Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Эргийн хажуугаас олсон арслан зааны соёо.
Сибирийн газрын гүнд буй арслан зааны соёог олборлох нь...
Хойд хэсгийн нутгийн уугуул иргэд газар доороос цухуйж буй соёог хараад аварга амьтдыг газар доор амьдардаг хэмээн үзэж байсан байна. Тэд жин ихтэй учир байнга газар руу цөмөрдөг байжээ. Ийнхүү цөмөрсний дараа тухайн нүхэнд гол горхи үүсэж, их хэмжээний усанд автдаг байсан байна.
Арслан зааны соёогоор хийсэн баримал
20-р зууны дунд үед Орос болон Сибирьт ясан урлал ихээр хөгжиж байсан. Нутгийн сийлбэрчид хавчаар, баримал гэх мэт зүйлүүдийг хийж байжээ. Энэ материал нь удаан хугацаанд чанараа алддаггүй. Хэдийгээр боловсруулахад бага зэрэг хүндрэлтэй ч сувд, хув, шүр зэрэгтэй ижил. Сийлбэр хийхэд нэн тохиромжтой бөгөөд том хэмжээтэй учир, ямар ч төрлийн бүтээлийг урлах боломжтой.
Арслан зааны соёо олборлолт Якут
Арслан зааны соёо нь намагтай газар байдаг учир тэдгээрийг олборлох их хэцүү байдаг. Ихэнхидээ гол, нуур, жалганы эрэг хавиас олдог бөгөөд нэг соёог гаргаж авахын тулд нэлээд хэд хоног ухаж, малтаж гаргадаг байна. Авч явахынхаа өмнө, ухаж гаргасан нүхэндээ мөнгөн эдлэл, эсвэл өнгөт бөмбөлөгүүдийг хийдэг аж. Энэ нь тухайн газрын сүнсэнд мөргөж байгаа хэрэг гэнэ.
Арслан зааны соёог гаргах үйл явц
Орчин үед арслан зааны соёог олборлох нь хууль бус болжээ. Харин
олборлосон нийт соёоны 90 орчим хувийг Хятад руу гаргаж сийлбэр хийдэг
байна. Ийнхүү сийлбэрийн үйл ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа нь
судлаачдын санааг зовоож байгаа гэнэ. Учир нь арслан заан гэх амьтан
дэлхий дээр оршин тогтнож байсан гэдгийг батлах зүйл үгүй болж байна.
Орчин үед сайн чанарын арслан зааны соёо нь нэг кг нь Монгол мөнгөөр 800,000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагддаг. Харин Хятадад нэг бүтэн соёогоор хийсэн сийлбэр,
чимэглэл сая долларын үнд хүрдэг ажээ.
Арслан зааны соёогоор хийсэн сийлбэр.
Арслан зааны соёо олборлогч
Соёоны чанарыг шалгаж буй байдал
Тээвэрлэхэд бэлдэж буй байдал
Арслан зааны соёо хайгч
Чөлөөт цаг
Гайхалтай болжээ.