Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Нүцгэн моод, 18-р зуун Европ
18-р зууны хоёрдугаар хагаст бүсгүйчүүд маш нимгэн цамц өмсөж өөрийн биеийн дээд хэсгийг ил гаргадаг байсан байна. Тэд ямар ч ичих зүйлгүйгээр нойтон нимгэн цамцтай гарч явдаг байсан бөгөөд сэрүүхэн өдөр гарч даарснаар уушигны архаг үрэвсэл болон сүрьеэ өвчин тусаж байжээ. 200 жилийн өмнө бол эдгээр өвчнийг эмчлэх боломжгүй байсан байна. 1802 онд «Journal de mode» сэтгүүл бүсгүйчүүдэд хандан анхааруулга өгч байсан бөгөөд оршуулгын газар хичнээн олон эмэгтэйчүүд энэ моодны золиос ирж байсныг дурдсан байдаг.
2. “Бадамлянхуа цэцэг” хэлбэрт хөл, Хятад
Зарим орнуудын гоо сайхны золиостой харьцуулахад, биеийн хэсгүүдийг хүчээр өөрчлөх, хэлбэрт оруулах нь хамгийн хэцүү сорил байсан байна. Жишээлбэл: Хятад улсад жижигхэн тавхайг сайхан хэмээн үздэг байсан бөгөөд зориудаар бариу гутал өмсөж хөлөө “бадамлянхуа” мэт хэлбэртэй болгодог байжээ.
4 настайгаас нь эхлэн охидын хөлийг боодог байсан бөгөөд 4 хуруу нь хоорондоо нийлж, ойролцоогоор 7-10 см-ийн урттай болдог байжээ. Хөлнөөс их хэмжээний цус гарч, өмхийрч, яснууд нь хугарч, хумс нь арьсанд нь шигдэж ихээхэн зовиуртай байдаг байсан байна. Ихэнхидээ баян айлын охид энэ зовлонг амсдаг байсан бөгөөд энэ язгууртны бэлгэдэл, амжилттай нөхөрт гарахын бэлгэ тэмдэг болж байжээ. Мөн нөхөр нь хэзээ ч эхнэрийнхээ хөлийг харж байгаагүй бөгөөд эхнэр нь унтахдаа хүртэл гуталтайгаа унтдаг байсан байна.
3. Kayan омгийнхны урт хүзүүт эмэгтэйчүүд
Kayan омгийнхны хувьд хун шувуу мэт урт хүзүүтэй эмэгтэйг үзэсгэлэнтэй гэж үздэг байжээ. Мэдээж урт хүзүү байгалиас заяахгүй. Тиймээс бүсгүйчүүд 5 настайгаасаа эхлэн хүзүүн дээрээ анхны зургаан гуулин цагирагаа зүүж эхэлдэг бөгөөд нөхөрт гартлаа цагирагныхаа тоог нэмэгдүүлэн зүүсээр л байдаг байна.
Хүзүүн дээр зүүж буй цагирагны хэмжээ заримдаа 9 кг хүрэх нь ч бий. Хэдий чинээ урт хүзүүтэй байна төдий чинээ амжилттай гэрлэх болно гэж үздэг байсан байна. Харин нөхөр нь үнэнч биш байдлыг нь шийтгэхийг хүсвэл цагирагнаас нь нэг нэгээр нь тайлдаг байжээ.
4. Айну үндэстний инээмсэглэл
Айну үндэстний эмэгтэйчүүд хутгаар инээмсэглэл хэлбэрийн аймшигтай зүсэлийг хийдэг байсан бөгөөд шархаа үнсээр арчдаг байжээ. Энэ арга замаар тэд гэр бүлийн аз жаргалыг олох болно гэж үзэж байсан байна.
Айну үндэстэн эмэгтэйн өвөрмөц инээмсэглэл
5. Apatanis омгийнхны уламжлалт шивээс
Apatanis омгийнхны бүсгүйчүүд харин өөрийнхөө гоо үзэсгэлэнг үл хайхран аймшигт шивээсүүдийг хийдэг байсан байна. Тэд хамар болон чихэндээ өргөн төмөр хийж, нүүрэн дээрээ төрөл бүрийн шивээсийг хийдэг байжээ. Гэхдээ бусад омгийн хүмүүстэй гэрлэх магадлал байдаггүй байсан байна.
Ийнхүү шивээс хийж байгаа нь зөвхөн өөрийн омгийн хүмүүстэй насан туршид амьдарна гэсэн санааг илэрхийлж байжээ.
6. Яо үндэстний урт үст эмэгтэйчүүд
Хятадын Хуанло тосгоны эмэгтэйчүүд урт үсээрээ дэлхийд алдартай бөгөөд тэдний үсний урт 2 метр орчим хүрдэг байна. Бүсгүйчүүд үсээ жилд ганцхан удаа буюу 16 насандаа тайрдаг аж. Олон жилийн турш ургуулсан үсийг нь нөхөр нь зөвхөн хуримынх нь өдөр л харах эрхтэй байжээ. Хэрвээ санаандгүй байдлаар алчууран дороос унасан үсийг эрэгтэй хүн харвал тухайн эмэгтэйтэй гэрлэх ёстой гэнэ.