Хүйсийн шилжилтэд орсон трансжендер бүсгүйчүүд

Хүн бүрийн хувь тавилан, тэр ч бүү хэл хүйс хүртэл эхээс төрөхдөө л тааварлахын аргагүй байдаг. Гэвч энэ хорвоод мэндлэхдээ бие нь эрэгтэй атал, энэхэн биед заяасан дотоод сэтгэл, мөн чанар нь бүсгүй хүн байхад хичнээн сөрөөд ч яалтай билээ. Өөрийн хүсэл зоригоор хүйсээ солъё гэхээр амьтны ад болоод дуусна, энэ чигээрээ тэвчээд амьдарна гэхээр нэр төдий амьдрах болдог... Тэгвэл үнэхээр л хэцүү бэрхийг сөрж ургасан сарнай гэлтэй хамгийн амжилттай яваа хүйсийн шилжилтэд орсон үзэсгэлэнт бүсгүйчүүдийг танилцуулъя.

Хүйсийн шилжилтэд орсон трансжендер бүсгүйчүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Уншигч та бүхэнд тайлбар хийх үүднээс, "трансжендер" гэдэг нь  төрсөн хүйсээсээ эсрэгээр өөрийгөө гүн гүнзгий мэдэрч түүнийгээ илэрхийлж нийгэмшиж амьдардаг хүмүүсийг хэлнэ. Төрсөн хүйс нь одоо илэрхийлж буй хүйсээс нь өөр гэдгийг трансжендер хэмээх үг агуулж байдаг ажээ. 

 

10 Айсис Кинг (Isis King)

Та бүхэн санаж байгаа бол алдартай модель, продьюсер Тайра Банкс (Tyra Banks)-ын "Америкийн дараагийн шинэ топ модель" буюу "America’s Next Top Model" шоу нэвтрүүлгийн 17 дахь дугаарт Айсис Кинг хэмээх бүсгүй оролцдог. Түүний бусад оролцогчдоос ялгарах нь хамгийн анхны трансжендер оролцогч байсан юм. Нэвтрүүлгийн үеэр тэрээр өөрийнхөө тухай үзэгчид шүүгчдээс нуугаагүй бөгөөд шоуны дараа Ларри Кингийн шууд нэвтрүүлэгт орж, өөрийн түүхээ бусадтай хуваалцсан юм. Айсис энэ бүхний дараа ч өөрийн моделийн ажлаа хийсээр байсан бөгөөд 2014 онд өөртэйгээ ижил 13 бүсгүйн хамтаар "C☆NDY" сэтгүүлийн нүүр зургийг чимсэн юм.

Айсис Кинг (Isis King)

9 Леа Ти (Lea T)

Бразилийн үзэсгэлэнтэй трансжендер модель Леа Ти өдгөө Итали улсад алдар нэрээ түгээж байгаа билээ. Түүнийг анх алдарт Гвинчигийн загвар зохион бүтээгч Рикардо Тиски (Riccardo Tisci), онцолж 2010 оны өөрийн загварын коллекцын нүүр царай болгон, олонд таниулж байжээ. Улмаар 2011 онд Александр Херчгович (Alexandre Herchcovitch)-ийн загварын тайзнаа алхаж, түүний моделийн карьер өссөн гэхэд болно. Тэрээр маш олон гоо сайхны бүтээгдэхүүн, загварын сэтгүүлүүдтэй хамтарч ажилладаг ажээ.

Леа Ти (Lea T)

8 Инес Рау (Ines Rau)

Дэлхийд өөрийн түүхийг хэлэхээс хэзээ ч ичиж байгаагүй, хамгийн алдартай модель бол Инес Рау юм. Тэрээр “Oyster” сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа, “Би жаахан байхдаа гүнж болохыг бас дэлхийд нэрээ цуурайтуулсан жинхэнэ рок од болохыг хүсдэг байлаа.” хэмээжээ. Түүгээр ч зогсохгүй, өөрийн бие галбиртаа үргэлж сэтгэл хангалуун  байсан гэдэг.  “Анхандаа өөрийн байдлаас ихээхэн эмээж, яг хэн гэдгээ мэддэггүй байсан. Гэвч одоогийн өөрийн сонголтондоо маш сэтгэл хангалуун байдаг." гэсэн ажээ.

Инес Рау (Ines Rau)

7 Арис Ванзер (Arisce Wanzer)

АНУ-ын Хойд Виржиниа мужид төрж өссөн Арис Ванзер өдгөө загварын ертөнцөд цахиур хагалж яваа юм. Тэрээр “Hairpin” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “Хүн бүр ижил байх албагүй шүү дээ. Математикийн хичээлд сайн, түүндээ дуртай нэгэн байхад, эмэгтэй хүн байхыг үнэхээр их хүсдэг хүмүүс ч байхыг үгүйсгэхгүй. Зарим хүмүүс яагаад тэдгээр хүмүүсийг ойлгож болдоггүй юм бэ?” хэмээжээ. Тэрээр өдгөө дэлхийн нэртэй загвар зохион бүтээгчдийн хувцсыг өмсөн, зураг авалтанд оролцож, ашиг орлогоороо дээгүүрт бичигддэг юм.

