Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хэдийгээр энэ жагсаалтанд буй хоолнуудын зарим нь таны халаасыг бүр мөсөн хоослохгүй ч, ихэнхи нь нэлээд мөнгөтэй хүмүүст зориулагдсан байгаа. Магадгүй амьдралдаа ганц удаа ч болов алттай хоол идэж үзэхийг хүсвэл сонголт нээлттэй. Мэдээж алт агуулсан учир нэлээд өндөр үнэтэй байх бөгөөд үүнээс гадна мэргэжлийн өндөр зэрэглэлийн тогооч нарын гараар бүтдэг гэдгийг санаарай.
12. Гранд Кюве 24 карат (Grande Cuvee 24-Karat)
Дарсыг алттай хольж үйлдвэрлэдэг хэд хэдэн байгууллагууд байдаг бөгөөд энэ нь мэдээж хэрэглэгчдийн сэтгэл ханамжинд нийцүүлэх гэсэн зорилготой байж таарна. Гранд Кюве дарсыг Калифорнид үйлдвэрлэдэг бөгөөд савыг нь 24 карат алтаар чимэглэхээс гадна дарс нь мэдээж мөн алтны хольцтой. Хэдийгээр алт агуулсан ч Гранд Кюве дарс боломжийн үнээр буюу 31 доллараар зарагддаг байна. Магадгүй дотны хайртай хүндээ бэлэглэх тансаг бэлгүүдийн нэг байж болох юм.
11. Алтан капучино (Gold Cappuccino)
Энэ алттай капучиног Абу Дабид хийдэг бөгөөд нэг аяга нь 25 долларын үнэтэй худалдаалагддаг байна. Таны өглөө гялалзсан капучинотой эхэлж байна гээд та нэг төсөөлөөд үз дээ. Хэдийгээр 25 долларын кофегоор амны цангаагаа тайлж чадахгүй ч тэр нэг тансаг мэдрэмжийг мэдрэх болно.
10. 24-каратын түрс орлуулагч
Энэхүү 24 каратын алттай түрс орлуулагчийн найрлаганд нимбэг, цагаан дарс, алт багтах бөгөөд та үүнийг 200 долларын үнээр худалдан авах боломжтой. Үдэшлэгийн ширээг чимэглэх тохиолдол байдаг ч идэхээсээ илүү харах, чимэглэл болох зориулалттай ашигладаг. Олон суши ресторанууд баян үйлчлүүлэгч нартаа зориулан хоолыг нь энэ амттанаар чимдэг бөгөөд 85 грамм нь 200 долларын үнэтэй байдаг байна. Хэрвээ та баярын ширээгээ түрс орлуулагчаар чимэглэхийг хүсвэл зочдынхоо тоог багасгасан нь дээр болов уу.
9. Алтан бялуу (Gold Cake)
Энэ сайхан амттанг худалдан авахын тулд та 20,000 орчим долларыг зарцуулах хэрэгтэй болно. Харин нэг зүсэм нь 2500 долларын үнэтэйгээр худалдаалагддаг байна. 2011 онд 60 насны ойн баяраараа нэгэн баян иргэн энэ бялууг өөрийн төрсөн өдрийн ёслолын үеэр тавьж байсан аж. Бялууг 2 каратын алмааз болон алтаар чимж хийсэн байна. Амтны хувьд ч төгс байсан бололтой.
8. 666 Бургер (666 Douche Burger)
Нью-Йоркийн 666 бургер компанийхан дэлхийн хамгийн үнэтэй бургерийг бүтээсэн байна. Бургерийг Кобе үхрийн мах болон Грюйер бяслаг, барбекюны сүмс, Гималайн жамц давс, загасны түрс, фуагра, хавч болон мөөгний хамт өгдөг байна. Хамгийн гол найрлаганд нь алт багтах бөгөөд 666 долларын үнэтэй худалдаалагддаг аж. Үнэн хэрэгтээ бургераа 300 долларын үнэтэй баглаагаар багласан байна. Анх энэ бургерийг тэд өөрсдийн 6.66 долларын үнэтэй бургерээ сурталчилах зорилготойгоор хийж байсан бөгөөд алттай бургерээсээ хэд хэдийг зараад амжчихсан байна.
7. Алтаар чимэглэсэн шоколадтай гахайн мах (Gold-Infused Chocolate Bacon)
Гахайн мах, шоколад, алт гурвыг нийлүүлвэл амт нь ямар байх бол? Нью-Йоркийн Baconery компанийхан гахайн маханд боломжтой бүхий л амттанг нэмж, өвөрмөц хоолыг бүтээхийг зорьдог байна. Тэдний хийдэг шоколадтай гахайн мах нь 23 карат алттай бөгөөд энэ компанийн хамгийн үнэтэй, хамгийн тансаг хоолны нэгт зүй ёсоор багтана. Энэ амттан 40 долларын үнэтэй байдаг аж.
