Жуулчид хэрхэн луйварт өртдөг вэ?

2015-04-12, 04:10
19,638

Амралтынхаа үеэр хүн бүр л эрх чөлөөтэй, санаж бодох зүйлгүй сайхан амрахыг хүсэж байдаг билээ. Тэгвэл аялалаар явах үедээ танихгүй газар очвол луйварчдын гарт өртөж, мөнгөө, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол цөөнгүй байдаг. Тиймээс танд хэрэгтэй хэдэн зөвлөгөөг хүргэх гэж байна. Луйварчид дараах аргуудыг ашиглаж жуулчдыг шулдаг. Та аялалд гарахын өмнө энэ зөвлөгөөг заавал уншаарай.

Жуулчид хэрхэн луйварт өртдөг вэ?
 
Таныг нутгийн оршин суугч биш гэдгийг чинь мэдэж байгаа учир хуурахад маш амархан гэдгийг тэд сайн мэднэ. Тиймээс дээрэмдүүлсэн, луйвардуулсан хүмүүсийн ихэнхи нь жуулчид байдаг байна. Үүнтэй холбогдуулан ямар нэгэн газар руу аялалаар явахаар шийдсэн бол ямар аюул тулгарч болох талаар сайн судлах хэрэгтэй. Сэтгэл санааны сайхан байдлаас болоод та таарсан хүн болгондоо итгэхийг хүсэх биз. Гэхдээ хаана ч байсан таны сайхан сэтгэлийг ашиглан хуурах хүмүүс байгаа гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Хэрвээ танд дараах асуудлууд тулгарвал та өөрийгөө хэрхэн авч явахаа бага ч болов мэдэж аваарай.

 10. Пицца хүргэлт
Флоридагийн Орландо хотод байрлах "Disney World"-ын зочид буудалд амарч буй аялагчид хаалганы завсраар захиалж буй пиццаны хууралтанд өртөж, картаа алга болгох тохиолдол байсан байна. Ямар нэгэн хоол, хүнс захиалж байгаа тохиолдолд тухайн байгууллага баталгаатай гэдгийг утсаар ярьж эсвэл онлайнаар шалгах хэрэгтэй байдаг. Ямагт өөрийн мэддэг байгууллага эсвэл буудлын ажилчдаас хаанаас пицца захиалбал дээр вэ гэдгийг асууж байгаарай. Ихэнхидээ АНУ-д оройн цагаар зочид буудлын үйлчилгээний хэсгээс залгаж байна хэмээн дуудлага ирдэг ажээ. Тэд буудлын үйлчлүүлэгчээс картных нь нууц мэдээллийг асуудаг байна. Хэрвээ танд ийм зүйл тохиолдвол та утсаа салгаад зочид буудлаас залгасан эсэхийг нягтлан шалгаарай.

www.caak.mn

9. Шинэ хөгжимчин
Нью-Йоркт муу санаат хүмүүс их байдаг бололтой. "Time’s Square"-ын ойролцоо танд шинэхэн гарсан хуурцгаа зарахыг хүссэн шинэ хөгжимчид элбэг тохиолдоно. Харин CD –ээ өгсний дараа тэд буцааж авахаас татгалзах бөгөөд та заавал худалдан авах хэрэгтэй болно. Найзуудынхаа тусламжтайгаар тэд таны CD авахыг хүсэхгүй байгаа хүсэлтийг авч үзэхгүй бөгөөд таныг авахгүй гэх бүрт тань орилож, хашгирч, таныг хулгай хийсэн хэмээн буруутгах болно. Ингээд та эцэст нь CD-г авахаас өөр аргагүй байдалд хүрдэг байна. Энэ тохиолдолд та луйварчны өмнө CD-г  газар тавиад даруйхан холдох хэрэгтэй.

www.caak.mn

8. Тэмээн дээрх зураг
Кайрын пирамидын ойролцоо Египтүүд тэмээ хөтлөн таныг хүлээх болно. Харин та эдгээр тэмээтэй зургаа авахуулахыг битгий зөвшөөрөөрэй. Учир нь тэд таныг тэмээн дээр гарахаас өмнө мөнгийг тань авах бөгөөд тэмээн дээр гарсны дараа буух хэрэгтэй болох үед чинь таныг буулгахад тусалсны хөлс дахин авах болно. Тэмээний өндөр ойролцоогоор 2,5 метр байдаг учир хэн нэгний тусламжгүй бууна гэдэг нэлээд асуудал болох биз. Таны сонгосон жуулчны байгууллага л энэ саналыг тавиагүй бол та өөрийн хүссэн зүйлийг хийгээд хэрэггүй. Тэгвэл та луйварчдын гарт мөнгөө алдахгүй байх боломжтой.

www.caak.mn

7. Хуурамч хүүхэд
Хуурамч хүүхэдтэй луйвар Европт их тархмал байдаг бөгөөд ялангуяа Ромд ихээхэн тархсан байдаг байна. Эмэгтэйчүүд гартаа хүүхэлдэй тэвэрч явах бөгөөд үүнийгээ хүүхэд мэт харуулж унагах, эсвэл шидэж таны анхаарлыг татна. Харин энэ хооронд эмэгтэйн туслах танд мэдэгдэхгүйгээр таны түрүүвч, мөнгө зэргийг хулгайлдаг байна. Тиймээс та мөнгөө, түрийвчээ, үнэт зүйлээ маш сайн далд хийх хэрэгтэй.