Арис Ванзер (Arisce Wanzer)

6 Эндрю Пэжик (Andreja Pejic)

Эрэгтэй эмэгтэй аль аль чанарыг өөртөө агуулсан, дэлхийн хамгийн шилдэг трансжендер моделиудын нэг бол яалтачгүй Эндрю Пэжик билээ. Тэрээр анх 18 насандаа МакДоналдс сүлжээ ресторанд ажиллаж байхдаа моделийн гараагаа эхэлсэн гэдэг. Эндрью эрэгтэй эмэгтэй гээд ялгаагүй хувцаслаж, загварын тайзнаа алхдаг. Загвар зохион бүтээгчид түүнд өөрийн өмссөн загвараа дахин давтагдашгүй амилуулж чаддаг хэмээн ам сайтай байдаг байна. Нэг жилд дараалан 2 удаа шилдэг 50 эрэгтэй моделийн нэг, дэлхийн хамгийн дур булаам 100 эмэгтэйгийн тоонд зүй ёсоор багтсан. Ийнхүү Эндрью 2014 онд хүйс солиулах мэс ажилбарыг хийлгэн, жинхэнэ бүсгүй хүн болжээ.

Эндрю Пэжик (Andreja Pejic)

5 Жина Росеро (Geena Rocero)

Жина анх 21 насандаа өөрийгөө трансжендер гэдгээ мэдэгдэж байжээ. Филиппин улсад төрсөн ч, эцэг эх нь түүнийг 15 настай байхад АНУ улс руу цагаачилсан гэдэг. Өдгөө загварын ертөнцөд хэдийн өөрийн байр суурийг эзлээд зогсохгүй, хамгийн эрэлттэй, орлоготой моделиудын нэгд зүй ёсоор тооцогддог. Түүнчлэн өөртэйгээ ижил зовлонтой хүмүүсийн төлөө гар сунган тусладаг байна.

Жина Росеро (Geena Rocero)

4 Каролина "Тула" Косей (Caroline “Tula” Cossey)

Дэлхийн хамгийн алдартай трансжендер моделиудын нэг юм. Тэрээр “Playboy” сэтгүүлийн нүүрэнд гарсан хамгийн анхны хүйсээ солиулсан бүсгүйн нэг билээ. Косей эхэндээ өөрийн энэ байдалдаа ихэд гутарч, амиа хорлох тухай ч боддог байсан аж. Харин хэсэг хугацаа өнгөрсны дараа энэ талаар мартаж, харин ч өөрийн байдалдаа дурлах болсон гэдэг. Энэ хорвоод өрөөлд бус өөртөө л таалагдаж амьдрах нь чухал юм шиг...

Каролина "Тула" Косей (Caroline “Tula” Cossey)

3 Кармен Каррера (Carmen Carrera)

Реалити шоуны од, трансжендер бүсгүй Кармен Каррерагийн нэр алдар борооны дараах мөөг шиг л олонд түгсээр байна. Учир нь тэрээр өдгөө өөрийн авьяас чадварыг хүмүүст харуулж, олон гайхалтай нэвтрүүлгүүдийг хөтөлж байгаа билээ.

Кармен Каррера (Carmen Carrera)

2 Женна Таласкова (Jenna Talackova)

"Miss Universe" буюу "Ертөнцийн мисс" шалгаруулах тэмцээнд тэргүүн байрыг эзэлсэн боловч, түүнийг трансжендер гэдгийг мэдсэн даруй шагналыг нь түтгэлзүүлсэн гэдэг. Тус тэмцээний дараа Канадын сайхан бүсгүй Женна 2012 онд транс бүсгүйчүүдийн дунд зохиогдсон миссийн тэмцээнд түрүүлсэн юм. Тэрээр өдгөө моделийн чиглэлээр ажиллаж байна.

Женна Таласкова (Jenna Talackova)

1 Б. Солонго

“Miss beauty-2013” тэмцээний тэргүүн байрын шагналт, Билгүүн буюу хожим нэрээ сольсон трансжендер мисс Б. Солонго өөртэй нь ижил зовлонтой хүмүүст урам хайрлаж зоригжуулан, тэдний талаар нийгэмд түгсэн буруу ойлголтыг засахын төлөө дуу хоолойгоо өргөж яваа үзэсгэлэнтэй, ухаалаг бүсгүй юм. Нэгэнтээ хорвоод мэндлэхдээ эр хүн болж төрсөн ч, түүний дотоод хүн, мөн чанар нь эмэгтэй болохыг мэдсэн тул, хожим  их сургиулаа төгссөний дараа зориглон, бүсгүй хүний амьдралаар амьдрах энэхүү шийдвэрээ гаргасан гэдэг. Энэхүү шийдвэр нь түүнд нийгмээс маш их дарамт шахалтыг үзүүлж байсан ч, тэрээр хэцүү бүхнийг ардаа орхиж, хувийн бизнес эхлүүлэн амжилттай яваа юм.

Б. Солонго

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()