Одри Хепбёрны ховор гэрэл зургууд

Одри Хепбёрн (Audrey Hepburn)-д зориулсан үг олох гэдэг үнэхээр хэцүү. Учир нь түүний талаар сайн, муу гээд олон зүйл байнга яригдаж байдаг. Тэрээр Брюсселд төрсөн байна. Хүүхэд насандаа тэрээр Голландуудын хяналтан дор байсан бөгөөд гэр бүлийнхэн нь нэлээд зүйлээ алдаж байжээ.
Одри Хепбёрны ховор гэрэл зургууд


Дайны дараа бүжигчин болохыг хүссэн хүсэлдээ автаж Одри Лондон руу явсан байна. 22 насандаа тэрээр “Жижи” хэмээх жүжигт анхны дүрээ авсан. Үүнээс 2 жилийн дараа тэрээр “Roman Holiday” кинонд тоглож алдартай болжээ.

60-аад оны үед Одри Хепбёрны тоглосон кино маш ихээр гарах болсон байна. Ингээд 10 жил гялалзсаны эцэст тэрээр түр амрахаар шийдэж 2 хүүгээ өсгөх болжээ. Мөн НҮБ-ын сайн дурын ажилтан болж, өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст тусламжийн гараа сунгасан юм.

Тэрээр эсэн мэнд байсан бол одоо 86 нас хүрч байгаа учир, түүний ховор гэрэл зургуудыг хүргэхээр шийдлээ. Энэ нь түүнийг арай өөр өнцгөөс харуулах болно. Одригийн хэлсэнээр: "Хамгийн аз жаргалтай бүсгүйчүүд, хамгийн үзэсгэлэнтэй байдаг” -гэнэ.

Одри: Хэдийгээр шоколадтай бялуу таны болон миний биеийг өөрчлөх магадлалтай ч, үзэгчид энэ өөрчлөлтийг хардаггүй.

www.caak.mn

Үсээ угаалгасны дараа...

www.caak.mn

Лондонгийн Кембрижийн театрын дээвэр дээр сэрүүцэж буй Одри, 1949 он. Энэ үед сэнс байгаагүй байна.

www.caak.mn

Амьдралаа нэг л удаа бүжигтэй холбосон бол, энэ нь үргэлж байсаар байх болно, 1950 он.

www.caak.mn

Одригийн нэр нь Бродвейн үүдэн дээр, 1950 он.

www.caak.mn

“Ondine” кинонд лусын дагины дүрийг бүтээсэн бөгөөд “Тони”-ийн шагналыг хүртсэн байна, 1953 он.

www.caak.mn

“Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр хөшигний ард. Тэрээр “Roman Holiday” киноныхоо дүрээр нэр дэвшсэн байна, 1954 он.

www.caak.mn

Оскарын шагнал хүртсэний дараа...

www.caak.mn

“Дайн ба Энх” кинонд тоглохын тулд Франц бүжиг бэлдэж буй байдал, 1955 он.

www.caak.mn

Дүрийн бэлтгэл.

www.caak.mn

Өөрийн нөхөр болох Мел Феррерийн хамт. Тэд 1954 онд хурим хийж, 1968-нд салсан байна.

www.caak.mn

www.caak.mn

Одри болон түүний тэжээвэр янзага Пиппин.

www.caak.mn

Хепбёрн болон түүний анхны хүү Шон. Зургийн бонусанд Жеймс Гарнер байгаа бололтой.

www.caak.mn

“Breakfast at Tiffany's” киноны сурталчилгааны зураг авалт, 1961 он.

www.caak.mn

Од байлаа гээд үргэлж биеэ барих ёстой гэж үү?

www.caak.mn

Givenchy-ийн үнэртэй усны сурталчилгаа, 1964 он.

www.caak.mn

60-аад оны үед ч түүний будалт ихэмсэг харагдаж байна.

www.caak.mn

“Two for the road” киноны зураг авалтын үеэр, 1967 он.

www.caak.mn

Нью-Йорк..., 1967 он.

www.caak.mn

Үргэлж үзэсгэлэнтэй, 1988 он.

www.caak.mn
Ойн чөлөөнд эрх дураараа тоглон гүйх цовоо сэргэлэн янзага мэт энэ бүсгүй 1993 оны 1-р сарын 20-нд буюу 64 насандаа таалал төгсчээ.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()