“Playboy”-ийн байшингийн тухай сонирхолтой баримтууд

2015-01-28, 01:26
33,242
Энэ дэлхийн хүн бүр Playboy-ийн ажлын байранд орж үзэхийг хүсдэг болов уу. Энэ байшинд орж ирснээр та ямар нэгэн зүйл бодохгүйгээр байж, сайхан бүсгүйчүүдийн дунд цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. Гэхдээ л энэ сайхан зүйлийн цаана хэний ч мэдэхгүй тийм нэгэн нууц байдаг гэнэ. Ингээд Playboy-ийн ордны талаар сонирхолтой баримтуудтай танилцацгаая.
“Playboy”-ийн байшингийн тухай сонирхолтой баримтууд


1. Бохир амьдрал

Энэ байранд орж үзсэн хүмүүс хэлэхдээ байшин цэвэр цэмцгэр байдлыг огтхон ч хадгалдаггүй гэнэ. Байшин дотор явж байх үедээ та бохир цагаан хэрэгсэл, гудас, тавилгатай таарна. Харин цайвар өнгийн хивсэн дээр нааш цааш холхисон нохойны мөр, ялгадас харагдана.

www.caak.mn

2. Найзууд
Хью Хефнерийн гэрт түүний олон арван найз эмэгтэйчүүд амьдардаг. Найз эмэгтэйчүүдийн нэг нь Хью-тэй хамт байх зуур бусад нь секс-үдэшлэг дээрх зочдыг зугаацуулах ёстой. Өнөөдрийн байдлаар Хью өөрөөс нь 60 насаар дүү Кристал Харристай хамтран амьдарч байгаа гэнэ. Кристал түүний 3 дахь эхнэр бөгөөд эхний гэрлэлт нь 1949 онд Милдред Уильямстай байсан бол хоёрдахь гэрлэлт нь 30 жилийн дараа Кимберли Конрадтай байсан аж.

www.caak.mn

3. Тодорхой цаг хугацаа
Байшинд амьдарч буй хүн бүр 9 цаг гэхэд бүгд байшин дотроо байх хэрэгтэй байдаг байна. Харин Хьютай хамт ямар нэгэн үдэшлэгт явсан бол энэ дүрэм нөлөөлөхгүй. Хэрвээ энэ дүрмийг зөрчвөл сарын орлогынхоо 1000 долларыг хасуулах гэнэ. Тэд зөвхөн өөрийн гүйцэтгэж буй ажлыг хийх ёстой байдаг учир цалингаасаа хасуулна гэдэг тэдний хувьд аймшиг. Үүнээс гадна хүн бүр тусгай машин, эрүүл мэндийн даатгал болон гоо сайхны хагалгаанд орох эрхтэй байдаг.

www.caak.mn

4. Үдэшлэгийн цаг
Хэдийгээр Хью эхнэртэй ч тэрээр томоохон үдэшлэгүүдийг зохиох нь бий. Тэрээр үдэшлэгт хэн оролцох талаар сонголтыг хийдэг бөгөөд гэрийн халат өмсөж, кино үзэх сонирхолтой байдаг байна.

www.caak.mn

5. Зэрлэг амьтад
Сайхан бүсгүйчүүдээс гадна хэд хэдэн төрлийн зэрлэг амьтад байдаг байна. Playboy нь амьтны хүрээлэн байгуулах эрхтэй барилгуудын нэг юм. Шувуудаас гадна туулай, сармагчин зэрэг амьтадтай таарч болно.

www.caak.mn

6. Грот
Грот байранд хиймэл агуй, хүрхрээ, жакузи болон бүдэгхэн гэрэл бий. Байранд хосуудад зориулсан хэд хэдэн гудас бий. Харин гудсан дээр ямар нэгэн сонирхолтой зүйл хийхээсээ өмнө өвчний тухай бодож үзэх нь зүйтэй.

www.caak.mn

7. Салют
Бараг өдөр бүр гайхалтай салютыг буудуулдаг. Гэхдээ хөршүүд нь үүнд дуртай байдаг эсэх нь сонирхолтой.

www.caak.mn

8. Хефнер – түрээслэгч
Playboy –ийн анхны байр Чикагод байсан байна. 1970 оноос одоогийн байрандаа нүүн иржээ. Гэхдээ энэ байрны эзэн нь Хефнер биш бөгөөд байшин Playboy Enterprises-д хамаарах юм байна. Байшин 60 сая долларын үнэтэй гэнэ.

www.caak.mn

9. Элвисын өрөө
Байшинд “Элвисын өрөө” гэх нууц өрөө байдаг байна. Хүмүүсийн яриагаар 1970 онд энд өрөөнд Элвис Пресли 8 бүсгүйтэй шөнийг өнгөрүүлж байсан гэдэг.

www.caak.mn

10. Байнгын үйлчлүүлэгч нарт хориотой зүйл гэж бий.
Байрны байнгын үйлчлүүлэгчээр Кори Фельдман, Чарли Шин, Поли Шор, Дэвид Хассельхофф, Snoop Dogg нар байдаг байна. Хамгийн их нэр хүндтэй зочин ч энэ дүрмийг дагаж мөрдөх ёстой бөгөөд дүрмийг баримтлаагүй тохиолдолд хэдэн жил эсвэл насан туршдаа энэ байранд орох эрхээ хаалгадаг ажээ. 2006 онд Люк Уилсон байр руу өөрийн найзыг авч орох гэж байгаад шийтгүүлсэн бөгөөд 1.5 жилийн дараа эргэж байранд орох эрхтэй болжээ. Мөн Жонн Леннон согтуудаа Матиссагийн хөрөг зурган дээр тамхи унтраах гэж байгаад хөөгдсөн байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()