Ерөнхийлөгчөөсөө үхүүлж өгөхийг гуйсан охин

2015-03-06, 02:49
25,467
Чилигийн ерөнхийлөгч Мишель Бачелет 14 настай "уйланхайн фиброз" хэмээх хүнд өвчтэй охиныг эргэж очсон байна. Охиныг Валентина гэдэг бөгөөд ерөнхийлөгчид хандаж, түүнд нойрсуулах эм тариулахыг хүссэн хүсэлт гаргажээ. Тиймээс Бачелет өөрийн биеэр эмнэлэгт ирж охинтой уулзжээ. Тэрээр охинтой 30 гаруй минутын турш ярилцсан байна.
Ерөнхийлөгчөөсөө үхүүлж өгөхийг гуйсан охин


Охиныг 6 настай байхад энэ өвчний оношийг тогтоосон гэнэ. Энэ өвчнөөс болоод түүний ах нас барж байсан байна. Энэ өвчин нь амьсгалын системийг гэмтээдэг аж. Уушгинд их хэмжээний өтгөн зүйл хуримтлагдаж үүнээс болоод байнга дотор муухайрах, бөөлжих, толгой өвдөх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг байна.

www.caak.mn

“Би яаралтай ерөнхийлөгчтэй уулзмаар байна. Надад энэ өвчинтэй амьдрах хэцүү байна. Намайг үүрд нойрсуулж өгөөч” хэмээн охин гуйжээ.

Ерөнхийлөгч охины хүсэлтийг хүлээн авч чадаагүй байна. Учир нь Чилигийн хуулинд нойрсуулах тариа хийхийг хориглодог аж. Эрүүл мэндийн сайд охины гэр бүлтэй байнга холбоотой байдаг бөгөөд сэтгэл санаагаар дэмжих болон эмчилгээнд нь тусалж эхэлжээ.

www.caak.mn

Валентинагийн эцэг уушги шилжүүлэн суулгах хагалгаа хийвэл түүнийг эдгэнэ гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Хэдийгээр охины биеийн байдал тогтвортой байгаа ч, тэрээр 3 жил орчим наслах боломжтой хэмээн эмч нар хэлжээ.

www.caak.mn
Видео.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()