Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Жимс, жимсгэнэ бол чихэрлэг ихтэй, олон янзын органик хүчил, бичил язгуур махбод, төрөл бүрийн витамин агуулсан байдаг учир хүнс тэжээлээс гадна, эмийн үйлдвэрлэлд түүхий эд болгон ашигладаг.
Манай оронд 60 гаруй зүйлийн зэрлэг жимс-гэнэ ургадгаас нэрс, хад, үхрийн нүд, аньс, мойл зэргийн арав гаруй нь үйлдвэрийн түүхий эд болдог байна.
Монгол орны жимс, жимсгэнийг дотор нь өвслөг ургамлын: гүзээлзгэнэ, аньс, нэрс, цангис; мод бутлаг ургамлын: хад, бөөрөлзгөнө, тошлой, чацаргана, хармаг гэх мэт хоёр ангилна.
Монгол орны жимс, жимсгэнийг дотор нь өвслөг ургамлын: гүзээлзгэнэ, аньс, нэрс, цангис; мод бутлаг ургамлын: хад, бөөрөлзгөнө, тошлой, чацаргана, хармаг гэх мэт хоёр ангилна.
Эдгээрээс органик бодис,
витаминаар баялагтай нь үхрийн нүд, тошлой, гүзээлзгэнэ, чацаргана юм.
Үхрийн нүдийг «поливитамины эх булаг» гэж үзэж болох бөгөөд
гүзээлзгэнээс тав дахин, бөөрөлзгөнөөс найм дахин, алимнаас арав дахин
их витаминтай байдаг. Жимсгэнээр гэрийн нөхцөлд төрөл бүрийн амтлаг
шүүс, зутан, чанамал хийж ашиглаж болно.
Бөөрөлзгөнө, хар нэрс,
гүзээлзгэнэ, үхрийн нүд зэрэг жимс, жимсгэнэ нь зүрх мэдрэл, цусны
даралт ихдэх, цус багадах, халуурах, чийгтэх зэрэг элдэв өвчинг анагаах
эмэнд хэрэглэгдэнэ. Иймээс эдгээр жимсийг түүж эмийн санд тушаах, гэрийн
эмийн сан байгуулж ашигладаг болохын тулд цэцэглэх, үр жимс бүрэн
боловсрох, түүх хугацааг сайн мэддэг байх нь чухал юм.
1. Нэрс
2. Аньс
3. Бөөрөлзгөнө
4. Улаалзгана
5. Гүзээлзгэнэ
6. Харин энэ ямар жимс вэ?
Text source: mn.wikipedia.org