Амралтын өдрийн амтат хоолны жор

2015-05-11, 00:13
25,238

Өнөөдөр та бүхэндээ хулуугаар хэрхэн амттай сайхан хоол, зууш, амттан хийж болох талаар танд хэрэг болох хоолны жоруудыг хүргэх гэж байна. Хулуу нь ямар ч тохиолдолд бүх төрлийн хоолтой төгс нийцдэг төдийгүй маш олон төрөлөөр хэрэглэж болдог. Жишээ нь: Хоолны хачирт мөн амттан уух ундаа гэх мэт. Хулуу нь витаминаар баялаг төдийгүй тэжээллэг чанар өндөртэй хүнсний бүтээгдэхүүний юм. Ингээд хулуугаар хийсэн амттан, хоол, зуушийг хэрхэн хийх жорыг хүргэе.

Амралтын өдрийн амтат хоолны жор


1. Амттай шарсан вандуйтай хулуу
Үүнд вандуй, агч модны чихэрлэг сироп, кокосны тос, задь самар орно. Эдгээр нь танд хоолны өмнө идэхэд тохиромжтой зууш байх болно. Шаржигнасан, сайхан амттай болдог төдийгүй анхилам үнэр нэмэхийн тулд шанцай, цагаан гаа нэмж болно.
Жорыг: http://www.savorystyle.com/blog/food/pumpkin-spice-roasted-chickpeas



2. Хулуугаар амталсан гранола
Хулуугаар амталсан гранола бол шаржигнасан, сайхан амттай, нэг төрлийн эрүүл хооллолт юм. Энэ гайхалтай зуушийг амтлахад хулуу, халуун ногоо, бор сахар, хулууны үр орно. Та үүнийг бүх төрлийн хоолны хачираар хэрэглэж болно.
Жорыг : http://www.pumpkinnspice.com/2014/09/22/pumpkin-spice-granola/



3. Хулууны амттай шоколадтай кекс
Хулууны амттай дараах салахын аргагүй амттай кекс нь илчлэг тун багатай юм. Үүнийг хийхэд цөцгий, тосны аль нь ч шаардлагагүй бөгөөд өөрийн гэсэн өвөрмөц зөөлөн амттай болдог. Үүнийг хийхэд огтхон ч хэцүү биш бөгөөд та цөөн хэдэн орц бэлтгэх шаардлагатай.
Жор: http://apple-of-my-eye.com/2013/08/28/skinny-pumpkin-spice-brownies/



4. Хулуу Төмстэй пицца
Энэ нь хүйтний улиралд нэн тохиромжтой юм. Үүнийг хийхэд танд их хэмжээний бяслаг, крем шаардлагатай. Дээр нь мэдээж хулуу нэмж өгснөөр амтлаг чанарыг нэмэгдүүлж өгнө.
Жорыг: http://www.cookingforkeeps.com/2013/11/18/pumpkin-potato-gratin-gruyere-sage/



5. "Nutella"-аар бүрсэн хулуутай шарвин
Үүнийг хийхэд хялбар бөгөөд идэхэд ч амттай зууш нэг юм. Энэхүү тансаг шарвинг хийх нь энгийн шарвин хийхээс эхлэх бөгөөд дараа нь шанзаар амтална. Та хоолны ширээндээ тавихдаа янз бүрээр чимэж ширээгээ дүүргэж болно.
Жорыг: http://www.savorystyle.com/blog/food/nutella-covered-pumpkin-crepes



6. Хулуу, шоколад, овьёостой зууш
Энэ амттанг хийхэд хялбар бөгөөд цаг зав ч бага зарцуулах болно. Шоколадтай чипс, амтат хулуугаар хийдэг энэхүү зууш нь уургаар нэн баялаг юм.
Жорыг: http://www.chelseasmessyapron.com/pumpkin-chocolate-chip-cookie-overnight-oats/



7. Шоколадтай хулууны нарийн боов
Энэ бол тэмдэглэлт баярт зориулсан төгс жор юм. Харахад сайхан, идэхэд ч амттай. Тийм ч олон орц шаардлагагүй учир та заавал туршаад үзээрэй.
Жорыг:  http://www.savorystyle.com/blog/food/chocolate-pumpkin-halloween-cookies .



8. Шоколадтай хулууны талх
Хийхэд хамгийн энгийн жор юм. Шингэн шоколадтай хийх бөгөөд гол нь та зуурмагаа 2 цагийн турш хөөлгөх хэрэгтэй. Харахад үзэмжтэй бөгөөд шоколадтай амттай сайхан талх болох болно.
Жорыг: http://www.theblondechef.com/pumpkin-brioche-bread-with-chocolate-swirl/



9. Бяслаг, самартай хулуу
Үүнийг хийхэд танд нэг ширхэг хальсалж нухсан саарал самар хэрэгтэй. Өтгөн кремээр амталдаг учир их амттай болох болно. Давс, перцээр илүү хурц амттай болгосон. "Cheddar" бяслаг болон нарсны самар нь өвөрмөц амтыг мэдрүүлэх болно.
Жорыг: http://kitchensanctuary.com/2014/10/cheesy-butternut-gratin/



