Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
10. Coca-Cola Blak
2006 онд хамгийн анх Coca-Cola Blak гарсан бөгөөд энэ нь кофенд донтогчдыг уруу татах нэг арга байсан болов уу. Кофе болон содаг хамтад нь хийж өөрийн дуртай кофег сода хэлбэрээр уух боломжийг нээсэн байна. Харамсалтай нь үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдаагүй бололтой 2007 оны 4 сарын 3-аас 2009 он хүртэл худалдаалагдаж байсан байна.
9. Хийжүүлсэн ус яагаад сэрүүцүүлэх ундааны төрөлд багтдаг вэ?
Орон орноосоо хамаарч хийжүүлсэн усыг олон төрлөөр нэрлэдэг хэдий ч, ихэнхидээ сэрүүцүүлэх ундааны төрөлд багтдаг. Тэгвэл энэ онол юунаас үүдэлтэй юм бол?... Хийжүүлсэн ус үйлдвэрлэдэг байгууллагуудад өөрийн гаргаж буй бүтээгдэхүүнийг тодорхой нэрлэх нэршил хэрэгтэй байсан бөгөөд орон орны төрөл бүрийн нэршлээр нэрлэхийг хүсэхгүй байжээ. Гэхдээ сэрүүцүүлэх ундааны төрөлд алкоголь агуулагүй бүхий л төрлийн ундаа багтдаг байна.
8. Dr. Pepper усны үүсэл
АНУ-д үүссэн хамгийн анхны сэрүүцүүлэгч ундааны нэг нь Dr.Pepper байсан бөгөөд энэ ундааг 1885 онд эм зүйч Чарльз Олдертон хийжээ. Чарльз анагаахын салбарт ихээхэн сонирхолтой байсан бөгөөд өөрийн төрсөн нутаг болох Техас мужийн Вако хотынхондоо туслах дуртай байсан байна. Түүний нэг сул тал нь үйлчлүүлэгчдийг чихэртэй усаар дайлах явдал байжээ. Ингээд тэрээр чихэрлэг амтыг сайхан үнэртэй хослуулахын тулд жимсний сиропыг нэмж найруулсан байна. Эндээс Dr.Pepper хэмээх чихэрлэг ус үүсжээ.
7. Коланы дайн
Хийжүүлсэн ундааны дунд хамгийн их эрэлт хэрэгцээтэй, хоорондоо өрсөлддөг нь Coca-Cola болон Pepsi байдаг. Хэрэглэгчдээс Coca-Cola юу? Pepsi юу? Гэж асуухад үр дүн нь ихээхэн сонирхолтой гарсан юм. Хүмүүс янз бүрийн сонголт хийж байсан учир, эцэст нь тэд тэнцсэн байна. 2007 онд хэрэглэгчдэд олон ундаанаас сонгох боломжийг гаргасан бөгөөд тэд логог харалгүйгээр хамгийн амттайг нь сонгох ёстой байжээ. Энэ туршилтаар хүмүүсийн ихэнхи нь Пепсиг сонгосон байна. Харин лого харсан тохиолдолд тэд Колаг сонгож байжээ.
6. R.C. Cola үүссэн түүх
1900 оны эхэн үед Клод А. Хэтчерийн гэр бүлийнхэн хүнсний дэлгүүр нээж ажиллуулсан бөгөөд гол төлөв сэрүүцүүлэх ундааг худалдаалж байжээ. Энэ үед алкоголь агуулаагүй ундааны борлуулалт ихээхэн хөгжиж байсан байна. Боломжийг ашиглахын тулд Хетчер нутгийн худалдаачнаас Coca-Cola-ийн сиропыг худалдан авчээ. Харин хэсэг хугацааны дараа худалдаачин хямдралтай үнээр сироп зарахаас татгалзсан тул, Хетчер өөрийн ундааг бүтээхээр шийдсэн байна. Үүний үр дүнд цагаан гаан шар айраг үүссэн бөгөөд хэсэг хугацааны туршилтын дараа R.C. Root Beer гарчээ. Сиропны туршилт үргэлжилсэн хэвээр байсан бөгөөд 1934 оноос R.C. Cola үүссэн байна. Энэ ундааг одоог хүртэл худалдаалж байгаа гэнэ.
