1. Гялалзсан пүүз
Угаагч бодис болон хүнсний содыг нэг саванд хийгээрэй. Дараа нь сойзоор пүүзээ сайн үрэх хэрэгтэй. Үр дүн нь таныг гайхшруулах болно.
Үр дүн.
2. Шилэн трикогоо бөх болгоё
Үсний лак трико урагдахаас сэргийлдэг.
3. Шилэн трико тань урагдсан бол...
Хэрвээ шилэн трико тань аль хэдийн урагдчихсан бол өнгөгүй лак түрхэж, нэмж урагдахаас хамгаалаарай.
4. Шинэ гутлыг сунгах
Хоёр уутанд ус хийж, гутландаа хийгээд хөлдөөгч рүү хийгээрэй, ийнхүү нэг хонуулахад таны хөлийг барихаа болино.
5. Жийнсин өмдний өнгийг алдуулахгүй байх
Бараан өнгийн хувцасны өнгийг алдуулахгүйн тулд угаах бүрдээ уксус нэмээрэй.
6. Өмдний цахилгааны түгжээ
Өмдний тань цахилгааны түгжээ байн байн тайлагдаад байвал бичгийн хавчаараар тогтоож болно.
7. Цагаан хувцсан дээрхи толбыг арилгах
Толбо болсон хэсэг дээр нимбэгний шүүс түрхэн угаавал хурдан арилна.
8. Улаан дарсны толбо
Хэрвээ та хувцсаа улаан дарсны толбо болгочихсон бол цагаан дарс, эсвэл хийжүүлсэн ундаа, давсны тусламжтай арилгаж болно.
9. Малгайныхаа үдээсийг хурдан хийцгээе
Биеийн тамирын малгай эсвэл өмдний үдээс байнга гарчихдаг шүү дээ. Ундааны соруулыг ашигласнаар та үдээсээ хялбархан хийж болох юм.
Дээрх аргуудыг видео бичлэгээс үзнэ үү.