Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Бохирын хоолой цэвэрлэх
Бохирын хоолой руугаа хүнсний сод хийгээд дээрээс нь нэг аяга уксус хийх хэрэгтэй.
2. Цавууны толбо арилгая
Цэвэрлэх гэж буй хэсэгтээ уксусаа түрхээд хэсэг хугацааны дараа зөөлөн даавуугаар арчихад хангалттай.
3. Эвгүй үнэр арилгах
Хэрвээ хогийн сав тань муухай үнэртээд байвал талхан дээр уксус асгаад хогийн савныхаа ёроолд тавиарай. Ингээд нэг хонуулахад үнэр арилах болно.
4. Цэвэрлэгч бодис
1:3 уксус болон 2:3 хэмжээтэй усыг найруулаад бага зэргийн цэвэрлэгч бодис нэмээрэй. Сайн сэгсрээд ус шүршигч саванд хийхэд гайхалтай цэвэрлэгч бодис болох болно.
5. Шавжны эсрэг бодис
Алимны уксусыг стакан эсвэл аяганд хийгээд дээрээс нь хүнсний уутаар таглах хэрэгтэй. Ингээд нүхлэхэд шавжны эсрэг үйлчилгээтэй болно.
6. Хувцсаа индүүдэе
1:3 хэмжээтэй уксус болон усыг найруулна. Ингээд үрчлээтэй хувцсан дээрээ цацаарай. Ус шингэх үед хувцасны үрчлээ арилах болно.
7. Буйдан дээр чинь муур дахиж гарахгүй
Буйдангаа уксусны уусмалаар цацаарай. Мууранд энэ үнэр таалагдахгүй л болов уу.
8. Цэцэгний насыг уртасгая
Хайртай хүнийхээ бэлгэнд өгсөн цэцэгсийг усанд хийгээд орхидог билээ. Гэтэл нэг хоноод л нөгөө сайхан өнгө үзэмж үгүй болдог. Цэцэгний үзэмжийг удаан хадгалахын тулд, усандаа үл ялиг алимны уксус нэмэхэд баглаа цэцэг тань удаан хугацааны туршид таныг баясгах болно.
9. Гялалзсан шил
Шилээ гялалзсан сайхан өнгөтэй болгоё гэвэл уксус түрхээд зөөлөн даавуугаар арчаарай.
10. Хайруулын таваг цэвэрлэх
Бохир хайруулын тавган дээр 1:1 хэмжээний ус болон уксус хийгээд 5 мин буцалгаарай. Таны хайруулын таваг шинэ мэт гялалзах болно.