www.caak.mn

6. «Үнэгүй» массаж
Колумбийн арал дээр амарч байх үедээ та “үнэгүй” массаж хийж өгөхийг хүссэн эмэгтэйн хохирогч болж болох юм. Мэдээж танд энэ санаа таалагдах бөгөөд та үнэгүй массаж хийх хүсэлтийг хүлээн авах бөгөөд массаж хийж дууссаныхаа дараа тэрээр таниас мөнгө нэхэх болно. Таныг мөнгө төлсний дараа л эмэгтэй таниас холдоно. Тиймээс гадны хүний санал болгож буй үнэгүй массаж, үнэгүй өдрийн хоол зэргээс татгалзах хэрэгтэй. Илүү мөнгө төлөхгүйн тулд мэргэжлийн бус хүний массажнаас татгалзах нь зүйтэй.

www.caak.mn

5. Олон хүний дунд шахах
Болив бол хөл хөдөлгөөн ихтэй газар билээ. Тиймээс олон хүний дунд эд зүйлсээ алдахгүй гэсэн баталгаа байхгүй. Боливын хулгайч нар ихэнхидээ эрчүүд байдаг бөгөөд таныг хөдлөх боломжгүй болтол тань хүрээлэн зогсож халаас, цүнхийг тань ухах нь бий. Энэ тохиолдолд нийтийн тээвэр ашигласан нь дээр бөгөөд хүн багатай газраар явахыг хичээгээрэй. Хотын төвөөр явахгүй байсан нь нэн тохиромжтой.

www.caak.mn

4. Алга болсон тээш
Лас-Вегаст таксины жолооч нараас болгоомжлох хэрэгтэй. Тэд таны тээшийг өргөхөд туслах саналыг тавих бөгөөд таны тээшийг ачсан чигээрээ зугатах нь бий. Тиймээс ачаагаа өөрийн хажуугаас холдуулах хэрэггүй. Хэрвээ заавал туслалцаа шаардлагатай бол жолоочийн нэр, хувийн мэдээллийг өөртөө авах хэрэгтэй бөгөөд машины дугаар, компанийн нэрийг тэмдэглэх хэрэгтэй. Энэ тохиолдолд та алга болсон ачааныхаа талаар цагдаад мэдээлэх боломжтой юм.

www.caak.mn

3. Муу цагдаа
Энэ төрлийн луйвар Европын орнуудад төдийгүй Америкийн орнуудад их байдаг. Цагдаагийн хувцас өмссөн хулгайч таныг бичиг баримтаа шалгуулахыг шаардах бөгөөд таныг түрийвчээ гаргаж ирэхэд шүүрч аваад зугатдаг байна. Зарим тохиолдолд амрагчдыг хулгайлж, тэднээс банкных нь мэдээллийг авах үе ч гарч байжээ. Ямар ч орон руу явсан тэр орны цагдаагийн машин, цагдаа нар ямар хувцастай, ямар машин унадаг болохыг заавал мэдэх хэрэгтэй. Та өөрийнхөө бичиг баримтыг шалгуулахаас өмнө цагдаагийн тэмдэг, түүний бичиг баримтыг шалгаарай.

www.caak.mn

2. Мөнгө алга болох
Мөнгө алга болсон жүжгийг хоёр луйварчин зэрэг тавьдаг байна. Тань руу нэг хүн хүрч ирээд таны хажуугаас түрийвч оллоо хэмээн хэлэх болно. Ингээд та миний түрийвч биш хэмээн хэлэхэд хулгайч таниас олсон мөнгөө хуваахгүй биз гэсэн саналыг тавьдаг байна. Энэ үед хаа нэгтээгээс өөр нэгэн луйварчин гарч ирэх бөгөөд миний мөнгө хэмээн нэхэх болно. Эхний луйварчин түүний мөнгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч тал мөнгийг нь өгөх бөгөөд та ч гэсэн түүнд мөнгө өгөх хэрэгтэй болох юм. Тиймээс танихгүй газар явж байгаа тохиолдолд танихгүй хүмүүстэй харьцахгүй байх нь зүйтэй. Хэрвээ асуудал шийдэгдэхгүй байвал олсон мөнгийг цагдаад аваачиж өгөх хэрэгтэй хэмээн хэлж цагдаа дуудаарай.

www.caak.mn

1. Хулгайлагдсан түрийвч
Жуулчидын дунд буй хамгийн алдартай луйвар гэж хэлэхэд болно. Хулгайч тань руу ирж таныг түүний түрийвчийг хулгайллаа хэмээн нэхнэ. Ингээд та өөрийн халаасыг ухаж өөрийнхөө түрийвчийг харуулах боловч хулгайч таны түрийвчийг минийх гэж хэлээд түрийвчийг тань аваад зугтана. Танихгүй газар байгаа учир та хэрүүл хийхээс зайлсхийх болов уу. Хэрвээ танд ийм зүйл тулгарвал, би хэний ч түрийвч хулгайлаагүй гэж хэлээд шууд явах хэрэгтэй. Харин хулгайч таниас холдохгүй байвал та цагдаа дуудна гэж сануулаарай.

www.caak.mn
 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()