Компьютерийн үүсэл хөгжил ба шинэ эрин үе

2015-02-12, 00:01
8,211
Орчин үеийн компьютерууийн хамгийн анхны загварыг 1941 онд анх гаргаж байжээ. Тус компьютер нь 4.5 тонн жинтэй бүхэл бүтэн 2 өрөөг дүүргэхээр том хэмжээтэй хэрнээ зөвхөн тоо бодох зориулалтаар зохион бүтээгдсэн байна. Шинжлэх ухаан хөгжхийн хэрээр овор хэмжээ бага хэмжээтэй болсоор 1981 онд IBM PC (IBM 5150) буюу бидний өнөөгийн хэрэглэж буй анхны персонал компьютерын загварыг гаргасан байна.
Компьютерийн үүсэл хөгжил ба шинэ эрин үе


Тухайн үед Аpple болон IBM хүчтэй өрсөлдөж байсан бөгөөд 1983 он гэхэд Apple-ийн бүтээгдэхүүн болох “Apple II” 420000 зарагдахад IBM ийн PC  1,3 сая борлогдсон байжээ. 1985 он гэхэд дэлхийн  компьютер борлуулалтын хагасыг IBM эзэмших төлөвтөй байв. Гэвч Apple ийн 1984 онд гаргасан Macintosh нь 9 инчийн дэлгэц 128К санах ойтой бүтээгдсэн бөгөөд 2,495$ ын үнээр худалдаалагдаж байсан нь Apple-д маш том амжилтыг авчиржээ. Цаашлаад Macintosh 512К үйлдвэрлэгдэж, дараачын Macintosh plus 1mb санах ойтой болж нэмэлт хард диск залгах болсноороо илүү боловсронгүй болжээ. Steve Jobs 1997 онд Apple-д эргэн ирсэн даруйдаа ажилдаа хамцуй шамлан орж 1998 оны 8-р сард тухайн үедээ  хамгийн өвөрмөц шийдэлтэй iMac ийг 1200 орчим доллар аар худалдаанд гаргасан нь эхний зургаан долоо хоногт 278000, он дуусахад 800000 ширхэг зарагдсанаар Apple-н түүхэн дэх хамгийн хурдан борлогдсон компьютер болжээ. Хамгийн тэмдэглүүштэй нь худалдан авагч нарын 32 хувь нь анх удаагаа компьютер авч байгаа хүмүүс, 12 хувь нь Windows-ын хэрэглэгчид байлаа.



Apple, IBM, Microsoft, HP ийхан өрсөлдөж байх хооронд тэдний дундаас хамгийн хурдацтай өсч, цойлж гарч ирэн, одоогийн суурин компьютерийн хөгжилд хамгийн том дэвшилийг авчирсан компани бол яахын аргагүй DELL юм.



Арван хоёр настайдаа шуудангийн марк цуглуулж эхлээд мөнгөний эх үүсвэртэй болохын тулд хятад хоолны газарт хоол хүргэгчээр ажилд орсон Майкл Делл бяцхан хүү шуудангийн марк удахгүй үнэд орохыг таамаглаж аль болох олон марк цуглуулж хэсэг хугацааны дараа дуудлага худалдаагаар худалдаж 2000 долларын ашиг олсон байна. Хүүхэд наснаас нь л хархад түүний ямар их бизнесын ухаантай байсан нь харагдаж байгаа юм.   

Сургуулийн ахлах ангидаа хотын “Хьюстон Пост” сонины захиалгын хуудсыг борлуулж мөнгөтэй болохоор шийдсэн аж. Майкл юу хийх ёстойгоо мэдэж байлаа. Майкл найзуудыгаа хөлсөлж Хьюстон хотод саяхан ажиллах зөвшөөрөл авсан хүмүүсийн мэдээллийг файл дотроос шүүлгүүлжээ. Энэхүү жагсаалтынхаа дагуу найзууд дээрх хүмүүс рүү эхний хэдэн дугаарыг үнэгүй хүргэнэ гэсэн зартайгаар сонин захиалах хүсэлт явууллаа. “Ингэж л анх найзууд овоо хэдэн мөнгө хийж чадсан юмдаа” гэж Делл дурсан ярьжээ.

Ганц жилийн дотор Делл болон түүний найзууд 18,000 долларын олж чаджээ. Олсон мөнгөөрөө Америкт ховорхон BMW үйлдвэрийн машин худалдан авчээ. Тухайн үедээ шинэхэн гарсан хамгийн сүүлийн үеийн “Apple II” компьютерийг худалдан авахын тулд мөнгө цуглуулах болов. Харин эцэг, эх нь төрсөн өдрөөр нь уг компьютерийг бэлэглэхэд тэр даруй нэг бүрчлэн задалсан нь эцгийнх нь уурыг маш их хүргэж байсан юм. Харин Майклд бол зөвхөн яаж ажилдагийг мэдэх нь чухал байлаа. Удалгvй өөрийн компьютерийн мэдлэг дээрээ тулгуурлан компьютерийн гол болон бүрэлдэхүүн хэсгүүд болох ой санамжын микросхем, монитор зэрэг эд ангиудыг сольж туршилт хийсэн нь амжилттай болжээ. Туршилтын дүнд мэндэлсэн “компьютерийг” Майкл маш ашигтай борлуулсан бөгөөд олсон мөнгөөрөө өөр олон эд анги худалдан авч, дахин стандартын бус компьютерийг олон тоогоор зарснаар тооцоолон бодох техник зардаг дэлгүүрүүдтэй ширүүн өрсөлдөөн хийхээ залуу бизнесч ухаарав. Tомоохон компьютерийн компаниуд зах зээлд өндөр үнээр компьютераа борлуулж байсан нь Майклд харьцангуй санагдсан бөгөөд “Компьютерийн зах зээл ямар ч үр ашиггүй байсныг би ухаарсан. Түүний бүтээсэн үнэнээс борлуулалтын vнэ хамаагүй єндєр байв. Дээр нь сервис vйлчилгээ нь тун тааруу байсан юм.

