Принтерийн хор цэнэглэхэд анхаарах зүйлс

2015-02-14, 20:18
6,063
Принтерийн хорыг цэнэглэх үйлчилгээ 2009 оноос өмнө Монгол Улсад түгээмэл хэрэглэгддэг байсан боловч сүүлийн жилүүдэд багасч байна. Шалтгаан нь принтерийн хорны үнэ буурсан, цэнэглэсэн хор нь чанарын шаардлага хангахгүй байх, эрүүл мэндэд хортой, орчиныг бохирдуулдаг зэрэг байдаг байна.
Принтерийн хор цэнэглэхэд анхаарах зүйлс


Принтерийн хорыг цэнэглэхдээ эд ангиудыг нь задалж цэвэрлэх, илүүдэл хорны саванд хуримтлагдсан нунтаг хорыг асгах шаардлагатай байдаг бөгөөд тухайн байгууллага, хэрэглэгчийн ажлын байранд дуудлагаар цэнэглэхэд цэвэрлэх, илүүдэл хорыг асгах боломжгүй байдаг тул хор хар зураастай гарах, бага хуудас хэвлээд дуусах, асгарах зэрэг эрсдэлүүд үүсдэг.

Мөн дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад энэ төрлийн үйлчилгээг зогсоосон байдаг учир нь принтерийн нунтаг хор нь хүний биед хортой бөгөөд оффист цэнэглэсэнээр орчинг бохирдуулах,  харшилтай болох, гуурсан хоолойн үрэвсэл буюу бронхит үүсэх зэрэг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөг үзүүлдэг гэсэн мэдээлэл байдаг.



Манай компанийн хувьд дуудлагаар принтерийн хорыг цэнэглэх үйлчилгээг үзүүлдэггүй бөгөөд өөрийн үйлдвэрийн байрандаа зориулалтын төхөөрөмжөөр илүүдэл хорыг асгаж, цэвэрлэн эд ангиудыг шалган үзэж цэнэглэдэг. Мөн цэнэглэсэн хор бүрийг нэг бүрчлэн тохирох принтерээр хэвлэж чанарыг нь шалгаж нарны гэрлээс хамгаалах хийтэй хар уут, доргилтоос хамгаалсан хийтэй уут зэрэгт хийн хэрэглэгчдэд буцаан хүргэж өгдөг.



Хэрэглэгчид ихэвчлэн 2 сарын хэрэгцээний хороо 1 удаа худалдан авч, 1 сард нь цэнэглэсэн хороо хэрэглэх, нөгөө сард шинэ хороо хэрэглэх байдлаар бид хамтран ажиллаж байна.

Принтерийн хорыг хэрхэн хадгалсан болон хэрэглэсэнээс нь хамаарч цэнэглэх боломжтой эсэх нь тодорхойлдог. Зарим тохиолдолд хэрэглэгчид нь хорыг нарны гэрэлд ил тавьсанаар дүрсний булны цэнэглэх боломжгүй болох, хуванцар эд нь гэмтэх зэрэг эрсдэлүүд бий болсоноор цэнэглэх боломжгүй болдог байна.



PC mall сүлжээ дэлгүүр Epson, HP, Samsung, Sharp, Мастер брэндийн оргиналь хорыг худалдаалж байна.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.