6. Алт, алмазтай лазань
“Алт, алмазтай лазань” нь дэлхийн хамгийн тансаг лазаний тоонд багтах бөгөөд Лас Вегас дахь “Портофино” казино болон “Мираж” зочид буудалд өгдөг байна. Итали гаралтай Америкчууд лазаньд маш их дуртай байдаг. Лазанийг үхрийн мах, Испани гахайн мах, цагаан мөөг, фуагра сүмс зэргээр хийдэг байна. Хэдийгээр нэр нь гайхалтай сайхан сонсогдож байгаа боловч ерөнхий тогооч Майкл ЛаПлака (Chef Michael LaPlaca) амттанг илүү сайхан болгохыг хүсэж алт, алмазыг нэмсэн аж. Нэг порц нь 100 долларын үнэтэй бөгөөд Вегасын хамгийн амттай зоог болсон байна.
5. Алтан цагираган талх (Gold Bagel)
Нью-Йоркийн Вестин (Westin Hotel) буудалд алтан цагираган талхыг амтлах боломжийг олгож өгдөг байна. 2007 онд бүтээсэн энэ талхыг бяслаг, мөөгтэй хийж болох бөгөөд өглөөний зоог эхлэхээс 24 цагийн өмнө захиалах хэрэгтэй. Энэ амттан 1000 долларын үнэтэй бөгөөд ерөнхий тогооч Фрэнк Тужаг (Frank Tujague) талханд төрөл бүрийн зуушийг хачир болгон өгдөг аж. Энэ нь талхны амт болон үзэмжийг өөрчлөх нь бий.
4. Алтан суши
Ерөнхий тогооч Анхелито Аранета (Angelito Araneta)-ийн хийдэг “алтан суши” дэлхийн хамгийн үнэтэй суши болж Гиннесийн амжилтын номд бүртгэгдэж байсан байна. Ихэнхи сушиг төрөл бүрийн арга, хэлбэр дүрстэй хийдэг ч Филиппины тогоочийн хувьд энэ хангалтгүй байсан бололтой. Энэ суши 1800 долларын үнэтэй бөгөөд ийнхүү үнэтэй болох хамгийн гол шалтгаан нь чимэглэлд нь алт, алмаз орсонд оршино.
3. Пицца Рояль 007 (Pizza Royale 007)
Пицца дэлхий даяар алдартай хоолны нэг боловч ерөнхий тогооч Доминико Кролла (Dominico Crolla) үүнийг өөрчлөхөөр шийдэж, “Пицца Рояль 007” хэмээх шинэ төрлийн пиццаг бүтээсэн байна. Хамгийн үнэтэй пиццаны найрлаганд коньяканд дарсан хавч, улаан лооль, оргилуун дарсанд дарсан түрс, утсан яргай загас, бальзамикийн сүмс гэх мэт зүйлс багтана. Мэдээж пиццаны дээр 24 каратын алт байх бөгөөд нэг нь 4200 долларын үнэтэй юм байна. Пицца eBay–ийн дуудлага худалдаан дээр зарагдсан бөгөөд орлогыг нь Фред Холлоус (Fred Hollows Foundation) байгууллагад хандивласан ажээ.
2. Алтан Кэдбери Виспа (Cadbury Wispa Gold)
2003 онд Wispa шоколадыг худаалахыг хориглосон учир хүмүүс бослого гаргаж байсан байна. Үүнийг эсэргүүцэн Кэдбери компанийхан алтан шоколад хийсэн ажээ. Энэ шоколадыг алтан цаасанд боосон бөгөөд нэгийг нь 1600 доллараар зарсан юм байна. Алтан хувилбар нь Лондонгийн гоёл чимэглэлийн дэлгүүрт байгаа гэнэ. Харин 2008 оноос эхлэн дахин үйлдвэрлэх болжээ.
1. Хөлдүү тансаг шоколад буюу зайрмаг
Энэ амттан 25,000 доларын үнэтэй бөгөөд хамгийн үнэтэй амттан хэмээн Гинессийн амжилтын номд бүртгэгдсэн байна. Амттанг Нью-йоркийн “Serendipity 3” ресторанд анх хийсэн аж. Үүнээс гадна 18 каратын алтан тавган дээр тавьсан 28 төрлийн зайрмагнаас идэж болох бөгөөд 450 грамм нь 2600 долларын үнэтэй байх гэнэ. Халбага нь хүртэл алт байдаг бөгөөд зайрмаган дотор агуулагдах алт нь зайрмагийг ийнхүү үнэтэй болоход нөлөөлжээ.