Түүний бүтээсэн компьютерийн үнэ 600 доллар хүрэх ч үгүй байхад хүмүүс персонал компьютерийг 3000 доллараар худалдан авч байхыг би харсан. “IBM” л гэхэд эдгээр ангиудын дийлэнхийг бусад үйлдвэрлэгчдээс худалдан авч үйлдвэрлээд нэг компьютерийг түгээгч нартаа 2000 доллараар худалдаж байсан” хэмээн Майкл єгvvлжээ. Харин түүнийг түгээгч нар нь нэг бүрийг 3000 доллараар худалдаж ашиг олж байжээ.

Эцсийн хэрэглэгч нарт түгээгчийг алгасан үйлдвэрлэгчээс шууд нийлүүлэх санаа түүний толгойд орж иржээ. Тэрбээр “хэрэглэгчдэд зориулагдсан” компьютеруудаа зах зээлийн үнээс 15 хувийн хямдаар санал болгож байв.

Мөн хэрэглэгчдийн Делл брэндийг сонгох гол шалтгаан нь:
Нэгдvгээрт, бусад үйлдвэрлэгч нарыг бодвол Делл өөрийн худалдан авагчдад мөнгийг нь буцаан олгох баталгаа өгөх болов.

Хоёрдугаарт, эрт орой хэзээ нэгэн цагт компьютер нь эвдэрч магадгүй гэж бодоод эвдэрсэн даруйд засах үйлчилгээ хийж өгхөөс гадна мэргэжлийн хүний зөвлөгөөг утсаар 24 цагийн туршид авах боломжийг нээж өгсөн байна. Энэ үйлдлээрээ Майкл Делл Америкийн зах зээлд “хэрэглэгч хаан” гэсэн шинэ сэдлийг төрүүлж чадсан юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн өнцөг булан бүрт “Делл” брэндийн тодорхой мэдээлэгч, борлуулагч ажиллаж байна. Мөн DELL брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютороор “Саммит Компьютер Технологи”  XXK - PC mall сүлжээ их дэлгүүр 2008 оноос хойш ажиллаж байна.
Үйлчлүүлэгчдийнхээ байнгын түнш нь байж, шинэлэг хэрэгцээнд нь тохирсон, чанартай бараа бүтээгдэхүүнийг цогцоор нь байнгын, хурдтай хангаж, сэтгэл ханамжийг ямагт өндөрт байлгаж  салбартаа тэргүүлэгч байсаар ирсэн PC mall сүлжээ дэлгүүрт хамгийн сүүлийн үеийн суурин компьютерууд ирээд байна. 

“Dell optiplex 3020 micro” хэмээх тэмдэглийн дэвтэрийн хэмжээтэй, хаана ч байрлуулах боломжтой шинэ үеийн суурин компьютерийг танд танилцуулж байна.







Жижигхэн ч гэсэн бидний хэрэгцээг дээд зэргээр хангаж чадахаар үзүүлэлттэй:
•    Intel® Core™ i3-4150T Processor (Dual Core, 3MB, 3.00GHz w/HD4400 Graphics) Буюу 4 дэх үеийн хоёр хос цөмт cpu
•    Windows 7 үйлдлийн систем
•    4GB3 DDR3 SDRAM at 1600MHz Санах ой
•    500GB 2.5inch Serial ATA (7,200 Rpm) Hard Drive
•    3 ширхэг USB 3.0 ,3 ширхэг USB 2.0 , VGA, чихэвч микрофон, WIFI, Bluetooth, LAN оролтууд
•    182x176x36mm хэмжээтэй, 1.28 кг жинтэй
•    Баталгаад хугацаа 3 жил

Дараагийн бидний танилцуулах загвар бол бүгдийг нэг дэлгэцэнд багтаасан “Dell all in one 3043” загвар юм.











•    Intel Pentium Processor N3530 4 дахь үеийн CPU
•    Windows 8.1 (64Bit) English Үйлдлийн систем
•    19.5 inch LED Backlit Touch Display with TN and HD+ resolution (1600 x 900) Дэлгэц
•    4GB DDR3L 1600MHz Memory Санах ой
•    500GB 5400RPM SATA Hard Drive Хард диск
•    Intel HD Graphics
•    US English Dell Wireless Keyboard with Mouse KM632 Утасгүй гар, хулгана
•    802.11bgn + Bluetooth 4.0, 2.4 GHz, 1x1 Wireless
•    Stereo speakers professionally tuned with MaxxAudio® by Waves дугаралт
•    HDD LED, Card reader, headphone jack, Power button, HDMI In, (3) USB 2.0, RJ-45 (10/100), DC power
•    Баталгаат хугацаа 1 жил
Та бидний ширээн дээр том дэлгэц, процессор, дүүрэн холболтын утас хөглөрдөг байсан үе нэгэнт ард үлдэж бүгдийг нэг дэлгэцэнд багтаасан, авсаархан, хэрэглэхэд хялбар суурин компьютеруудын шинэ эрин үе эхэллээ.

Та эдгээр компьютеруудыг өдөрт 2.000 төгрөг төлөөд аль ч банкны лизингээр авах боломжтой бөгөөд өөр олон олон технологийн шинэ бүтээгдэхүүнүүд танийг хүлээж байна.

www.pc-mall.mn
www.facebook.com/pcmallofficial
www.summit.mn

Онлайн худалдаа: 99903535
Дэлгэрэнгүй мэдээллийг: 7575-3535, 99033714, 99031256



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.