5. Coca-Cola-ын нууц
Хэн нэгэн байгууллагынхаа нууцыг худалдаалах алхмыг хийх үед, та ямар нэгэн тагнуулч болох гэж байгаа мэт санагдах биз. Гэхдээ энэ төрлийн үйл ажиллагаа бизнесийн ертөнцөд тохиолддог байна. 2006 оны үед Coca-Cola компанийн нэгэн ажилтан Pepsi Co хэмээх нэрийн доор өөрийн байгууллагын ундааны найрлагыг 1,5 сая доллараар зарахаар болж байсан байна. Харин улсаас энэ алхмыг хийх боломжийг олгоогүй бөгөөд үнэнч бус ажилтныг хоьжээ.
4. Coca-Cola-ийн автомат машин
Халуун нар төөнөсөн өдөр гадуур явж байтал таны хажууд Coca-Cola-ийн автомат машин байвал, та мэдээж уух гэж тэмүүлэх биз. Харин Coca-Cola-ийн үнэ 1.5 доллар гэж заасан байсан ч таныг ундаагаа сонгох үед 1,75 доллар болж өөрчлөгддөг байна. Ийнхүү өөрчлөгдөж буй шалтгаан нь агаарын температураас хамаарч үнэ нь байнга хэлбэлзэх гэнэ. Энэ төрлийн автомат машин АНУ-д ховор байдаг гэнэ.
3. Mountain Dew үүсэх болсон шалтгаан
1930 оны үед алкогольгүй ундааны эрэлт хэрэгцээ АНУ-д маш их байсан байна. Теннессий мужид ах дүү Барни болон Элли Хартман нар амьдарч байсан бөгөөд тэд вискиг чихэртэй устай холих дуртай байжээ. Гэхдээ тэдний дуртай Колаг хийхэд ихээхэн хэцүү байсан байна. Тэд Coca-Cola-аас орцыг нь гуйсан боловч татгалзсан хариу сонссон байна. Ингээд ах, дүүс өөрсдөө ундаа хийхэр шийдэж 1940 онд анхны "Mountain Dew" үүсчээ.
2. Fanta-г Германд үйлдвэрлэжээ
Дэлхийн 2-р дайны үед Coca-Cola компани нэлээд хохирол амсжээ. Худалдааны хориг тогтоосноос болж Герман дахь Coca-Cola компанийхан сироп импортлон авах боломжгүй болсон байна. Ингээд тэд өөрсдөө шинэ ундаа хийхээр болсон бөгөөд хамгийн хачирхалтай нь үлдэгдлүүдээр хийжээ. Ингээд наймаа амжилттай өргөжиж, их орлого авчрах болжээ.
1. 7Up (Seven Up)-ын найрлаганд цитрат лити байсан байна
Цитрат лити гэдэг нь сэтгэл мэдрэлийн асуудалтай өвчтөнгүүдийг эмчилдэг нэгэн төрлийн эм бөгөөд энэ нь тайвшруулах үйлчилгээтэй аж. Энэ эмийг 1930-1940 оны үйлдвэрлэлд мөн хэрэглэж байсан бөгөөд үүний талаар хүмүүс мэдэх нь ховор юм. 7Up нь бусад сэрүүцүүлэх ундаанаас илүү өндөр үнэтэй байжээ. Анх гарахдаа Bib-Label Lithiated Lemon-Lime Soda хэмээх нэртэй байсан бөгөөд тогтооход илүү хялбар болгох үүднээс 1936 онд 7Up хэмээн нэрлэх болжээ. 1950 оныг хүртэл энэ ундааны найрлаганд цитрат литиг ашиглаж байжээ.