Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Шон бүр хувь хүн бүрийн өмч байдаг бөгөөд үеэс үе дамжин, загасчлах
нууцын хамт дамждаг байна. Ихэнхидээ толбот май загас болон хар амар
загасыг агнадаг бөгөөд агнасан загасаа бэлхүүсэнд бэхэлсэн эсвэл модонд уясан уутандаа хийдэг.
Настангууд хэлэхдээ модон дээрээс загасчлах ёс
Дэлхийн 2-р дайны үед үүссэн хэмээн үздэг. Тухайн үед чулуугаар
арал хийж загасчладаг байсан байна. Шаардлагатай хэмжээний чулууг олоход
хэцүү байсан учир дайны дараа үлдсэн төмөр зүйлсийг ашиглах болжээ.
Төмөр нь бас дууссан учир загасчид модонд анхаарлаа хандуулж эхэлсэн
байна.
Шон дээрээс загасчлах нь жуулчдын хувьд маш сонин соддон зүйл бөгөөд тэд үүнийг сонирхохоор Шри-Ланкаг зорьдог болжээ.
Харамсалтай нь энэ загасчлал нь бага мөнгө авчирдаг бөгөөд маш их хүч
хөдөлмөр шаарддаг байна. Загасчлалын арга техник олон зуун жилийн турш
үеэс үе дамжин ирсэн бөгөөд хуучирж хоцрогдсон хэмээн ярих болжээ.
Бага багаар энэ уламжлал замхарч үгүй болсоор байна. Тун удахгүй зүгээр л нэг дурсамж, түүх болж үлдэх магадлалтай гэнэ.