Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Японы гэрэл зурагчин Шихо Фукада (Shiho Fukada) “Disposable workers” хэмээх гэрэл зургийн төсөл гаргасан бөгөөд энэ төсөлдөө зөвхөн тодорхой хугацаанд ажилтай байж, харин дараа нь хэнд ч хэрэггүй болдог хүмүүсийн талаар өгүүлсэн байна.
Зурагчин “барны леди” болон “кибер тэнүүлчид”-ийн тал дээр нэлээд анхаарал хандуулж ажилладаг байна.
Интернэт кафены ажилтан.
Ингээд тэрээр өөрийн төслөө Фумия хэмээх иргэнээс эхлэсэн байна. Фумия
одоо 26 настай бөгөөд 24 цагийн интернэт кафед өнгөрүүлсэн анхны
шөнийхөө талаар ярихдаа: "Надад маш аймар санагдаж байсан бөгөөд би хүний
алхаанаас болж шөнө хэд хэдэн удаа сэрж байсан" -гэжээ.
Ийнхүү 10 сарыг интернэт кафед өнгөрүүлсний дараа тэрээр энэ бүхнийг
анзаарахаа больсон гэнэ. Бүхий л шөнийн тус асах өдрийн гэрэл ч түүнд
саад болохоо больж тэрээр толгойгоо хөнжлөөр хучаад л унтдаг болжээ.
Ингээд интернэт кафены амьдралд дассан тэрээр “интернэт кафе”-д амьдрах
тийм ч хэцүү биш гэдгийг ойлгосон байна.
Японд энэ төрлийн амьдралын хэв маяг газар аваад удаж байгаа бөгөөд 2000 оноос илүү эрчимтэй хөгжсөн аж. “Интернет кафе” гэхээр ерөнхийдөө ажил хэргийн талтай холбоотой байдаг бол Японд энэ нь орон сууц, буудал гэсэн ойлголттой байх ч магадлалтай гэнэ. Интернэт кафед амьдарч буй тохиолдолд хувь хүнд зориулсан бүхий л шаардлагатай зүйл бий. Энэ газар яагаад олон хүний анхаарлыг татдаг вэ гэхээр хамгийн гол нь хямд үнэтэйд оршино.
Фумия ажлынхаа хангамжаар дотуур байранд амьдарч байсан ч ажилаасаа гарснаар амьдрах газаргүй болсон байна. Эхлээд тэрээр өрөө түрээслэхийг хүсэж байсан ч түрээсний үнэ маш өндөр байсан учир чадаагүй аж. Түүний цорын ганц сонголт нь интернет кафены өрөө байсан бөгөөд тэрээр өдөрт 25 доллар төлж амьдрахаар болсон байна. Сарынхаа төлбөрийг бөөнд нь хийсэн тохиолдолд хямдрал үзүүлдэг гэнэ. Харин өдөр өдрөөр төлвөл үнэ нь мэдээж арай өндөр байх болно.
Ингээд сарын 750 доллараар тэрээр 1,8м х 1,2м хэмжээтэй өрөө, Кола, интернэт, компьютер, зурагт, хөнжил, дэрийг үнэгүй авах болно. Гэхдээ усанд орохоор бол 3 доллар төлнө.
Өрөөнд нь тусдаа хаалга байх бөгөөд Фумия хөлөө жийж унтах боломжтойдоо баярлаж байгаа ажээ.
Одоогийн байдлаар залуу долоо хоногийн 6 өдөр, өдөрт 8 цагаар хамгаалалтын байгууллагад ажиллаж байгаа бөгөөд сард 2900 долларын цалин авдаг байна. Токиод зээлээр байр худалдан авахын тулд тэрээр 2-5 жилийн турш интернет кафед амьдрах хэрэгтэй болж байгаа аж. Мэдээж дараа нь зээлээ төлөх хэрэгтэй болно. Тиймээс тэрээр ирээдүйг төлөвлөхөөсөө айж, маргаашийг огтхон ч бодолгүй амьдарч байгаа гэнэ.
Японы эрүүл мэндийн яамны гаргасан судалгаагаар 2007 онд 60,900 хүн интернэт кафед амьдарч байсан бөгөөд тэдгээрийн 5400 байнга оршин суудаг байжээ. Байнгын оршин суугчдын хагас нь түр зуурын ажилтай байсан бол үлдсэн хувь нь ажилгүй байсан байна. Одоо энэ тоо улам өссөн юм.
Энэ бизнес эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Токиод л гэхэд 10,000 орчим хүн интернэт кафены байнгын оршин суугч болжээ. 3 жилийн дотор кибер тэнүүлчдийн тоо 2 дахин өссөн байна.