Нэр хүндтэй компаниудын IQ шаардсан асуултууд

Бүх талаараа төгс ажлыг олоход тийм ч хялбар биш байдаг. Мөн өндөр албан тушаалд томилогдохыг хүсвэл мэргэжлийн өндөр чадвар шаардагдахаас гадна логик сэтгэлгээ сайтай, аливаад уран сэтгэмжтэйгээр ханддаг байх шаардлагатай. Дэлхийд алдартай компаниуд ажилтан авахдаа ярилцлаганд орж буй хүний IQ-г шаардсан асуултыг асуудаг байна. Ингээд ямар төрлийн асуулт асуудаг талаар сонирхоцгооё.
Нэр хүндтэй компаниудын IQ шаардсан асуултууд


1. Яндекс-ын асуулт
2014 оны 2 сард “Судалгааны багт орох”-д асууж байсан байна.
 
Бодлого1: Тоглолт ижил бие даасан багуудаас бүрдэх бөгөөд ялалтыг нь хэн ч тааж мэдэшгүй. Тоглогч хожвол нэг доллар авна, харин хожигдвол нэг доллар төлнө. Түүний ялсан мөнгөний хэмжээ N доллар хүрэхэд тоглолт дуусч ялагч тодорно. Хэдэн үеийн дараа ялагч тодрох вэ?

Хариулт: Анх эхэлсэн хөрөнгийн хэмжээнээс хамаарч тоглогч ямар нэгэн үед хожигдоно.
 
Бодлого2: Харин дараагийн асуулт нь танд 100,000 үгтэй морфологи толь бичиг бий. Үйл үгний хувьд хувирсан хувираагүй үгнүүдийг өөр өөрөөр тэмдэглэсэн байна. Энэ тохиолдолд та хэрхэн ижил утгатай үгнүүдийг ялгах вэ?

Хариулт: Харамсалтай нь энэ асуултуудын хариулт тодорхойгүй байна. 

 
2. Google-ийн асуулт
 
Бодлого: Танд 8 ширхэг ижилхэн бөмбөлөг байна. Хамгийн хүнд жинтэй бөмбөгийг жин ашиглан хэрхэн олох вэ? Гэхдээ та хоёр удаа л жинлэх эрхтэй.
 
Хариулт: 6 ширхэг бөмбөлөгийг сонгон аваад гурав гурваар нь хуваагаад жин дээр тавиарай. Хамгийн их жинтэй нь мэдээж илүү гарна. Харин дараа нь хоёр хоёр бөмбөлөг сонгоод жинлээд үзэхэд мэдэгдэнэ. Хэрвээ 6 бөмбөлөгийн жин нь тэнцүү байвал мэдээж үлдсэн хоёр бөмбөлөгийн нэг нь жин ихтэй байж таарна.
 
3. Apple-ийн асуулт
Бодлого: Шелдон Купер цахим тоглоомонд үнэт эрдэнэсийн араас хөөсөөр хамгийн сүүлийн үе дээр иржээ. Түүний өмнө хоёр хаалга нээгдэх бөгөөд нэг нь үнэт эрдэнэс рүү, нөгөө нь үхэлд хүргэнэ. Хаалга бүрийн үүдэн дээр хамгаалагч зогсож байгаа бөгөөд тэд аль хаалга нь үнэт эрдэнэст хүргэхийг мэднэ. Хамгаалагчдын нэг нь байнга худлаа ярьдаг бол, нэг нь огт худал ярьдаггүй. Шелдон энэ хоёрын хэн нь үнэн ярьдаг, хэн нь худлаа ярьдагийг мэдэхгүй. Харин хаалгыг нээхийн өмнө нэг хамгаалагчаас нэг л асуулт асуух боломжтой. Шелдон үнэт эрдэнэсийг авахын тулд ямар асуулт асуух хэрэгтэй вэ?

Хариулт:  Аль нэг хамгаалагчаас аль хаалга нь зөв хаалга вэ? гэж асууж болно. Хэрвээ үнэнч  хамгаалагчаас асууж чадвал тэр мэдээж үнэн хариултыг хэлнэ. Харин худалч хамгаалагч худлаа хариултыг хэлэх болно.

 
4. Qualcomm-ын асуулт
Тус байгууллагын ахлах инженерийн албан тушаалд орохын тулд нэгэн залуу энэ асуултанд хариулсан байна. Тэрээр нэлээд хугацааны турш ярилцлага авч байсан хүнтэй маргалджээ.
 
