Итали маягаар шпагетти хэрхэн хийх вэ?

2015-09-04, 21:00
48,212

19 дүгээр зуунаас дэлхий даяар алдартай болсон “Шпагетти” нь итали үндэсний хоол билээ. Жор болон хийх арга нь амархан хэдий ч, дахин давтагдашгүй итали маягийн амт нь олон жуулчдыг тус орныг зорих шалтгаан болдог. Тиймээс бид та бүхэндээ гэрээсээ гаралгүйгээр итали маягийн шпагетти хийж идэх хялбар аргыг хүргэж байна.

Итали маягаар шпагетти хэрхэн хийх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
 
Хэрэг болох зүйлс:
- Хэрчсэн үхрийн мах
- Улаан лоолийн сүмс
- Хэрчсэн 4 ширхэг сармисны хумс
- Нэг ширхэг дунд зэргийн хэмжээтэй сонгиныг хэрчиж бэлтгэнэ
- 1 цайны халбага ширхэглэсэн яншуй
- 1 цайны халбага орегано
- 1 цайны халбага хатаасан лаврын навч
- Тал цайны халбага давс
- ¼  халбага хар перц
- Оливийн тос
- Шпагеттиний гоймон
- Хүсвэл бяслаг болон мөөг нэмж болно.

1. Саванд 8-12 аяга ус хийж буцалгана.


 
2. Өөр нэг саванд оливийн тосоо хийж хайруулын тавгаа дунд зэргийн хэмд халаагаарай.


 
3. Мах болон бусад амтлагчаа (орегано, лаврын навч болон яншуй) хийж шарна.



4. Мах борлож эхлэнгүүт дээр нь сармис, сонгиноо хийх бөгөөд 1 минут орчим хутгах хэрэгтэй.



5. Дээр нь улаан лоолийн сүмс, халуун ногоо нэмээд 15-20 минут болгоно.



6. Ус буцалгасан савандаа гоймонгоо хийнэ.



7. Гоймонгоо наалдуулахгүйн тулд жигд хутгах хэрэгтэй.



8. Ингээд 10-12 минут гоймонгоо буцалгаарай.



9. Бэлэн болмогц гоймонгоо махтай сав руугаа хийж хутгах хэрэгтэй.



10. Сайхан хооллоорой.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()