10. Мах иддэггүй хүнд зориулсан хулууны амттай цагирган нарийн боов
Энэхүү цагирган нарийн боов нь эрүүл бөгөөд дуршил хөдөлгөхүйц болохоор та нэгийг идээд, дахин ар араас нь идэх хүсэл төрөх учраас таргалалтанд өртөж болзошгүй юм. Гэсэн хэдий энэ амтыг нэг удаа ч гэсэн мэдрээд үзэхэд гэмгүй л болов уу. Үнэхээр салахын аргагүй сайхан амтыг таньд мэдрүүлэх болно.
Жорыг: http://www.exsloth.com/vegan-pumpkin-spice-baked-donuts/



11. Хулууны амттай милкшэйк
Энэ бол танд зориулсан ууж болох торт юм. Та үүнийг бэлтгэхэд нэг цаг гаран зарцуулах боловч дараа нь та үүнийг ууж өөрийгөө эрхлүүлж чадна. Мөстэй хүйтэн амттаны балгалт бүр танд зөөлөн бөгөөд чамин амтыг мэдрүүлэх болно.
Жорыг: http://www.sheknows.com/food-and-recipes/articles/973795/boozy-pumpkin-pie-milkshake-recipe



12. Хулуутай хөөмөл боов
Техникийн талаасаа, эдгээр нь зүгээр л жижигхэн талх боловч, амт нь яг л хайрсан боов шиг. Шараагүй, жигнэсэн болохоор зөөлөн бас хулууны хүчтэй амттай. Хийхэд хялбараас гадна амттай учир найзуудыгаа дайлахад их тохиромжтой байх болно.
Жорыг: http://www.twopeasandtheirpod.com/baked-pumpkin-donut-holes/



13. Хулуутай шарвин
Энэхүү амттай шарвингуудыг бүхэл улаан буудайн цагаан гурил, хулууны амт оруулагч, нухаш болон "pecan"-аар хийдэг. Өдрийн турш сэргэлэн эрч хүчтэй байлгах энэхүү амттанг өглөөний цайнд хэрэглэхэд нэн тохиромжтой.
Жорыг: http://www.skinnytaste.com/2013/10/whole-wheat-pumpkin-pecan-pancakes.html



14. Хулуу-сам хорхойтой "bruschetta"
Энэхүү зуушинд хүнсний ногоо, далайн бүтээгдэхүүн хоёр хамт ордогоороо их онцлог юм. Хоолны дуршил дээд зэргээр хөдөлгөх энэ зуушинд ямааны нухсан бяслаг, аругула, Итали цууны салад мөн  "Parmesan" орно.
Жорыг: http://www.bhg.com/recipe/appetizers-snacks/pumpkin-shrimp-bruschetta/



15. Хулуутай аяган кекс
Энэхүү Хулуутай аяган кекс нь яг бялуу шиг сайхан амттай юм. Амсах төдийд аманд хайлж, ер бусын гайхалтай амтыг таньд мэдрүүлэх болно.
Жорыг: http://www.cinnamonspiceandeverythingnice.com/pumpkin-doughnut-muffins/



16. Жигнэсэн хулуу, овьёосны гурилтай кекс
Энэхүү хулуу, овьёосны гурилтай кекс нь хамгийн эрүүл хүнсний нэг юм. Үүнд хэрчсэн хулуу, жижиг шоколад хэрэг болно. Бэлтгэхэд тун хялбар бөгөөд бас үүнийг хадгалахад амар.
Жорыг: http://www.eatingbirdfood.com/2013/09/baked-pumpkin-oatmeal-cups/



17. Хулуу, бананатай талх
Үүнийг хийхэд хялбараас гадна энгийн талхтай харьцуулахад амин дэмээр баялаг, эрүүл хүнс юм. Маш чийглэг болдог энэхүү талхан дээр та хулуугаар амталсан крем бяслаг түрхээд идэхэд салахын аргагүй сайхан амттай байх болно. Банана, самраар баяжуулан хийсэн амтат талхны жорыг: http://www.skinnytaste.com/2009/10/pumpkin-banana-bread.html



18. Хулуутай мах ногооны ороомог
Танд эхлээд хальсалсан, цэвэрлэсэн, хэрчсэн 3 төрлийн хулуу хэрэгтэй. Зочдоо дайлах өвөрмөц, тааламжтай амттаны жорыг:
http://www.countryliving.com/food-drinks/recipes/a2995/pumpkin-cannelloni-sage-brown-butter-sauce-recipe/



19. Хулууны бин
Энгийн биш энэ хулууны бингийн амт үнэхээр гайхалтай шүү. Үүнд шанцай, задь, цагаан гаа орно. Мөн танд давсгүй цөцгий, бор сахар, лаазалсан хулууны нухаш хэрэг болох болно.
Жорыг: http://www.portuguesegirlcooks.com/2012/09/pumpkin-scones/



20. Шанцай сахартай хулууны талх
Та эхлээд орцоо бэлтгэж, хулуугаа жигнэх хэрэгтэй. Хамгийн чухал хэсэг нь зуурмагаа бэлтгэх, бусад нь огтхон ч хэцүү биш харин ч таньд амархан байх болно.
Жорыг: http://www.sunnysideupsd.com/2011/09/pull-apart-cinnamon-sugar-pumpkin-bread/



 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()