“Samsung Galaxy S6, S6 edge”: Ирээдүйг Мобикомоос

2015-04-13, 19:47
8,204
Олон улсын хэмжээнд, ялангуяа сошиал ертөнцөд ихээхэн хүлээлт үүсгээд байсан Samsung брэндийн 2015 оны цоо шинэ загвар болох "S6" болон "S6 edge" дэвшилтэт технологи бүхий ухаалаг утаснуудыг дэлхийн нээлттэй нь зэрэгцэн Мобиком Корпораци хэрэглэгчдэдээ борлуулж эхэллээ.
“Samsung Galaxy S6, S6 edge”: Ирээдүйг Мобикомоос


Та цагаан, алтлаг шар, хар өнгөнүүдээс сонголтоо хийж, MobiZone 29’900 багцаас дээш дараа төлбөрт үндсэн багцууд дээр эдгээр утсыг 12-18 сарын хугацаатай хүүгүй лизингийн онцгой хөнгөлөлттэй үнээр авах бүрэн боломжтойг дуулгахад таатай байна.

Мөн Samsung S6 болон S6 edge загварын шинэ утаснуудыг хамгийн түрүүнд худалдан авсан эхний 1000 хэрэглэгчдэдээ зээлийн нөхцөлөөс гадна өвөрмөц бэлгүүдийг санал болгож байгаагийн дотор Samsung брэндийн Gear Fit ухаалаг цаг, Power bank /зөөврийн гар утас цэнэглэгч/, 1GB-ийн дата эрх зэргийг бэлдээд байгаа юм.

Төгс урлал
Бүхэлдээ метал хүрээ болон шилэн хавтан хосолсон гоёмсог гялалзсан гадаргуутай, маш нимгэн, загварлаг болж эрс шинэчлэлийг хийснээс гадна дэлхийн хамгийн анхны нумарсан хос дэлгэцтэй гэдгээрээ ухаалаг утасны түүхэнд шинэ түвшинг тогтоолоо.

Хурдан хугацаанд цэнэг хураана
Утсаа цэнэглэх хангалттай цаг алга гэж санаа зовох ямар ч асуудал гарахгүй. Учир нь Samsung S6 болон S6 edge нь маш богино хугацаанд цэнэг хураах онцлогтой бөгөөд ердөө 10 минут цэнэглээд л та 2 цагийн турш HD форматаар видео бичлэг үзэх боломжтой.

Илүү сайжирсан камер
HOME товчин дээр хоёр удаа товшиход камерын горимд 0,7 секундийн дотор шилжиж, таны дурсамжтай мөчийг гэрэл зураг болгон буулгах болно. Арын камер нь 16 мегапиксел, харин нүүрэн талын камер нь 5 мегапиксел чанартай зураг авахаас гадна гэрэл зураг сонирхогчдодоо таатай мэдээ дуулгахад HDR буюу өндөр чанарын гэрэл зургийн авто тохиргоон дээр нь тааруулж, урд болон арын камерын аль алинаар нь ч гайхалтай сайн гэрэл зураг авч болох ажээ. Энэхүү утасны камерын бас нэгэн онцлох функц нь фокус тааруулах бүрэн гар тохиргоотой.




Дэвшилтэт дэлгэц

Хамгийн сүүлийн үеийн Gorilla Glass-аар хамгаалагдсан 5,1 инч бүхий 2560x1440 хэмжээтэй Super AMOLED дэлгэц нь өнгө, дүрсний ялгарлыг бодитоор мэдрүүлж, зураг болон видео үзэхэд гайхалтай орчныг бүрдүүлэх болно.

Өндөр хурд
Гэрлийн хурдыг мэдрүүлэх 64-bit, Octa-core Exynos процессороор тоноглогдсон Samsung S6 болон S6 edge загварууд нь Android Lollipop үйлдлийн системтэй эвлэгхэн хоршиж, хэрэглэхэд илүү хялбар бас хурдан болжээ.





Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.