Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Эцэг хүү хоёр болох Кимын хөрөг зураг бүх сургуулийн ханан дээр болон бусад ухуулгын уриатай цуг хаа сайгүй өлгөөтэй байдаг.
2. “Хоол хүнс хүрэлцдэггүй бөгөөд эцэг эхчүүд нь хүүхдүүдээ өлсгөхгүйн тулд өөрсдөө хоолноосоо татгалздаг” -хэмээн Эшер тэмдэглэсэн байна. 79 настай Жи Цзум Ми өөрийн бэр болон хоёр ачийнхаа хамтаар Анжу дахь нэг өрөө байранд амьдардаг байна. Түүний хүү автын ослоор нас баржээ.
3. Ким Нам Хойю одоо 4 настай бөгөөд халуурч байгаа гэнэ. Тэрээр маш хүндээр өвдсөн учир зогсож үл чадна. Түүнд цэцэрлэгт нь бага хэмжээний л хоол өгдаг. 24 сая хүн амын 3 сая нь өлсгөлөнд нэрвэгдсэн байдаг байна.
4. Ихэнхи иргэд бардам зангаасаа болж гэрэл зургаа даруулахыг хүсэхгүй байсан байна. Анжугийн тусламжийн мухлагт 200 тонн будаа авчирсан бөгөөд хүмүүс зурагчингаас нуугдаж байсан юм.
5. Хойд Солонгосын ихэнхи иргэд өдрийг нэг аяга будаатай л өнгөрүүлдэг. Ялангуяа өндөр настай хүмүүст нэлээд хэцүү байдаг байна. Тэдний нэг нь Ким Чен Гумь юм.
6. Ихэнхи газруудад хоол хийхэд түлээ хүрэлцдэггүй. Харин модыг дайны зориулалттай ашигладаг байна.
7. Тариан талбайн ажлыг хүртэл гараараа хийдэг учир ядуурал энэ оронд ноёрхдог. 2011 онд хүйтэн өвөл болсноор ургац хураалт бага байсан учир ядуурлын түвшин илүү нэмэгдсэн байна.
8. Анжугийн фермерүүдийн байр.
9. Аз жаргалтай хүүхдүүд будаа болон салат идэж байна. “Кэп Анамур” будааг асрамжийн газар, цэцэрлэг болон бусад сургууль, жирэмсэн эмэгтэйчүүдэд тарааж өгсөн ажээ.
10. Хүүхэд бүрт хөнжил хүрэлцдэггүй учир хоорондоо наалдаж унтана.
11. Анжугийн эмнэлэг: ихэнхидээ хэт их өлссөн туйлдсан хүмүүс эмнэлэгт хүргэгдэх нь бий.
12. Эмнэлэгт ор хүрэлцдэггүй учир нэг орон дээр хоёр хүн хэвтэнэ.
13. Анжугийн ахлах ангийн сурагчдыг ихэвчлэн тариан талбай дээр ажиллуулдаг бөгөөд энэ нь ургацыг нэмэгдүүлэх зорилготой байдаг байна.