Бодлого:  Утасгүй сүлжээний 10 холбоос байна гэж төсөөлье. Харамсалтай нь шугам тийм ч найдвартай биш учир 1\10 нь ажиллахгүй байх магадлалтай. Харин шилжүүлэгч нь баазыг хэрхэн дамжуулсан талаар шууд мэдэх болно. Сувгийн дамжуулгын чанар хэр сайн бэ?
 
Хариулт:  Үйлчлүүлэгчийн хариултаар бол суваг дамжуулагч нэг секундэд 9-ийг дамжуулах хэрэгтэй болно. Харин ярилцлага авсан ажилтны хувьд энэ саналтай нийлээгүй байна.


 
5. Microsoft-ын асуулт
Бодлого1: Танд дуусахгүй их ус, 5 болон 3 литрийн хоёр хувин бий. 4 литрийг хэрхэн авах вэ?
 
Хариулт: Таван литрийн савыг усаар дүүргээд гурван литрийн сав руу юүл. Харин одоо том хувинд тань 2 литр ус үлдсэн байгаа. Жижиг хувинтай усаа юүлээд үлдсэн хоёр литр усаа хийгээрэй. Ингээд 5 литрийн хувинд  дахин дүүрэн ус хийгээд 3 литрийн хувин руу юүлэх хэрэгтэй. 3 литрийн хувинтай усанд 2 литр ус байгаа учир 5 литрийн саванд 4 литр ус үлдэх нь ээ.
 
Бодлого2: Танд 2 хэрчим уяа бий. Үзүүрээс нь шатаавал тус бүртээ 60 минутын дотор шатаж дуусна. Нэг хайрцаг чүдэнзээр 45 минутыг уяагаар хэрхэн хэмжих вэ? Уяаг тайрч болохгүй.
 
Хариулт: Хоёр уяаны нэгийг хоёр  талаас нь, нөгөөг нь нэг талаас нь шатаах хэрэгтэй. Нэг нь шатаж дуусахад 30 минут өнгөрсөн байх бөгөөд нөгөө уяанд 30 минут шатах хугацаа үлдсэн байна. Энэ үед үлдсэн уяаг хоёр талаас нь шатааснаар 15 минут өнгөрөх болно.
 
Бодлого3: Гадаа 5 байшин бий. Английн иргэн улаан байшинд амьдардаг. Харин Испани иргэн нохойтой. Ногоон байшинд кофе уудаг. Украйн иргэн цай уудаг. Ногоон  байшин цагаан байшингийн баруун талд байдаг. "Old Gold" татдаг хүн нь эмгэн хумс үржүүлдэг. Шар байшинд Kool татдаг. Төв байранд сүү уудаг. Норвеги иргэн эхний байранд амьдардаг. Chesterfield татдаг хүний хөрш нь үнэгтэй. Харин Kool татдаг хүний хажууд морь бий. Lucky Strike татдаг хүн жүржийн шүүс уудаг. Япон иргэн Parliament татдаг. Норвегийн иргэн цэнхэр байрны хажууд амьдардаг. Байшин тус бүр өөр өнгөтэй бөгөөд, байшин тус бүрт өөр үндэстэн, өөр тэжээвэр амьтан, өөр тамхи татаж, уух зүйл сонирхдог хүмүүс бий. Хэн ус уудаг вэ? Хэн тахь тэжээдэг вэ?
 
Хариулт: Японы иргэн ус ууж, Норвегийн иргэн тахь тэжээдэг. 


6. Adobe-ийн асуулт
Бодлого: Танд түлшний банк нь дүүрэн 50 ширхэг мотоцикл байна. Мотоцикл тус бүр 100 км замыг туулна. Энэхүү 50 мотоциклийг ашиглаад та хэр хол явахаа хэрхэн мэдэж болох вэ? Мотоциклууд бүгд нэг зогсоол дээр байгаа.
 
Хариулт: Эхлээд бүх мотоциклуудаа 50 км-т байршуул. Дараа нь тал мотоциклынхоо түлшийг нэг рүү нь юүлэх хэрэгтэй. Ингээд танд 25 ширхэг дүүрэн түлштэй мотоциклоор дахиад 25 км явна. Энэ мэтчилэн сольсоор та 350 км замыг туулж чадна.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()