Орчин үеийн технологи ашиглаагүй бүтээлүүд

2015-04-19, 07:30
12,203
21-р зуунд бүхий л зүйл орчин үеийн технологитой холбогдолтой байх ёстой гэсэн ойлголт илүү давамгайлж байгаа болов уу. Гэтэл зохион бүтээгчдийн агуу сэтгэн бодох чадварын ачаар сүүлийн үеийн шинэлэг технологийг заавал ашиглахгүйгээр олон зүйл хийж болох юм байна гэдгийг та дараах мэдээллийг уншаад ойлгох болов уу. Ингээд орчин үеийн технологи ашиглаагүй бүтээсэн, хэрэглэлүүдийг сонирхоцгооё.
Орчин үеийн технологи ашиглаагүй бүтээлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



1. Бүх хүнд зориулсан харааны шил

Дэлхийн дээр тэрбум орчим хүн нүдний эмнэлэгт үзүүлэх боломжгүй байдаг. Английн зохион бүтээгч Жош Сильвер 1985 онд бүх хүмүүст тохирох харааны шилийг бүтээхээр шийдсэн байна. Түүний санаа нь линз нь хэдий чинээ зузаан байна төдий чинээ тухайн объектийг ойртуулна гэж үзэж байжээ.

Түүний бүтээл дараах байдлаар харагдаж байсан юм. Хатуу хуванцар линзний дотор шингэнээр дүүргэсэн хоёр сав байх бөгөөд сав тус бүр жижиг шприц-тэй холбогдсон байх ажээ. Харин тухайн хүн дугуйтай шприцний тусламжтай усны хэмжээг тааруулах замаар линзний хол, ойрыг тохируулах юм. Ингээд өөртөө тааруулсныхаа дараа савыг таглаж, шприцээ хурааж болох нь ээ.

Сильвестрын хэлж байгаагаар шил нь 1 долларын үнэтэй байх гэнэ.

www.caak.mn

2. Цахилгаангүй ажилладаг хөргөгч
Мохаммед Бах Абба цахилгаангүйгээр ажилладаг хөргөгчийг бүтээсэн байна. Жижигхэн савыг аваад арай том сав руу хийхэд хангалттай. Харин хоёр савны хооронд зайг нойтон элсээр дүүргэх бөгөөд савны амсрыг чийгтэй даавуугаар таглах болно. Ус уурших үед тэрээр дулааныг өөртөө шингээж саван дотор байгаа зүйлийг хөргөх юм байна. Энэ нь маш хялбар хөргөгч бөгөөд хуурай, халуун уур амьсгалтай оронд нэн тохиромжтой.

www.caak.mn

3. Усны унадаг дугуй
Ли Вейго 4 хуванцар савтай "амфибо" унадаг дугуйг бүтээсэн байна. Хэдийгээр гадаад үзэмж нь орчин үеийн усны дугуй шиг таатай биш байгаа ч, тэрээр ус болон газар дээр явж чадна.

www.caak.mn

4. Веб-камераар харьцах үед нүд рүү нь харах
Веб камераар харьцах үед харилцаж буй хүмүүс нэг нэгнийхээ нүд рүү биш, харин биеийн хөдөлгөөнийг нь харж ярьдаг байна. Энэ байдал Берлины зураач Арама Бартоллд таалагдаагүй учир, тэрээр тунгалаг цаас, толь болон картон цаас ашиглан энэ хайрцагыг бүтээжээ. Үүний ачаар тэд нүд рүү нь харж ярих боломжтой болсон байна.

www.caak.mn

5. Мотоциклчинд зориулсан хамгаалалт
Энэ конус мэт хамгаалалтын ачаар олон хүн хамраа хөлдөөх аюулыг тойрч гарч байсан байна. Хамгаалалтыг Шведийн армийнхан хэрэглэж байжээ. Өвлийн улиралд мотоцикл унах үед конусан дотор дулаахан дэр мэт зүйл нүүрний өмнө гарч ирдэг байна.

www.caak.mn

6. Эко-бялдаржуулах талбай
Мануэль де Арриба Арес дэлхий дээрх хамгийн анхны эко бялдаржуулах өрөө болох "Gimnasio Ecológico Lumen"-ыг бүтээжээ. Бүх төхөөрөмжүүдийг хэрэггүй мод, уяа, резин ашиглан хийжээ. Үүнийг бүтээхэд 3 жил шаардагдсан байна.

www.caak.mn

7. Түрдэг канистр
Ихэнхи хүмүүс цоргоноос ус авч чаддаг ч, дэлхийн зарим нэг газарт ус зөөх асуудалтай байдаг байна. Энэ усны тэрэгний ачаар бага чадлаар, их усыг нэг удаа зөөх боломж нээгдэж байгаа юм.

www.caak.mn

8. Үнэртүүлэгч
Хэдийгээр шинэлэг технологи биш ч, таны уусан үгүйг тодорхойлж чадна.

www.caak.mn

9. Сонсголын аппарат
Орчин үеийн сонсголын аппарат авч чадахгүй бол, үүнийг ашиглан гэрийн нөхцөлд чимээ сонсох боломжтой болж байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()