Галзууруулагч хэмээх модон Хонь жилийн мөр гаргах зурлага

2015-02-19, 09:38
13,469
XVII жарны Галзууруулагч хэмээх модон хонь жил гарахад цөөн хоног үлдлээ. Энэ өдөр нийт сүсэгтэн олон хэрхэн зүг мөрөө гаргах албан ёсны тайлбарыг Монголын бурхны шашинтны тэргүүлэгч сайтын хамт олноос тухайн жилийн ерөнхий зурлагыг толилуулж байна.
Галзууруулагч хэмээх модон Хонь жилийн мөр гаргах зурлага


17-р жарны Галзууруулагч хэмээх модон хонь жилийн ерөнхий өнгө
 
Энэхүү жилд халуун тэргүүтэн өвчин их дэлгэрч, хүмүүс дотроо үл зохиолдохын нигуур буй.
 
Жилийн эзэн од Үнэгний үүр: Хур цагтаа буун, тариа, төмс, хүнсний ногоо  арвижиж, амьтан бүхэн асралцан, баясаж, амгалантай үйлээр явмуй.
 
Эзэн гараг Будын үр: Ухааны үүд бүгд ертөнцөд дэлгэрнэ. Үр тариа, жимс цэцэг дэлгэрнэ. Хүмүүс номын явдлыг эрхэмлэж, номын ёстнууд өргөл, хүндэл олж, төрийн өндөр суудалтны  хүчин арвижна.
 
Хаан гараг Санчирын үр хаялга:  Элдэв хэрэгт гэм, тотгор гарах нь элбэг. Хүмүүс өвчнөөр нэрвэгдэн, эд баялаг доройтох хийгээд цаг бусын салхиар газар, тэнгэр хямран, мөрөн голын ус татрах шалтгаантай ажээ.
 
Түшмэл гараг Ангарагийн түмнээ нөлөөлөх үр: Галын хүч арвижих ба хулгайчид хөшилдөн, зарим газарт хур үлэмж тасран, ган болох нигууртай. Шар өвчин. Арвижин, хэрүүл тэмцэл дэлгэрнэ. “Шороон үхэр”-ийн шинжээр жилийн эх болон улирал бүрийн эхээр салхитай, жилийн дундуур өвс ногоо сайтай, жилийн сүүлээр хур ихтэй, зуд турхангүй жил болно.
 
Үхэр хариулаачийн байр байц нь Үхэр хариулаач өвгөн хүмүүн тул өвгөдөд амгалан, залууст ширүүн, нялхаст харшлах шалтгаантай жил. Малд  амгалантай, доодос хямралтай, эхнэрүүдэд амгалантай сайн жил болох бөгөөд хааны хатуу цааз бууж болзошгүйг бэлгэдэж буй.
 
Наран Хумх, Хонь, Үхэр, Жинлүүр, Матрын ордонд байрлах үер хур ус цагтаа бууж, эд зүйл элбэгжин, ихэс дээдэс буянаар тэтгэх ба бүх зүйл тэгшрэх сайн. Загас, Мэлхий, Арслан, охин, Хилэнц, Нумын ордонд байрлах үед сайн. Муугийн магадлал үгүй тул ажил үйлдээ анхааралтай байж, элдэв өвчнөөс болгоомжлууштай. Хамтатгахын ордонд байрлах үед салхи шуурга гаран, хямрал болохын нигууртай тул сэрэмжтэй байгууштай.

Мөр зүгээ гаргах хүснэгт.




Эх сурвалж. Budda.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()