1. Гэрлээ цэвэрлэхийн тулд шүдний оо ашиглаарай.
Шүдний оог зөөлөн даавуун дээр түрхээд дараа нь гэрлээ арчихад л хангалттай.
2. Хэрвээ гар утас тогтоогч байхгүй бол зүгээр резинээр тогтоож болно.
3. Машиндаа жижиг хогийн сав аваарай. Хэсэг хугацааны дараа хогийн сав нэн шаардлагатай болохыг мэдэх болно.
4. Ямар ч асуудалгүй машинаа тавихын тулд гражиндаа бөмбөг өлгөөрэй. Шилэнд бөмбөг хүрмэгц та байрандаа ирлээ гэсэн үг.
5. Машинаа тавьсан газрынхаа зургийг нь дараарай. Энэ тохиолдолд та хаана машинаа тавьснаа мартахгүй.
6. Наалтны цавууг үлдээхгүйн тулд наалтны доор чийгтэй алчуур тавихад хэсэг хугацааны дараа хуулрах болно.
7. Үдээс салгагчийг түлхүүрийн оосор нээхэд ашиглах боломжтой.
8. Агааржуулагчгүйгээр машиндаа салхи оруулах.
Урд бүх цонхнуудаа онгойлгоод хойд хаалгаа 5-6 удаа нээж хаагаарай. Хаалгаа онгойлгосноор та бүгчим агаарыг гаргах бөгөөд цэвэр агаар нээлттэй цонхоор орж ирнэ.
9. Дулаалгын резиныг тосоор тосолбол өвөл машины тань хаалга хөлдөхгүй. Хаалганыхаа резинүүдийг тостой даавуугаар арчаад дараа нь хуурай алчуураар арчих хэрэгтэй.
10. Нойтон салфетка хадгалахын тулд нэг удаагийн аяга хэрэглэж болно. Машин бүрт аяга тогтоогч байдаг ч салфетка тогтоогч байдаггүй шүү дээ.
11. Хэрвээ холоос машины тань удирдлага удирдахгүй байвал, удирдлагаа эрүүндээ хүргээрэй. Ингэснээр таны машины удирдлага ажиллах болно.
12. Хойд талын суудлыг тохилог болгохын тулд гуталны тавиурыг ашиглаарай.
13. Хэрвээ цонх тань цуурсан байвал өнгөгүй лак түрхвэл цаашид цуурахаас хамгаалах болно.
14. Хонхорхойг бөглөө гаргагчаар янзлаж болно. Төдийлөн гүн хонхойгоогүй байвал энэ аргыг ашиглах боломжтой.
15. Хэрвээ та утсаа GPS болгон ашигладаг бол мөн л резин ашиглаж болно.
16. Хаалганы цоож хөлдсөн бол гар ариутгагчийг ашиглах боломжтой. Гар ариутгагчинд агуулагдах спирт нь хаалганы хөлдүүг гэсгээдэг. Зүгээр түлхүүрэндээ түрхэхэд л хангалттай.
17. Үдээсний тусламжтайгаар хаалга онгойлгох.