Дэлхийн хамгийн аймшигтай 10 хоол

2015-04-07, 22:21
20,488
Таны хэрэглэж буй хоол хүнс заавал шинэ байх хэрэгтэй боловч амьд хүнс гэдэг аймшигтай сонсогдож байгаа биз. Дэлхийн зарим нэг орнуудад амьтныг амьдаар нь хоолонд таваглаж өгдөг бөгөөд амьдаар нь идэх ёстой гэнэ.
Дэлхийн хамгийн аймшигтай 10 хоол


Таны хувьд байж боломгүй мэт санагдах ч, зарим орнуудад амттай, тансаг хоолны төрөлд багтдаг ажээ. Эдгээр хоолонд дуртай хүмүүс хэлэхдээ: "Амьд амьтны мах илүү амттай" -гэжээ. Үнэхээр харгис хариулт байгаа биз. Амьд амьтны хоолыг идэх нь битгий хэл харахад ч, жихүүдэс хүрмээр... За ингээд эхэцгээе.

1. Аварга өт, Австраль
Аварга өтнүүд Австраличуудын хувьд тансаг хоолны тоонд багтдаг байна. Австралийн иргэд эдгээр өтнүүдийг уурга тэжээлээр баялаг хэмээн үзэж дуртай гэгч нь иддэг. Бэлтгэхэд хялбар бөгөөд толгойг нь таслаад, хачиртай хамт өгдөг байна. Энэ төрлийн хоолыг Австралийн ресторанд ч идэж болно.

www.caak.mn

2. Далайн зараа, Итали
Италид далайн эргээр зугаалж байх үедээ далайн зараа түүж, шууд идэж болдог байна. Харахад тийм ч амттай харагдахгүй баймаар... Гэтэл энэ амьтан махны амттайгаас гадна амин дэм сайтай байдаг гэнэ.

www.caak.mn

3. Саннакчи, Солонгос болон Япон
Харин Солонгос болон Японд саннакчи хэмээх наймаалж нэлээд алдартай байдаг. Энэхүү амьд наймаалжийг бүтнээр нь тавган дээр тавьж өгөх бөгөөд ширээн дээр тавих үед нь тэмтрүүлүүд нь хөдлөнө. Хэдийгээр наймаалжийг тансаг хоолны төрөлд авч үздэг ч, амьдаар нь идэх аюултай гэнэ. Учир нь тэмтрүүлүүд нь наалданги бодистой бөгөөд идэж буй хүний хоолойд наалдаж, гацах магадлалтай. Иймд их л болгоомжтой зооглох хэрэгтэй юм байна.

www.caak.mn

4. Цуст зөөлөн биет,  Шинэ Англи
Их хэмжээний гемоглобинтай учир нээгдэх үед нь их хэмжээний цус гардаг байна. Ихэнхи хүмүүс 20 секунд буцалгаж, бараг түүхийгээр нь иддэг ажээ. Гэхдээ шар өвчин тусах аюултай байдаг. Тиймээс энэ хоолыг Хятадад өгөхийг хориглодог бол, Шинэ Англид цитрусын сүмстэй өгдөг байна.

www.caak.mn

5. Хөргөсөн шоргоолж ("Noma" ресторан), Дани
Копенгагенд байрлах дэлхийн номер нэг “Нома” ресторанд амьд шоргоолжтой салат хийж өгдөг. Нэг порц салат 300 долларын үнэтэй. Цагаан гаа, лемонграсс болон кинзагийн холимог мэт амттай бөгөөд хөдөлгөөнийг нь удаашруулахын тулд, бага зэрэг хөлдөөсөн байна.

www.caak.mn

6. Сарьсан багваахай, Гуам
Сарьсан багваахайг Азийн зарим орнуудад иддэг бөгөөд үүнд Гуам, Сингапур, Тайланд, Индонези, Вьетнам багтдаг байна. Тос багатай, уураг ихтэй бөгөөд амтны хувьд тахианы махтай ижил. Гуамын арал дээр сарьсан багваахайг кокосын сүүтэй өгдөг гэнэ. Барьсан сарьсан багваахайгаа угагаад халуун усанд хийж өгдөг. Яс болон шүднээс бусдыг нь бүгдийг идэж болно.

www.caak.mn

7. Мэлхийгээр хийсэн сашими, Япон, Хятад, Вьетнам
Япон, Хятад, Вьетнамд зүрх нь цохилож буй мэлхийг хоолонд авчирч өгдөг байна. Энэ хоолыг өгөхийн тулд тусгай мэлхийг өсгөдөг байна. Хэт мэдрэмтгий хүмүүс энэ хоолыг захиалаад хэрэггүй л болов уу. Учир нь арьсыг нь үйлчлүүлэгчийн дэргэд хуулж авдаг. Ингэснээр шинэ амьд мэлхий гэдгийг харуулдаг ажээ.

www.caak.mn

8. Согтуу сам хорхой, Япон болон Хятад
Амьд Сам хорхойг "Саке" эсвэл хятадын "байцзю" архинд хийж өгдөг байна. Захиалагчид өгөх үед сам хорхойнууд тавганаас үсэрч гардаг гэнэ. Ингээд түүнийг барьж аван, тэмтрүүлийг нь салгаад шууд иддэг юм байна.

www.caak.mn

9. Эрээлж (loach)-ийн там , Япон
Эрээлж гэдэг нь могой жараанхай гэхэд болно. “Эрээлжийн там”-г “Дупүгийн там” ч гэж нэрлэдэг. Энэ хоолыг ингэж нэрлэсэн учир нь: Хоолыг бэлтгэхийн тулд ус буцалгаад ёроолд нь дупү хийгээд дээрээс нь амьд эрээлжийг хийх хэрэгтэй. Тэд халуунаас нуугдахын тулд дупү рүү шигдэж орно. Гэвч энэ нь ямар ч үр дүнгүй бөгөөд захиалагч савхдан идэх болно.

www.caak.mn

10. Икизукури, Япон, Хятад, Солонгос
Сашимигийн нэг төрөл бөгөөд ямар загасаар хоол хийлгэхээ аквариумд байхад нь үйлчлүүлэгч сонгох ёстой. Сонгосон загасаар захиалагчийн нүдэн дээр хоол хийдэг. Тэрээр загасны зүрхний цохилт, хөдлөж буй амыг нь хүртэл харах боломжтой.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()