Автогазын үнэ 1,100 төгрөг боллоо

2015-05-11, 19:56
9,530
“ЮниГаз” ХХК нь анх 2004 онд Монгол улсын зах зээлд шингэрүүлсэн нефтийн хий /ШНХ/-н салбарыг хөгжүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа эхэлсэн. Одоогоор Улаанбаатар хотод автомашин хийгээр цэнэглэх 7 станц /АХЦС/, Багануур, Дархан, Эрдэнэт, Оюу-Толгойд өөрийн салбаруудаа байгуулаад байна.
Автогазын үнэ 1,100 төгрөг боллоо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Өдрөөс өдөрт хөгжин тэлж байгаа Улаанбаатар хотын маань өмнө тулгамдаад байгаа гол асуудлын нэг нь агаарын бохирдол болоод удаж байна. Уг тулгамдсан асуудлыг шийдэхэд тодорхой хувь нэмрээ оруулахаар “ЮниГаз” ХХК нь газан автомашины тоог нэмэгдүүлэх, гэр хорооллын  айл өрхийн хэрэглээнд хийн түлшний хэрэглээг нэвтрүүлэх гэсэн 2 чиглэлд идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж байна.  

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа авто тээврийн хэрэгслийн яндангаас гарах утаа агаарын бохирдлын 20 хувийг эзэлдэг. Газан автомашины тоог нэмж хэрэглээг дэмжсэнээр машинаас гарч байгаа утааны асуудлыг шийдэх боломжтой. Хийн түлшийг бензинтэй харьцуулахад бүрэн шаталт явагддаг тул агаарт цацагдах хорт утааны хэмжээ бага, байгальд ээлтэй, мөн октан өндөртэй зэрэг давуу талуудтай ЭКО түлш юм.

Хийн түлшний салбартаа тэргүүлэгч “ЮниГаз” ХХК нь газан автомашины тоог нэмэгдүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулахад жинтэй хувь нэмэр оруулах, хэрэглэгчиддээ бодит хэмнэлтийг бий болгох зорилгоор АВТОГАЗЫГ литр тутамд нь 220 төгрөгөөр хямдруулж үнийг 1,100 төгрөг болголоо.



Бодит хэмнэлт гэдэг нь:
Одоо газан машин хэрэглэж байгаа хэрэглэгч хэрэглээнээсээ хамаараад сар тутамд 30,000 – 60,000 төгрөгний хэмнэлтийг, Бензин машин унаж байсан хэрэглэгч газан машин унавал сар тутамд хэрэглээнээсээ хамаараад 80,000 – 100,000 төгрөгний хэмнэлтийг бий болгоно.

Агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын өрхүүд бий болгодог. Энэхүү бохирдлыг бууруулах, багасгах зорилгоор 2014 оноос эхлэн “ЮниГаз” ХХК нь төрийн байгууллагуудтай хамтран бодит ажлуудыг хийсээр байна. Үүний нэг нь 2014 онд 1,625 өрхийг хийн зуухны иж бүрдлээр хангасан явдал юм. Түүнчэн гэр хороолол руу чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлж өрхийн дулааны асуудлыг газаар шийдэх боломжийн талаарх судалгаа шинжилгээний ажлуудыг эхлүүлээд байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/UniGasOfficial





Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.