Бидний өргөн хэрэглэдэг 6 хортой хүнс

2015-01-24, 18:50
23,677
Шош, төмс, хатаасан жимснүүд бол бидний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой хүнснүүдийн нэгээхэн хэсэг боловч тэднийг мөн л хортой хүнс гэж үздэг юм байна. Энэ талаар дахин нэг бодоцгоое.
Өдрөөс өдөрт бидний хэрэглэж байгаа хоол хүнс чимээгүй үхлийн шалтгаан болсоор байна. Ихэнх бүйлсэн хэлбэртэй хүнсний зүйлс цианид агуулдаг.
Бидний өргөн хэрэглэдэг 6 хортой хүнс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Хий юм харах, бөөлжилт, хордолт, мөн гэдэсний өвчин ч доорх хүнсийг их хэмжээгээр хэрэглэсний үр дүн юм.

1. Улаан шош
Шош нь эрүүл хооллолтын хувьд нэр хүнд сайтай бүтээгдэхүүн боловч, улаан энгийн шошийг phytohaemagglutinin хэмээх хорыг гадагшлуулахын тулд буцалж байгаа усанд хамгийн багадаа 10 мин чанах хэрэгтэй байдаг. Буцлаагүй усанд хийж чанах нь хорыг 3 дахин ихэсгэж таныг илүү хордуулж болзошгүй. Мэргэжилтний хэлснээр халуун нь идэвхитэй хорыг зайлуулдаг учраас бидний биеийг хордуулах боломжгүй болдог гэжээ.

www.caak.mn

2. Задь
Пастан дээр байгаа чимх халуун ногоо таныг гэмтээхгүй хэдий ч, их хэмжээгээр идвэл толгой өвдөх, дотор муухайрах, толгой эргэх болон хий юм үзэгдэх ч шинж илэрч болно. Самар нь Myristicin хэмээх сэтгэцэд нөлөөлдөг эд агуулдаг байна. Мэргэжилтний хэлснээр халуун ногоо бүр ийм шинж тэмдэгтэй байдаг.

www.caak.mn

3. Бразил самар
Янз бүрийн төрлийн самар байдаг ч тэр дундаа хагас саран хэлбэртэй Бразил самрыг бид маш бага хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй. Түүнд селен агуулагддаг бөгөөд их хэмжээгээр хэрэглэвэл биднийг хордуулах чадалтай. Хордолтоос сэргийлж өдөрт 3 хүртэл Бразил самар идэхийг санал болгож байна.

Мэргэжилтний хэлснээр самар хүний биед орсон үедээ тун эргэлзээтэй байдал үүсгэдэг байна. Тэдгээр нь харшил өдөөх өндөр боломжтой. Мөн самар зүрхэнд сайн байж болох хэдий ч биднийг гэмтээж чадах химийн нэгдэл агуулсан байдаг.

www.caak.mn

4. Чангаанз, хар чавга, черри
Санаа зоволтгүй, энэ нь яг эдгээр гайхалтай амтат жимснүүдийн талаар биш. Тэдний үрнүүдэд цианидын төрлийн хор агуулагддаг байна. Тиймээс чанамал, нухаш зэргийн бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ үр байгаа эсэхийг анзаарах бага зэргийн болгоомжлол байхад илүүдэхгүй болов уу. Мөн эдгээр үрийг ямар ч үед хазах, зажлах, амтлахгүй байхыг зөвлөж байна.

Мэргэжилтний хэлснээр бүтээгдэхүүний орц найрлагыг сайтар шалган, хэрэв үр орсон байвал бага хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй.

www.caak.mn

5. Төмс
Төмс хүнсэндээ хэрэглэхдээ ногоон толботой эсэхийг сайн анзаараарай. Энэ нь чанаж жигнэсэн ч арилахгүй Solanine хэмээх хор агуулагдаж байгаагийн илрэл юм байна. Мэргэжилтэн танд ийм төмсний ногоон хэсгийн аваад ч хэрэглэж болохгүй гэдгийг сануулж байна.

www.caak.mn

6. Хатаасан жимс
Манайд хэрэглэгдэж байгаа ихэнх хатаасан жимснүүд нь хүхэр, кали хэрэглэж үйлдвэрийн аргаар хатаасан байдаг. Энэ нь мөн л хоол боловсруулах эрхтнээ гэмтээхгүйн тулд хатаасан жимсийг их хэмжээгээр хэрэглэж болохгүй гэдгийг илэрхийлж байна. Мэргэжилтний хэлснээр их хэмжээгээр хэрэглэснээр түүнд шингэсэн хүхэр ходоодыг хэт мэдрэмтгий болгож асуудал болж мэднэ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()