа аягалахад зориулсан эвтэйхэн хавтгай гадаргуу юм.

Хэв маяг болон чанарын дэлхийн жишигт нийцсэн Total No Frost систем нь хөргөгчин доторхи хүйтэн агаарыг түүний тасалгаан дотор цан хүүрэг юм уу цасан хяруу үүсгэхгүй байхаар эргэлдүүлэн зохицуулдаг. Олон урсгалт хөргөлтийн Multi-Air Flow систем нь хүйтнийг хөргөгч доторхи нийт орон зайд жигд хуваарилж, тогтоосон температурыг хадгалж байдаг.
Door-in-DoorТМ хөргөгчийн эрчим хүч хэрэглэх ангилал нь А++, өөрөөр хэлбэл, хамгийн дээд үзүүлэлттэй гэсэн үг юм. Түүнчлэн найдвартай, хавьгүй удаан хугацаанд ашиглагдах, харьцангуй бага чимээ шуугиан гаргах хувьсгалт шинжийн хувьсгагч шугаман компрессорынхоо ч хүчээр эрчим хүчний зарцуулалтыг багасгах гайхамшигт үзүүлэлтэнд хүрсэн байна.
Шинэлэг технологи хэрэглэснийхээ ачаар чимээ шуугианы түвшинг 40 Дб-ын үзүүлэлттэй болтол нь багасгаж чадсан юм. Үрэлтийн цэгийнх нь тоог багасгаснаар LG компаниас 10 жилийн баталгаа өгдөг хувьсгагч шугаман компрессорыг удаан хугацаанд доголдолгүй ажиллах боломж бүрдүүлсэн байна.

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.