Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Үүнд тэдний хогны ангилал ихээхэн чухал байдаг байна. Юуны түрүүнд иргэдийн ухамсраас энэ байдал ихээхэн шалтгаална. Хог хаяхгүй газар цэвэр цэмцгэр байдал илүү ноёрхоно гэдгийг мэдэх биз ээ. "Хэрвээ та байгаль дэлхийгээ хайрлах юм бол, тэр ч танд гайхалтай хариуг барих болно" гэдэг энэ улсын гол уриа нь бололтой.
Швейцарьт боломжтой бүхий л хогийг ангилдаг байна. Иргэд бүр өөрийн гаргаж буй хогийг ангилан тус тусдаа хогийн саванд хийх ёстой. Хэрвээ энэ хуулийг зөвшөөрөхгүй байвал торгууль төлөх хэрэгтэй болно.
Шилний 90% орчмыг дахин боловсруулдаг байна. Шилээ хаяхдаа таглааг нь авч өнгө өнгөөр нь хогийн саванд хийх ёстой.
Картон болон цаасыг мөн л ангилах хэрэгтэй. Картоныг дахин боловсруулахад нэлээд өртөгтэй байдаг. Мөн хэвлэлийн цаасыг ч тусад нь хаяна.
Энэ оронд зардаг зайны 60%-ийг мөн л дахин боловсруулдаг байна.
Үүнээс гадна барилгын хог, гэрэл, тосны үлдэгдэл, лааз, цахилгаан хэрэгсэл гээд л бүхий л зүйлийг тус бүрт нь ангилна. Үхсэн амьтны цогцосыг булах хориотой байдаг бөгөөд тодорхой үнээр тушаадаг байна.
Хэрвээ хогоо ангилахгүйгээр хаях гэж байгаа бол татвар төлөх шаардлагатай. Тиймээс л Швейцарь иргэд хогоо байнга ангилан хаядаг байна.
Швейцарьт татвар төлөөгүй хаясан хогийг хянадаг байгууллага байдаг бөгөөд хууль зөрчөгчдийг ихэнхи тохиолдолд олж торгууль ноогдуулдаг байна.